• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-31 17:33:49    
Бээжингийн Олимпийн талбай заалын байгуулалтад тэргүүний шинжлэх ухааны ололт амжилтыг өргөнөөр хэрэглэсэн байна [Радио]

CRI

      Бээжингийнхэн Олимпийн 29-р наадамд зориулан 12 талбай заалыг шинээр байгуулжээ. Тэргүүний шинжлэх ухааны ололт амжилтыг эдгээр талбай заалуудад хэрэглэснээр "Шинжлэх ухаан техникийн Олимп"-ийн ухагдахууныг бүрэн төгс тодруулан харуулсан байна.

      Олимпийн усан дээрх цэцэрлэгт хүрээлэн нь Бээжингийн баруун хойд түүрэгт байгаа. Тус талбай заалын ерөнхий зураг төсөл хийгч Ли Дань сурвалжлагчид хэлэхдээ: Олимпйин усан дээрх цэцэрлэгт хүрээлэн нь өнөөгийн дэлхийд уралдааны завь, урт сэлүүрт завийн тогтуун урсгалт талбай болон ширүүн урсгалт талбайг нэгтгэсэн цорын ганц уралдааны талбай болох юм. Энэ нь байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэмнэж, уралдааны дараахь талбай заалыг ашиглахад нөхцөл боломж хангалаа гэжээ.

      Бид зураг төсөл хийхээс өмнө өнгөрсөн Олимпийг зохион байгуулсан байдалд судалгаа шинжилгээ хийсэн. Аль ч Олимп гээд тогтуун урсгалт уралдааны район болон ширүүн урсгалт уралдааны район гэж хоёр хуваажээ. Манай Олимпийн усан дээрх цэцэрлэгт хүрээлэн нь энэ хоёр уралдааны талбайг нэгтгэсэн байгаа юм гэжээ.

      Бээжингийн Олимпийн уралдааны завь, урт сэлүүрт завь, марафон гүйлт тэрчлэн Параолимпийн уралдааны завийн уралдаан бүгд л Олимпийн усан дээрх цэцэрлэгт хүрээлэнд явагдана.

      Саяхан болсон "Азтай Бээжин" шалгалтын тэмцээнд Олимпийн усан дээрх цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын ба гадаадын тамирчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Хятадын уралдааны завийн тамирчид энэхүү талбайг шагшин магтаж байна.

      Тамирчин а: эндхийн усан зам нь олон улсын стандарт хангасан хамгийн сайн талбай болно гэжээ.

      Тамирчин б: энэхүү уралдааны замыг маш гоё байгуулжээ. Хүрээлэн байгаа орчин болон тоног төхөөрөмж нь маш тэргүүний, олон улсад болон Хятадад хамгийн сайн талбай болно гэжээ.

      Бээжингийн баруун дүүрэг дэх буудлагын талбайд Бээжингийн Олимпийн урт буу, гар буу зэрэг буудлагын 10 төрлийн тэмцээн явагдана. Энэ талбайн онцлог нь урьдчилсан тэмцээний талбайг хагас битүү хагас задгай зохиожээ. өөрөөр хэлбэл тамирчин нь байшн дотор, бай нь гадна нь байх болно. Уг талбайн зураг төсөл хийгч Чи Бинь хэлэхдээ:

      Буудлагын талбай нь байшин дотно гадныг уялдуулсан талбай болно гэжээ.

      Бүртгэлээр Хятад улс удаа дараа 10 тэрбум шахам юаний хөрөнгө оруулж, Олимпид холбоотой шинжлэх ухааны ололт амжилтад хэрэглэжээ. Үүний дотор талбай заалын байгуулалтын эрдэм шинжилгээний судалгаанд нэлээд их хувь эзэлж байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\