Бээжингийн Олимпийн наадам нээгдэх гэж байна. Олимпийн наадмын уралдаан тэмцээний үеэр нисэх онгоцоор Бээжинд ирэх Олимпийн наадмын холбогдох хүмүүсийн тоо 100 мянгад хүрэх бөгөөд Олимпийн наадмын хугацаанд Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлаар орж гарах зорчигчид давхардсан тоогоор сая 700 мянгад хүрэх төлөвтэй байгааг Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хийсэн бүртгэлд харуулжээ. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал уулаасаа Хятадын иргэний агаарын тээврийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй буудлуудын нэг нь юм. Олимпийн наадмын хугацаанд асар их тоо хэмжээний жуулчдын зорчилтыг хэрхэн зохицуулах вэ? Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандан, Олимпийн наадмын хугацаан дахь хүмүүсийн зорчилтыг зохицуулах, аюулгүйн шалгалт хийх зэргийг мэдээлсэн юм.
Бээжингийн Олимпийн наадмыг угтахын тулд, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын 3-р эйрпорт болон нисэх 3-р зурвас замыг 2008 онд байгуулж дуусгаад ашиглалтанд оруулсан юм. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд одоо Эйрбус—А 380 зэрэг зорчигчдын супер онгоц хөөрч газардаж болох бөгөөд жил тутмын жуулчдын нэвтрэх хэмжээгээр давхардсан тоогоор 82 сая байхаар уг нисэх буудлын зураг төсөл хийсэн юм. Нисэх онгоц хүлээх 3-р эйрпорт бол Олимпийн том гэр бүлийн гишүүдийг хүлээн авах гол газар болно.
Бээжинд хүрэлцэн ирэх Олимпийн наадмын холбогдох хүмүүсийг их төлөв түрээсийн онгоцонд суух, албаны ажлын онгоц болон тусгай онгоцонд суух, иргэний агаарын тээврийн ээлжийн онгоцонд суух зэрэг гурван төрөлд хувааж болно. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын Хязгаарлагдмал Хариуцлагатай Хувьцаат Компанийн ерөнхий захирал Дүн Жи-и таницуулж хэлэхдээ, түрээсийн онгоц, албаны ажлын онгоц болон тусгай онгоцонд суусан зочдын хүлээн авах талаар тусгай тохируулалт хийгээд байна гэлээ.
"Олимпийн наадмын төлөөлөгчдийн онгоц түрээслэх ажлыг баталгаажуулах явдал нь өнгөрсөн Олимпийн наадмуудын бэрх асуудал байсаар ирсэн юм. Онгоц түрээслэх, үр ашиг ихтэй байхыг баталгаажуулахын тулд, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь шинээр байгуулсан 99 мянган ам метр талбайтай Т3-D эйрпортыг Олимпийн наадам, Параолимпийн наадмын баталгааны газар болгоно" гэж Дүн Жи-и тэмдэглэжээ.
3-р эйрпорт нь А-гээс E хүртэл 5 хэсгээс бүрдсэн байдаг.
Бээжингийн Хилийн шалгалтын ерөнхий газрын орлогч дарга Чэнь Янь-ши таницуулж хэлэхдээ: Олимпийн наадмын үнэмлэхийн бүртгэлийн карттай бол, виз авах, бүртгэсэн тэмдэг даруулах шаардлагагүй тул, хилийн шалгалтын хурд ч маш түргэн болно. Үнэмлэхийн бүртгэлийн карттай хүмүүсийг бид 10 минутад багтаан шалгалтыг дуусгах, Пара олимпийн наадмын үнэмлэхийн бүртгэлийн карттай хүмүүсийг 15 минутад багтаан шалгалт хийж дуусгахаар бид амлалт хийж байна" гэлээ.
Чухамдаа энэ нь зөвхөн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас Олимпийн том гэр бүлийнхэнд хандан хийсэн амлалтуудын нэг нь юм. Түүнд бас Олимпийн наадмын тусгай нэвтрэх зам хангах, нисэх онгоцны нөхцөлд зохицсон байдалд, Олимпийн наадмын онгоц түрээсэлсэн жуулчид болон Параолимпийн наадмын жуулчдын багуудыг бүгдийг тусгай хонгилон гүүрээр онгоцонд гаргах юм уу, онгоцноос буулгах болно. Онгоцонд гарах билет шалгуулах зэрэгт зарцуулах цаг нь 10 минутаас хэтрэхгүй, аюулгүйн шалгалт хийлгэхээр хүлээх цаг нь 5 минутаас хэтрэхгүй зэрэг агуулга багтаж байгаа юм.
Олимпийн том гэр бүлийн гишүүд боомтоор шуурхай нэвтэрснийхээ дараа, бүртгэлийн картын идэвхжүүлэх төвд орох болно. Тэнд өдөр болгон сайн дурын 200—300 үйлчлэгч карт идэвхжүүлэх үйлчилгээ хийж байгаа юм. Картаа идэвхжүүлсний дараа, холбогдох хүмүүс ачаа тээшээ авч хөтчийн дагууллагатайгаар Олимпийн наадмын ээлжийн машинд сууж, зорьсон газар руугаа очих болно. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|