• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-31 02:16:58    
Бээжингийн олимпийн зам тээвэр

Хятадын Олон Улсын Радио

 

      Бээжингийн метроны шугам нь явж суухад төхөм болохоор хотын иргэдийн хамгийн тэргүүнд сонгодог зам харилцааны хэрэгсэл болжээ. Бээжингийн метро олон шугамаар холбогдож байгаа. Нэгдүгээр шугам болон Батүн шугам нь хотын зүүн баруунш нэвтэрч, 50-аад км урт. Тавдугаар шугам нь өмнө умартыг холбосон байна. Хоёрдугаар шугам нь тэгш өнцөгт хэлбэртэй, Бээжингийн хотын төвөөр нэвтэрч байна. Энэ шугам дээр жуулчлалын олон цэг байгаа. 13-р шугам нь хотын хойд хэсгээр нэвтэрч байна. Үүнээс гадна Бээжингийн нийслэл онгоцны буудлын шугам ажиллаж эхэллээ. Олимпийн үеээр Олимпийн тугай мероны шугамыг ажиллуулж, энэ шугам нь Олимпийн ойн цэцэрлэгт хүрээлэнгээр өнгөрч, олимпийн тосгон, гол чухал цогцолбоос ойрхон буудалтай учираас тэмцээн үзэгчид сонирхогчидод дөхөм үзүүлэх болно. Бээжингийн метроны шугамууд өглөөний 5 цагаас 23 цаг юм уу 24 цаг хүртэл ажиллана. Олимпийн наадмын нээлт хаалтын өдөр метроны шугамууд 24 цагаар ажиллана. Олимпийн тоглолтын хугацаанд метроны ажиллах хугацааг сунгана.

 

      Өнөө Бээжингийн метроны 2 юаний тасалбараар хэчнээн буудал ч явж болно. Тасалбар худалдах газрыг метронд орох буудлын дэргэд гаргажээ. Тасалбарыг хүнээр болон автомат тасалбарын кассаар худалдана. Автомат тасалбарын кассанд Хятадын ба гадаадын хүмүүст төхөмийг бодож хятад, англи үсгээр бичсэн заавартай. Автомат тасалбарын кассанаас тасалбар худалдан авахдаа 1 юаний хатуу мөнгө, тавт, аравтын юаний цаасан тэвсгэртий л хэрэглэнэ гэдгийг сануулж байна.

      Бээжингийн автобусын шугам ч хотын дөрвөн зүгийг холбож байгаа тул зам тээвэрийн чухал хэрэгсэл болж байна. Олимпийн үеээр олон нийтийн автобусын тоог ихээр нэмэгдүүлэх гэж байгаа бөгөөд олимпийн автобусын 34 тусгай шугамыг ажиллуулна.