• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 23:35:44    
Өвөр монголын 13 тамирчин Хятадын өмнөөс Бээжингийн олимпийн наадамд оролцно

Хятадын Олон Улсын Радио

      Хүн бүхний хүсэн хүлээсээр ирсэн олимпийн наадам маань эхэлтлээ хэдхэн хоног үлдээд байна. 7-р сарын 25-ны өдөр Бээжингийн олимпийн наадмын Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Бээжинд байгуулагдаж, уг төлөөлөгчид нь 639 тамирчдыг хамарсан нийт 1099 хүний бүрэлдхүүнтэй. Үүнд ӨМӨЗР-ны 13 тамирчид Хятадын өмнөөс энэ удаагийн олимпийн наадамд оролцхоор байна.

     Хятад улс 1984 онд олимпин наадмын тавцанд буцан ирснээс 2008 оны Бээжингийн олимп болтол энэнт 24 хавар намрыг нөхцөөсөн байна, үүнд ӨМӨЗР-ны 10 тамирчин 12 удаагаа Хятадын өмнөөс олимпийн наадамд Жюдо, бокс, хөнгөн атлетик, сонгодог бөх зэрэг 4 төрлөөр өрсөлдөж иржээ. 1984 оны Лос-Анжелост болсон олимпийн 23-дах наадамд сонгодог бөхийн тамирчин Хурцаа 52 кг-ын жинд 4-р байранд орсон, энэ нь өнөө болтол ӨМӨЗР-ны тамирчдын тогтоосон хамгийн сайн амжилт байгаа.

     Энэ удаагийн тэмцээнд Өвөр монголын 13 тамирчин эрийн гурван наадамдаа оролцох шигээ эд хүч, бяр чадаа сорих бэлтгэл ажлаа хийгээд байна. Эдгээр 13 тамирчид хөнгөн атлетик, жюдо, зүлгэн дэрээхи хогк, бокс зэрэг 4 төрөлд өрсөлднө. Сэржгаваа, Уртбилиг нар эрэгтэйн жюдогийн 73. 66 кг-ын жинд тус тус өрсөлдхөөр байна, У Шү-гэнь жюдогийн эмэгтэйн 48 кг-ийн жинд өрсөлднө. Энэ удаа бол Өвөр монголын тамирчдын олимпийн наадамд оролцсон тоогоороо хамгийн олон, мөн бүх Хятадын 31 муж хотын тодор тэмцээнд оролцох тамирчдын тоогоороо 13-рд жагсагдаж, Хятадын 5 үндэстний цөөнхийн районы тэргүүн байранд жагдагдсан байна.

     Бас нэгийг онцолж хэлэхэд Өвөр монголын ард түмэн, үндэстнийгээ соёл урлагийн охь содыг тээжилсэн нэрт морин хуурчин Чи. Булаг тэргүүтэй 120 хүний бүрэлдхүүнтэй морин хуурчдын том эгнээ олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцхоор Бээжинд хүрэлцэн ирлээ. Өнөөдөр Монгол үндэстний уламжлалт урлагийн охь сод, сүлд болсон морин хуураа дэлхий дахины хүмүүст харуулна гэдэг бол үнэхээр сайхан үйл явдал байгаа юм.

     Үүнээс гадна, албаны талын төлөөлөгчид, тасгалжуулагч, хянагч, хөгжөөн дэмжигч, сайн дурынхан, малчид гээд Өвөр монголын маш олон хүмүүс Бээжинд хүрэлцэн ирцэгээж бэлтгэл ажлаа хийж байна.

     Эн орондоо болж байгаа энэхүү олимпийн наадамд нэг тэрбум гурван зуун сая гаруй хүн амтай Хятад орон, 24 сая гаруй Өвөр монголчуудынхаа өмнөөс Өвөр монголын тамирчид маань нэн сайн, шинэ амжилт тогтооно гэдэгт итгэж байна, мөн ч тамирчдаа нэн өндөр амжилт олохын сайхан ерүүлийг дэвшүүле.