• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 17:55:39    
ХОУР гадаадын иргэдийн дунд хятад хэлний ярианы уралдаан зохион явууллаа

CRI

     26-ны өдөр буюу өнгөрөгч Баямба гаригт ХОУР-гоос "Олимпийн мөрөөдөл" сэдэвт гадаадын иргэдийн дунд хятад хэлний ярианы уралдааныг радиогийн төв байрандаа зохион явуулсан юм. Энэхүү арга хэмжээд Хятадад ажиллаж, суралцаж байгаа нийт 200 гаруй гадаадын хүн оролцсон бөгөөд урьдчилсан 2 шатны тэмцээнээс шалгарсан 16 хүн сүүлчийн шалгаруулалтад үлдсэн юм. Тэд "Нэг дэлхий-нэг мөрөөдөл" уриатай олимпийн тухай сэтгэгдлээ хятад хэлээр ярьж өрсөлдлөө. Одоо та бүхэн энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүй агуулгыг хүлээн авч сонсоно уу?

      Та бүхэн одоо Бангаладешийн өрсөлдөгч С. Мурадын "Надтай хамт аялъя" хятад дууг сонсож байна. Мурад өөрөө Хятад улс болон олимпитой салшгүй хувь барилдлагатай гэлээ. Үүний учир нь, Тэрээр гоо үзэсгэлэнтэй хятад авгайтай бөгөөд олимпийн наадамд зориулан олон төрлийн зураг төсөл хийсэн юм байна. Мурад Хятадын Төвийн Уран Зурагийн Их Сургуулийн багш хүн. Энд ажиллах хугацаандаа хамт ажиллагч, мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран Бээжингийн пара олимпийн наадмын сүлд тэмдгийн зураг төслийг хийх ажилд оролцжээ. Бээжингийн Тянь Ань Мэний өргөн чөлөөн дэх зүг чиглэл, замын тэмдэгт нь түүний зургаар хийгдсэн ажээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10