• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 17:42:05    
Бээжин олимпийн амлалтаа биелүүлэв [Радио]

CRI

     Олон Улсын Олимпийн Хороо 7 жилийн өмнө Хятадын хийсэн амлалт болон шийдвэр зоригийг биширч, 2008 оны олимпийн наадам зохион байгуулах эрхийг Бээжинд өгсөн билээ. Бээжингийн олимп хаяанд хүрээд ирлээ. Бээжингийн хот тохижилт, хүрээлэн байгаа орчин ахуйг засан сайжруулах, хэвлэл мэдээллийн үйлчилгээ зэрэг талын амлалтууд биелсэн үү? Бээжин олимпийн эрхийг авах үеийн амлалтаа биелүүлсэн.

     Бээжин олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэл төгс байна гэж дэлхийн олон орны албаны хүмүүс болон сэтгүүлчид Бээжинд газар дээр нь судалгаа шинжилгээ хийгээд илэрхийлсэн байна.

     Тамирчдад аятай сайхан орчин ахуй, уралдаан тэмцээн болон дасгал сургуулийн тэргүүний тоног төхөөрөмж бүхий ордон талбайгаар хангах болно гэж Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо амласан билээ. Бээжингийн олимпийн бэлэг тэмдэг болсон хоёр барилга болох "Шувууны үүр" болон "Усан шоо" хосгүй сайхан дүр төрхөөрөө олон орны тамирчдыг дуу алдуулжээ. Үүгээр ч зогсохгүй, олимпийн эдгээр шинэ талбай ордонг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглож, олимпийн хотхоныг нов ногоон модод алаг цэцэгсийн хүрээлэнгээр чимж, мөн ард түмнийх нь найрсаг зочломтгой, эелдэг зан чанарыг нь гадаадын найз нөхөд өндрөөр үнэлэн сайшааж байна. ОУОХ-ны гишүүн Алекс Гилади "Усан шоо"-гийн сэлэлтийн замд хэрэглэсэн дээд шинжлэх ухааныг ам хамхилгүй магтаж байлаа. Тэрээр хэлэхдээ,

     Энэ бүхэн маш гайхамшигтай сайхан байна. Хамгийн гол нь тамирчид энд нэн түргэн сэлж, шинэ амжилт тогтоох болно. Эндэх зураг төсөл зөвхөн гоё сайхандаа биш, нэн чухал нь уралдаан тэмцээний талаас түлхүү бодсон байна. Тамирчид энд шилдэг амжилт гаргахыг бид хүсэн хүлээж байна гэжээ.

     Дэлхийн олон олон том хоттой нэгэн адилаар Бээжин мөн замын түгжрэлд нүүрлэж байгаа. Олимпийн наадамд зам харилцааны нэн дөхөм, нэн түргэн нөхцөл хангахын төлөө, Бэжингийн нийслэлийн нисэх онгоцны буудал, галт тэргэний буудал, хурдны төмөр зам, метро зэрэг зам харилцааны дэд бүтцийн барилгууд сүүлийн үед хойно хойноосоо ашиглалтад шилжлээ. Олимпийн хугацааны зам харилцаа саадгүй байх болно гэдэгт итгэж байгаагаа ОУОХ-ны гишүүн Алекс Гилади илэрхийлжээ.

     Олимпийн зам харилцаа саадгүй нэвтрэхийг батлахын төлөө Бээжин хот 7-р сарын 20-ны өдрөөс машины номерын тэгш сондгой тоогоор ээлжлэн замын хөдөлгөөнд оруулах арга хэмжээг хэрэгжүүлэв. Энэ бол маш зөв арга мөн гэж Хятадад найман жил амьдарсан Индонезийн Олимпийн хорооны албаны хүн Пробово үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

     Бээжин машины номерын тэгш сондгой тоогоор ээлжлэн замын хөдөлгөөнд оруулах арга хэмжээ авсан нь замын түгжрэлийг арилгахад маш их үр дүнгээ өгсөн байна. Үүний зэрэгцээгээр замын хөдөлгөөнд орох машин цөөрсөн учраас агаарын бохирдол ч багасав гэжээ.

      Бээжингийн агаарын чанар сүүлийн өдрүүдэд гадаадын сонин хэвлэл болон тамирчдын хамгийн их анхаарал тавьж байгаа асуудлын нэг болоод байна. Ойрын хэдэн өдөрт Бээжингийн агаар маш чийглэг, бүрхэгдүү байсан учраас их олон хүн Бээжингийн агаарын орчин ахуйд эргэлзээ төрсөн байлаа. Энэ тухай Бээжингийн Олимпийн тосгонд саяхан орж суусан Бенингийн Олимпийн баг төлөөлөгчдийн тэргүүн Шарлес Нобре хэлэхдээ,

     Энэ бол байгалийн үзэгдэл. Хэрэв бид Хятадын хүн амыг тооцоолж үзэх юм бол зарим газрын хүн ам Хятадаас хол бага мөртөө бохирдол нь харин их ноцтой байдаг. Хятад улс хүрээлэн байгаа орчны чанарыг энэ хэмжээнд хүртэл сайжруулсан явдалд бид баяр хүргэх ёстой. Харин дэндүү хатуу шаардах хэрэг алга юм гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\