
Изараилийн Ерөнхий сайд, Кадима намын дарга Ехуд Олмерт 7-р сарын 31-ний орой тусгай мэдэгдэл хийж, 9-р сарын 17-ны өдөр хийхээр товлоод байгаа Кидима намын даргын сонгуульд оролцохгүй, Кидима намын шинэ дарга сонгогдсоны дараа, Ерөнхий сайдын тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ. Ингэж шийдсэн нь Олмертын улс төрийн амьдрал дуусахыг мэдэгдсэн явдал болох бөгөөд тэр нь Израилийн дотоод, гадаадын тогтворгүй хүчин зүйлийг нэн тогтворгүй болгох юм гэж шинжээчид үзэж байна.
Ехуд Олмерт Израилийн Ерөнхий сайдын тушаалд орсноос хойш, 2006 оны Ливаны Хизболлах намтай дайтсан ночтой алдааны улмаас эрх барих хямралд орохоос зайласхийж чадсан боловч, Иерусалим хотын захирагч, Үйлдвэр худалдааны сайд байсан хугацаандаа ялзран доройтсон хэргүүдэд холбогдсоны улмаас хууль зүйн байцаалт шалгалтад татагдахаас мултарч чадсангүй. Түүнийг эцсийн бүлэгт хүнд байдалд орооцолдуулсан нь сонгуульд оролцоход нь Америк нутагтай Еврей бизнесмен Моррис Таланскигээс хууль бус хөрөнгө мөнгийг авсан явдал байлаа. Энэ нь ард иргэдийн нийгмийн дургүйцлийг дэгдээсэн төдийгүй бас түүний засгийн эрх баригч холбоог хүнд хямралд оруулснаар, Олмертын удирдсан Кадима намыг дэмжигчдэд нөлөөлж, түүнд тушаалаасаа огцрохыг шаардсан уриа дуун газар авсаар ирсэн юм. Иймэрхүү байдалд Кадима намын дээд удирдлагынхан засгийн эрх баригч холбооны гол нам болох Лейбор намтай буулт хийх асуудлаар зөвшилцөж, засгийн эрх баригч холбоог хүнд байдлаас гаргахын тулд, Лейбор намынхан парламетыг тараах асуудлаар санал хураалт хийхийг дэмжихгүй, үүний хариуд Кадима нам энэ оны 9-р сарын 25-ны өдөр намын шинэ даргаа сонгож Олмертыг орлуулна гэж тохиролцжээ.
Ехуд Олмерт тушаалаасаа огцорсны дараа, Израилийн дотоодын улс төрийн байдалд гарах өөрчлөлтийн асуудал нь олон нийтийн анхаарлын төвд орсон зүйл болоод байна. Олмерт тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа, Израилийн дотоодын улс төрийн гол гол намууд үүнийг сайшааж байгаагаа илэрхийлсэн боловч, Израилийн улс төрийн ирээдүйн чиглэлийн талаар адил бус үзэл бодолтой байгаа аж.
Ехуд Олмерт тушаалаасаа огцрохоор шийдснээ мэдэгдсэнээр, түүний нөлөө болон гадаад бодлого болон эргэн тойрны байдал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор нэгэн адил татаж байгаа юм. 2007 оны 11-р сард дахин эхэлж одоо болтол чухал ахицтай болж чадаагүй Палестин-Израилийн энхийн хэлэлцээ чухам ямар чиглэлээр хөгжих вэ? Энэ оны 5-р сард эхэлж одоо болтол зөвхөн 4 ээлжийн шууд бус хэлэлцээ хийгээд байгаа Сири-Израилийн энхийн хэлэлцээ хэрхэн хөгжих вэ? Эдгээр асуудлууд нь хүмүүсийн анхаарч бий сэдвүүд болоод байгаа юм.
Ехуд Олмерт тушаалаасаа огцрохоор шийдсэн байдалд, Палестин болон Америк мөн Израилийн улс төрийн байдал тогтвортой, Палестин-Израиль энх тайван байх болно гэдэгт найдлага тавьж байна. Палестины Үндэстний Эрхт Байгууллагын дарга Махмуд Аббасын хэвлэлийн төлөөлөгч Набил Абу Рдайнах хэлэхдээ, Олмертын шийдвэр нь Израилийн дотоод хэрэг юм. Израильтай цаашид хамтран ажиллаж, Израилийн ирээдүйн шинэ Ерөнхий сайд нь хоёр талын энхийн хэлэлцээг үргэлжлүүлэн ахиулахыг Палестин хүсч байна гэлээ. Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Гордон Жондрое хэлэхдээ, Ерөнхийлөгч Жорж Буш Ехуд Олмерттой хамтран ажиллаж үүрэгт ажлын хугацаагаа дуусгах болно. Израиль-Палестиныг энэ оны эцсээс өмнө энхийн хэлэлцээр тохиролцоход тус дөхөм үзүүлэхийн төлөө, Америк цаашид хүчин чармайлт гаргана гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|