• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-01 18:01:40    
Хятад улсын дарга Хү Жиньтао гадаадын сурвалжлагчдад ярилцлага өгсөн байна [Радио]

CRI

      8-р сарын 1-ний өдөр Бээжинийн Олимпийн наадам эхлэхэд долоохон хоног үлдээд байгаа үеэр, Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжинд 25 улс орны сурвалжлагчдад ярилцлага өгч, Бээжингийн Олимпийн наадам болон Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал зэрэг асуудлаар тэдний сонирхсон асуултанд хариулсан байна.

     "Бээжингийн Олимпийн наадам нь Хятадын ард түмнийх, мөн дэлхийн ард түмнийх юм. Олимпийн наадамд оролцон Олимпийн наадмыг сонирхохоор дэлхийн олон газрын найз нар хүрэлцэн ирж, дэлхийн олон орны сурвалжлагч найз нар Бээжингийн Олимпийн наадмыг сурвалжлан мэдээлэхийг би Хятадын Засгийн газар болон ард түмний өмнөөс хүсэж байна" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэлээ.

      1-ний үдээс өмнө, Дарга Хү Жиньтао олон тивийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагчид хандан бялхам халуун сэтгэлээр тэдний тавьсан асуултанд хариулж ярилцлага өглөө. Олимпийн наадам нь дэлхийн хүн амын тавны нэг хувийг эзэлдэг Хятад улсад болох гэж байна. Энэ бол дэлхий нийт Хятад улсад итгэл найдвар хүлээлгэж, мөн Хятад улс дэлхий нийтэд хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Бээжин хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг 7 жилийн өмнө амжилттай авснаас хойш, Хятадын Засгийн газар болон ард түмэн олон бэлтгэл ажлаа нарийн нямбай хийж, өвөрмөц онцлогтой, өндөр түвшин бүхий Олимпийн наадам зохион байгуулна гэж олон улсын хамтын нийгэмлэгт хандан хийсэн нэр төртэй амлалтаа билеүүлсэн байна гэж Олимпийн уг наадмыг зохион байгуулагч орны энэ дээд удирдагч чин үнэнчээр илэрхийлжээ.

      Олимпийн наадмыг улс төржүүлж байгаатай холбоотой асуудлаар Энэтхэгийн сурвалжлагчийн сонирхсон асуултанд Дарга Хү Жиньтао хариулахдаа: "Олимпийн наадмыг улс төржүүлэх нь асуудлыг зохицуулахад ашиггүй мөртөө бас Олимпикийн үзэл санаанаас няцаж, бүх дэлхийн ард түмний хамтын эрэл хүслээс няцаж, хамгийн эцэст Олимпикийн хөдөлгөөний хөгжилд хохирол учруулах болно. Олимпийн наадам бол олон орны тамирчид яруу алдар ба хүсэл мөрөөдлөө биелүүлэх тавцан, дэлхийн ард түмний ойлголцлоо нэмэгдүүлэн, найрамдлаа зузаатгах таатай орчин юм. Бээжингийн Олимпийн наадам гэсэн бүх дэлхийн биеийн тамир спортын энэ өргөн их цуглааныг сайтар зохион байгуулж, дэлхийн олон орны ард түмнийг 5 цагирагт талбаан дор баярлан цэнгүүлж, Олимпикийн үзэл санааг өвлөн бадраахыг бид хүсч байна" гэжээ.
"Нэг дэлхий, нэг мөрөөдөл" бол энэ удаагийн Бээжингийн олимпийн наадмын уриа мөн. Австралийн сурвалжилагчийн асуусан холбогдох асуултад хариулах үедээ дарга Хү Жиньтао өөрийн ойлголтоо тайлбарлалаа.

      Энэхүү уриа нь бидний үнэнч хүсэл эрмэлзлэлийг харуулсан байна. Энэ нь даруй Хятадын ард түмэн дэлхийн ард түмэнтэй хамт олимпийн үзэл санааны уриан дор солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын олимпийн хөдөлгөөний шинэ хуудсыг нээж, хүн төрөлхтний нэн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулах гэсэн болно гэжээ.

      Олимп нь Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал тавьж байлаа. Олимп нь Хятадын эдийн засгийн хөгжилд сайн сайхан боломж авчрах болно гэж тэд үзсэн байна. Дарга Хү Жиньтао хэлэхдээ,

      Шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг дагаж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах, юмны үнийг хэт түргэн өсөлтийг тогтоон барихыг макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгох хэрэгтэй. Бид эдийн засгийн тогтолцоо өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, эдийн засаг нийгмийн нэн түргэн нэн сайн хөгжихийг биелүүлэхийн зэрэгцээ улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг багтаасан тал бүрийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэжээ.

      2008 оны Бээжингийн олимпийн нээлт болтол долоохон хоног үлдээд байна. Тухайн үед дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн 10 мянга гаруй тамирчид Бээжинд хуран цугларч олимпийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх болно. Энэ удаагийн олимпийн наадмын зохион байгуулагч орны удирдагч болсны хувьд дарга Хү Жиньтао олон орны тамирчдад сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. \Гэрэлт, О.Дарамбазар орчуулж, Буян хянав\