• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-01 15:07:14    
Цюйжэнь тосгон

CRI

     Бээжин хотын баруун захад мянган жилийн түүхтэй Линшуй нэртэй /Ариун ус/ тосгон бий. Бээжин хотоос 80 км-н зайтай энэ тосгонд 109 дүгээр замаар цаг орчим давхиад хүрдэг. Эрт цагт Линшуй тунгалаг уст 72 худагтай тосгон байж. Линшуй тосгонд хүрэнгүүд "Линшуй тосгон-Цюйжэнь" гэсэн чулуун дээр сийлсэн бичиг үзэгдэнэ. Тосгоны гудмаар алхахад эгээ л эртний хятадад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэгээс гадна хятадын өнө эртний суурин соёл иргэншлийн түүхийн өнгийг бас эндээс харах боломжтой.

     Мин болоод Чин гүрнүүдийн үед Линшуй тосгон соёл, эдийн засгийн хөгжлийнхөө оргил үеийг туулжээ. Линшуй тосгоныг бас ухаантнуудын өлгий нутаг гэж нэрлэх нь бий. Линшуй-н оршин суугчид эрт дээр үеэсээ эрдэм соёлыг шүтэж ирсэн гэдэг. Тэгээд ч Мин гүрний үед энэ тосгоноос 22 хүн цюйжэнь буюу феодлын нийгмийн үеийн эрдмийн дээд цол хүртэж байв. Бас 2 хүн циньши цол, 10 гаруй хүн гоцызянь цолд хүрч байжээ. Линшуй тосгон бас анхны хувийн сургуулиудыг байгуулж байсан түүхтэй. Эдийн засаг , соёл утга зохиолын хоёр том сургуульд хүүхдүүд суралцаж, харин 1410 оноос тосгоны эрдэмтдийн өөрсдийнх нь байгуулсан санхүүгийн сургууль нээлтээ хийж байжээ. "Бээжингийн түүх" сурвалж бичигт Линшуй тосгоны сүүлчийн цюйжэнь Лю Цэнгүн тосгондоо сургууль байгуулж ханан дээр нь өөрийн гараар бичээсээ үлдээж байсныг тэмдэглэсэн байдаг.

     Линшуй тосгонд бас 4 өөр шашны сүм хийдүүд зэрэгцэн оршино. Эртний сүм хийд 17 бий. Нэг буддын хийд, 2 конфуцийн сүм, 14 даогийн шашны хийд, бас Юань гүрний үед байгуулагдсан Бээжингийн цорын ганц католик сүм бий. Нэг жижигхэн тосгонд 4 өөр шашны сүм хийд зэрэгцэн оршдог тохиолдол ер нь ховор юм.

     Линшуй тосгоны бас нэг онцлог бол мянган жилийн настай модод нь. Линцюаньчань хийдийн үүдэнд мянган жилийн настай 2 эр гүйлс ургадаг. Харин Мин гүрний үед лам нар эм гүйлс хажуугаар нь суулгасны үрээр жил бүр ховор их үр жимс хураадаг болжээ. Орчин үеийн технологийн арга хэрэглээд ч тийм их ургац хураах боломжгүй гэнэ. Мөн мянган жилийн настай царс модод, ховор эмийн ургамалууд энд олон бий.

      Хятадын соёл, нийгмийн амьдралын мянган жилийн түүхийг хүүрнэх Линшуй тосгоны оршин суугчид түүх соёлын үнэт зүйлсээ хайрлан хамгаалах учрыг сайн ойлгодог болжээ. Хятадын соёлын амьдралын түүхийг хүүрнэх тосгодын нэрсийн жагсаалтад Линшуй тосгоны нэр 1-рт бичигдэхэд тосгоны оршин суугчид тусгай ёслол үйлдэн тэмдэглэж байжээ.