• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-01 14:36:24    
Бээжин хот олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах итгэлтэй байна

CRI

      Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол болох гэж байна. Биеийн тамир спортын энэхүү цуглаан нь цар хэмжээ өргөн, үйлчлүүлэх хүн олон тул хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн баталгааны ажил нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Бээжин хот нь олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах чадвартай бөгөөд бүрэн итгэлтэй байна гэж Бээжингийн холбогдох салбар 7-р сарын 31-ний өдөр илэрхийлжээ.

     31-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр, Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн ажил хариуцсан газрын төлөөлөгч хатагтай Тан Юньхуа танилцуулж хэлэхдээ, миний ажиллаж байгаа байгууллага бол олимпийн хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүйн баталгаатай байлгахын төлөө Бээжин хот тусгайлан байгуулсан байгууллага юм. Олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлахын төлөө олимпийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах, хүргэх, хэрэглээ зэрэг олон талаар шалгалт хяналт хийх ажил хариуцаж байна.

       Нэгдүгээрт, даруй хүнсний бүтээгдэхүүнийг тарьж ургуулах, тэжээн үржүүлэх эх үүсвэр газарт бид тарианы хор, малын эм бэлдмэл, бордоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний боловсруулахад хэрэглэх бүтээгдэхүүнд аюулгүйн хяналт тавихаа эрчимжүүлсэн. Хоёрдугаарт, даруй боловсруулах, үйлдвэрлэх үед бид хэрэглэж байгаа материал, нөхвөр материал зэрэгт шалгалт хийхээ эрчимжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрээс гарах үеийн чанарын аюулгүйн стандарт хангасан эсэхэд шалгалт хийдэг. Гуравдугаарт, даруй хүнсний бүтээгдэхүүний гүйлгээнд орох буюу зөөвөрлөж хүргэх үед бид хүнсний бүтээгдэхүүний чанарын стандарт хангасан, аюулгүйн байдлыг баталсан гэрч баримт хангахыг шаардсан. Хамгийн сүүлд нь даруй олимпийн хоолын ширээн дээр гарах үе болно. Энэ үед бид хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн байдалд хяналт тавих тусгай хүн томилж, хүнсний бүтээгдэхүүнийг түүвэрлэн шалгаж байдаг гэжээ.

      Тан Юньхуагийн танилцуулснаар, гурван жилийн өмнө Бээжин хот Бээжингийн олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан тогтоож, Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн хяналтын түвшинг ихээр дээшлүүлсэн байна. Тан Юньхуа танилцуулж хэлэхдээ,

      Сүүлийн гурван жилийн практикаар Бээжингийн олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үйл ажиллагааны хөтөлбөрийн төрөл бүрийн арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлснээр, олимпийн хугацааны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нэн баталгаатай болсон байна гэжээ.

      Үүнээр ч барахгүй Бээжин хот бас олимпийн хугацааны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгааны төсөл боловсруулж, олимпийн ордон талбай, Бээжин хотын олимпийг зохион байгуулах хороотой олимпад үйлчлэх гэрээ байгуулсан зочид буудал зэрэг олон нийтийн гуанз ресторанд эх материалын ирэлтийг тэмдэглэх, газар дээр нь шалган байцаах, хяналт тавих зэрэг тогтолцоог бүрдүүлсэн байна.
Олимпийн хүнсний бүтээгдэхүүн нь найдвартай аюулгүйн баталгаатай болсон төдийгүй бүрэн хангалттай байна. 7-р сарын 31-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүний хангамж тогтвортой байж, одоогийн агуулахад хадгалж байгаа хэмжээ нь Бээжин хотын нэг сарын хугацааны өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангаж чадах юм гэж Бээжин хотын Худалдааны газрын албаны хүн Шүй Кан илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Бээжин хотын Худалдааны газар олимпийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний эх материалыг хангах аж ахуйн нэгжийг хүч тавин сонгон гаргасан юм. Эдгээр аж ахуйн нэгжийн хангасан бүтээгдэхүүн нь Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх байгууллагын хяналтад байж, тэдний шалгалтыг хүлээж байгаа юм гэжээ.

      Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн ажил хариуцсан газрын төлөөлөгч хатагтай Тан Юньхуа хэлэхдээ, одоогийн байдлаас үзэхэд Бээжин хот олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн батлаж чадах чадвартай бөгөөд итгэлтэй байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\