• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-31 02:43:18    
Хятадын 639 тамирчин Бээжингийн олимпад оролцно

Хятадын Олон Улсын Радио

      7-сарын 25-ны өдөр Бээжингийн Олимпийн наадамд оролцох Хятадын тамирчидийн баг Бээжинд албан ёсоор байгуулагсан юм. Энэ баг нь Хятад улсынхан олимпийн түүхэнд хамгийн олон тамирчидаа оролцуулсан, хамгийн олон төрөлд өрсөлдөх болсон олимпийн төлөөлөгчидийн баг болжээ. 1099 хүний бие бүрэлдгүүнтэй Хятад улсын баг тамирчид олимпийн бүх 28 их төрлийн болон 38 бага тэмцээнд оролцох болно. Энэ төлөөлөгчидийн багт тамирчид 639 хүн байж, эдний дотор усанд харайлтын тамирчин Гүө Жинжин, будлагын тамирчин Тань Зунлян, сагсан бөгбөгийн тамирчин Ли нань нар өнгөрсөн Хятад улсынхаа багийг төлөөлж Атлетик, Сидни, Афиний зэрэг 3 удааны олимпийн наадамд оролцж байсан түүхтэй. 469 тамирчин анх удаагаа Олимпод оролцож байна. Хятадын багийнхан усан үсрэлт, хүндийн өргөлт, буудлага, уран гимнастик, ширээний тенис зэрэг олон төрлөөр аваргална гэж олон нийт үзэж байна. Олимпийн наадмыг зохион байгуулагч ороны тамирчид болсоны хувьд тэд тэмцээнээс өмнөх сүүлчийн энэ өдрүүдийг амжин дасгал сургуулиа хийцгээж байгаа юм байна.