• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 23:51:00    
Хоол ундааны тухай

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хоолны соёл нь дэлхийд маш алдартай. Дөрвөн том төрөл, найман их ангилал гэж байдгаас гадна, нутаг нутгийн хоол нь бүгд л өөрийн гэсэн өнцлогийг хадгалсан байдаг. Үүнд Бээжингийн хоол ундаа нь ч маш өвөрмөц онцлогтой байдаг юм.

     Дэлхийд алдартай "Бээжингийн шарсан нугас" гэж байна. "Бээжингийн шарсан нугас"-ыг хийхэд орц материал, технологи болон амт оруулагч зэргээс нь авхуулаад нарийн дэг журамтай байдаг бөгөөд, өнгө, үнэр болон амт шимээрээ маш өвөрмөц байдаг аж.

     Бээжин хот нь Хятадын нийслэл гэдэг утгаараа энд нутаг болгоны хоол ундааг амсаж болох төдийгүй, дэлхийн их олон улс орны онцлог хоол ундааг ч адилхан амсаж болох юм.

     Энд бас эртний олон төр гүрэн нийсэллэж байсан болохоор, ялангуяа Манж Чин улсын ордны хоол нь бас нэг онцлог хоол нь болсныг дурдахгүй байхын аргагүй. Бээжингийнхэн бас энэ нутгийн боов боорсгийн төрлийн идээ хийдэг.

    Үүнд Люй дагүнь, Ай үөүө зэрэг голдоо буурцгийн нухаштай, шүлхий болон тударга будааа, газрын самрыг нунтаглан хийсэн идээүүд байдаг. Бас Жа жяньмянь гэдэг гурилтай шөл байна. Бээжинд ирвэл та эдгээр идээнээс амсаж үзээрэй.