• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-31 00:41:11    
Монгол улсын 29 тамирчин Бээжингийн Олимпод оролцох юм байна

Хятадын Олон Улсын Радио

      Тун саяхан Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Отгонцагаан марай радиод ярилцлага өгөх үедээ Бээжингийн Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын талаар танилцууллаа.

      Түүний танилцуулснаар, Монголын баг тамирчид 7 төрлөөр 29 тамирчин наадамд оролцохоор эхний ээлж нь 8-р сарын 1-нд наашаа Бээжинг зорихоор бэлэн болсон байна. Тодруулж хэлбэл, чөлөөт бөхийн төрлөөр 3 эрэгтэй 3 эмэгтэй, жудогийн төрлөөр 6 эрэгтэй 5 эмэгтэй, буудлагын төрлөөр 3 эмэгтэй, боксийн төрлөөр 4 эрэгтэй, усанд сэлэлтийн төрлөөр тус бүр 1 эрэгтэй 1 эмэгтэй, хүндийн өргөлтөөр 1 эмэгтэй нийт 29 тамирчин Бээжингийн 29-р Олимпод оролцно гэлээ. Багш дасгалжуулагч, эмч, илээч, багийн ахлагч нийт 21 хүн дагалдан ирнэ. Баг тамирчидийн ахлагч нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Олимпийн Үндэсний Хорооны Захирал Баясгалан зэрэг олимпийн тосгонд байрлаж фронт дээр ажиллах тамирчин, дагалдах хүмүүс нийт 50 хүн ирэх юм байна.

      Үүнээс гадна хүндэт зочиноор Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Магвэн гуай, дагалдах хүмүүсийн хамт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Биеийн Тамир Спортын Хорооны дарга зэрэг хүмүүс хүндэт зочиноор Бээжингийн Олимпод оролцно гэж танилцууллаа.

      Монголын Үндэсний Олимпийн Хорооны эрхийн хувьд бичлэг сэтүүлчийн орон тоо ганц өгсөн байна. Олимпийн хаалтын ёслолыг сурвалжилхаар ТАВАН ЦАГАРАГ хэмээх сонины Бат-мөнх гэдэг сэтгүүлч хир тэнцжээ. Монголын 5 телвизийн сэтгүүлчид наадам тэмцээнийг сурвалжилах юм байна.

      8-р сарын 4-ний өдөр Монгол улсын нийслэл Сүх-баатарын талбайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энх-баяр баг тамирчидаа үдэн гаргах, төрийнхээ далбаа гардуулах ёслол болох юм байна. Яг мөн өдөр Бээжин хотод урьдаар ирсэн Монголын боксийн баг, хөнгөн атлетикийн багийн тамирчид Бээжингийн Олимпийн тосгонд Монголын төрийн далбаа мандуулах ёслол зэрэг болох юм байна.\Уртнасан редокторлов.\