• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 23:41:15    
Нэг дэлхий ижилхэн мөрөөдөл

Хятадын Олон Улсын Радио

 

      2008 оны 8-р сарын 8-ны өдрийг дэлхий нийтээрээ анхааран ширтэж байна. Энэ өдөр нь нийт Хятадын ард түмэнд авч хэлбэл хамгийн баяр бахдалт тэмдэглэлт өдөр нь гарцаагүй.

     Энэ өдөрт мийний төрсөн өдрийн баяр тохиож байгаа нь надад улам бүр азтай санагдаж байгаа юм.

     Өмнө нь би жил болгоны энэ өдөр аав ээж, найз нөхөд, хожим нь үр хүүхэд, дотоны хайртай хүмүүсээсээ сайн сайхны ерөөлтөй үг, амьд цэцэг амтат сархад, бэлэг дурсгалын зүйлүүд авдаг байсан бол, энэ жилйин хувьд би энэ бүхнийгээ чин зүрхний ерөөлийн хамт Олимпын наадамдаа өргөн барьж байна.

     Хятадын нэрт түүх дурсгалын газар болон үзэмжит цэгүүдээс:

      Хятадын нийслэл Бээжинд ирвэл та Бээжингийн Тянь Аньмэний талбайтай танилцаарай гэж зөвлөж байна. Энд түүхийн олон том том үйл явдлууд болж өнгөрсөн. 1949 оны 10-р сарын 1-ний өдөр Хятад улсын дарга асан Мао Зэ-дүн энэ асар дээрээс шинэ Хятад улс байгуулагдсаныг тунхагласан.

      Тянь Аньмэний талбайтай танилцаад та түүний өргөн чөлөөтөй танилцах хэрэгтэй гэж би бодож байна. Тянь Аньмэний өргөн чөлөөн дээр Ардын их хурлын ордон, Хувьсгалт түүхийн музэй, Ардын баатарчуудын хөшөө болон Дарга Маогийн дурсгалын танхим байрлаж байна.

     Энд бас нэг маш онцлог үйл явдал зохиогддог. Тухайлбал мандах нарантай нэг зэргээр энэ өргөн чөлөөн дээр Хятадын Төрийн далбаа мандуулах ёслол өдөр болгон явагддаг. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс энд ирж Төрийн далбаа мандуулах ёслолын сонирхож, эх орны билэг тэмдэг бролсон Төрийн далбаадаа хүндэтгэл илэрхийлдэг.

      Бээжинд ирсэн хүн бас "Түмэн газрын урт Цагаан хэрэм"-тэй танилцаарай. Тэр нь дагууль дээрээс харагддаг, мөн хүний гараар барьж байгуулсан цорын ганц барилга болох юм.

     Тэнгэрийг шүтдэгээс болоод тэр үү бүү мэд, Бээжинд ирсэн Монголчууд Тэнгэрийн мандал сүмийг их сонирходод. Мөн Бээжингийн дүүрэгт бас Мин гүрний 13 Хаадын бунхан, Юань Мин юаний буурь зэрэг түүх дурсгалын газрууд байдаг.

      Бас нэг онцлог барилга нь Төв телевизийн цамхаг болно. 405 метрт өргөгдсөн энэ барилга нь Бээжиндээ хамгийн өндөр барилгад тооцогдож байна. Энэдээс бүх Бээжин хотыг олж харж болно. 2008 оны Олимод зориулан энэ цамхаг нь шөнөдөө хэдэн өнгөөр хувиран гэрэлтэж улам бүр үзэсгэлэнтэй сайхан болжээ. Улаан өнгө нь халуун зуныг, шар өнгө нь алтан намарыг, ногоон өнгө нь урьхан хаврыг, цагаан өнгө нь өлзийт өвлийг бэлгэшээн асаж байгаа аж. Зав боломжтой бол та эдгээр үзэмжит газруудаар тав тухтай үзэн танилцаарай.

      Хааны өвлиийн ордонг 1406 оноос эхлэн байгуулж, нийт 14 жил барьж дуусгасан ба Хятадын олон олон хаант төрийн үед хааны ордноор ажиллаж 1925 онд Хааны өвлийн ордоны музей болон 1 сая гаруй үзэмэрийг дэлгэн үзүүлж байдаг. Хааны өвлийн ордонд та эртний хаадын омог жавхаа болон ховор цухаг төрийн эрдэнэсийг сонирхож болно. 

      1750 онд Чин улсын хааны зарлигаар аяны ордон байгуулсан. 1860 онд Англи, Францын холбоотны цэрэг шатаасан боловч 1886 онд Төр Гэрэлт хаан уулын газар дээр нь өргөтгөн байгуулж, түүний хоёр жилийн дараа И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрийдэж, хатан хаан Сь Шигийн амралтын газар болгожээ. И Хэ Юань нь одоогоор Хятадын хамгийн том цэр хэмжээтэй, хамгийн бүрэн хэвээр хадаглагдаж бий музей маягийн эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болно.

      Хаадуудын тахилын сүм. 1420 онд байгуулагдсан. Тянь Тань нь Чи Гү тань мандал болон Юань Чиү тань мандын ерөнхий нэрийдэл болно. Эрт үед тэнгэр газрын мандал хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд хоёрыг нь тахидаг байснаа хожим нь зөвхөн тэнгэрийн мандал болгон тахидаг болжээ. Энд мөн эртний нарс майлс зэрэг урт настай янз бүрийн мододыг сонирхож болно.

      Шян Шань цэцэрлэгт хүрээлэн буюун Үнэрт ууланы цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын дөрвөн А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэмжит газар болно. тэр нь өнө удаан жилийн түүхтэй өнөр өтгөн ой модтой эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болно. Шян Шаньд төрөл бүрийн 200 мянга гаруй ширхэг мод байдаг бөгөөд Шянь Шань уулны улаан навч нь намар цагийн өвөрмөц гойд сайхан үзэмжийг бүрдүүлэг билээ.

      Бээжингийн зоо парк нь 1906 байгуулагдсан, 100 гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй толгой ан амьтантай, жил бүр 6 сая хүнд үйлчилдэг Хятаддаа төдийгүй дэлхийд алдартай зоо парк юм. Энд мөн хулсаны баавгай болон далайн ертөнцийг сонирхож болно.