• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-31 02:51:57    
Бээжинд болох соёлын арга хэмжээ

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн Олимпийн соёл урлагийн олон нийтэд зориулсан 26 төв 7-р сарын 13-наас эхлэж төлбөргүйгээр үлчилэх гэж байна. Олимпийн эдгээр соёл урлагийн олон нийтийн газрууд одоо нэгэнт нээлттээ болсон бөгөөд үзэгчид талбайд орохдоо заавал аюулгүйн хяналт шалгалтыг өнгөрээж байна. Ойлгосноор эдгээр 26 ордон заалуудад Сы дань соёлын өргөн талбай, Ди тань парк зэрэг багтаж байх бөгөөд нийт 18 тойрог шяныг хамарсан байна. Эдгээр газрууд өргөн дэлгэцний ТВ, соёл урлагийн концерт, соёл урлагийн үзэсгэлэн зэрэг 7 төрлөөр ажиллаж байна. 7-р сарын 13-ны өдрөөс 31-ны өдөр болтол эдгээр соёл урлагийн төвүүдэд тусгай арга хэмжээ зохиогдож байна, 8-р сарын 1-ээс 7 болтол бүхийл өдрөөрөө нээлттэй байх болно. Олимпийн нээлтийн ёслолын дараа голдуу оройдоо нээх юм байна. 8-р сарын 1-ээс 24-ний өдрийн хооронд Тянь аньмэний өргөн талбайд өдөр бүр арга хэмжээ зохиогдох бөгөөд соёл урлагийн арга хэмжээнд ямарч тасалбар белет зарахгүй, үзэгчид чөлөөтэй оролцож болох юм байна.

      169 ширхэг улсын зэрэглэлийн түүхэн дурсгалт зүйл Олимпод чимэг нэмж байна. Хаш хувцас, Чинь гүрний үеийн цэрэг морны хүүхэлдэй зэрэг Хятадын 26 муж районы 55 музейн 169 ширхэг ховор эрднийн зүйлээр бүрэлдсэн "Хятадын дуртгал-5000 жилийн түүх соёлын нандин зүйлийн үзэсгэлэн" нийслэлийн музейд анхны нээлтээ хийлээ. Үүний зэрэгцээ "Бээжингийн соёл түүхийн дурсгалууд", "Хөх мөрний соёлын үзэсгэлэн" зэрэг томоохон хэмжээний 5 үзэсгэлэнг ажиллуулж, 27 муж районы 70 гаруй музейн 1000 шахам ширхэг соёл түүхийн дургалт зүйлсийг дэлгэн үзүүлэх юм байна.