
Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал 3 цогцолбортой. Үүний дотор энэ онд байгуулагдаж ашиглалтад орсон 3-р цогцолбор нь 1 сая хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж, дэлхийд хамгийн том талбайтай цогцолбор болно. Шөүдү олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтрэх зорчигчдын 60 хувь нь 3-р цогцолбороор нэвтэрч байна. Хятадын олон улсын нисэх онгоцны компани, Америкийн нисэх онгоцны нэгдсэн компани, Умард Европын нисэх онгоцны компани, Японы нисэх онгоцны компани зэрэг 30-аад компанийн нисэх онгоц 3-р цогцолбороор хөөрч газарддаг байна.
1 2 3 4 5 6 7
|