Египет нь Араб ертөнцийн болон Африкийн том гүрэн болсны хувьд Бээжингийн олимпийн наадамд 177 хүний бүрэлдэхүүнтэйгээр Бээжингийн олимпийн наадамд оролцох юм байна. Бээжинд хүрэлцэн ирээд байгаа Египетийн олимпийн төлөөлөгчидийн тэргүүн Мохамед Шахин саяхан Бээжингийн олимпийн тосгонд Египетийн баг тамирчидын олимпийн бэлтгэл дасгал болон Бээжингийн олимпийн наадам зэрэг асуудлаар манай сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Түүний танилцуулснаар Египетийн баг тамирчид 69 эрэгтэй тамирчин болон 31 эмэгтэй тамирчинаар бүрэлдэж, бөх, бокс, орчин үеийн таван төрөлд тэмцээн зэрэг спортын 18 төрлөөр өрсөлдөх юм байна. Шахины танилцуулж байгаагаар, энэ нь Египетийн олимпд оролцсон түүхэн дэхь хамгийн олон тамирчин олимпд оролцож байгаа явдал байлаа. Оролцсон хүнийхээ тоогоор Египет Африк болон Араб ертөнцийн дунд тэргүүн байр эзэлж байгаа юм байна.
Тэр хэлэхдээ, Египетийн баг тамирчид энэ удаагийн олимпоос олон медаль авах зорилт тавьж байна. өнгөрсөн дөрвөн жилд египетийн тамирчид хүчирхэг төрлөөр ихээхэн дэвшилтэй болсон, ийм учраас эдгээр төрөлд медаль авах эрмэлзэлтэй байна гэлээ.
Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны ажлын тухай ярихдаа тэрээр хэлэхдээ,
Би Бээжигийн олимптай нийт таван удаагийн олимпд оролцож байна. Хятад улсын олимпийг амжилттай зохион байвуулахын төлөө гаргасан хүчин чармайлт бол урьд байгаагүй юм. Хятад улс дэд бүтэцийн байгуулалтаа эрчимжүүлж, агуу сүрлэг спортын ордонуудыг байгуулж, олимпийн бэлтгэл ажлын талаар бидэнд тухай бүрд нь мэдээлж байсан юм. урьд урьдын олимп дээр ингэдэггүй байсан юм. Бээжингийн хотын байгуулалт маш сайхан болсон байна. Энэ хэдэн жил Хятадтай үргэлж уялдаа холбоотой байсны хувьд бид олимпийн бэлтгэл ажлыг бүх явцыг сайн мэдэж байгаа. Ийм учраас Бээжингийн олимпийн наадам олимпийн түүхэн дэхь агуу наадам болно гэдэгт итгэж байгаа гэжээ.
Шахины үзэж байгаагаар, Бээжингийн олимпийн өмнө өмнөх олимптай ялгагдах нэг тал нь гэвэл Хятадын ард иргэд олимпийн бэлтгэл ажилд оролцон түүнийг маш халуун урамтай дэмжиж байгаа явдал болно. Жирийн жолооч, сургуулийн хүүхдүүд, дэлгүүрийн худалдагч зэрэг нийт Хятадын иргэд олимпд дэмжлэг үзүүлж байгаа нь илхэн байна.
Олимпийн наадмыг үеэр цаг агаар ямар байх вэ гэдэг талаар тэр хэлэхдээ, Египетийн төлөөлөгчид бүгдээрээ Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Тэднээс хэн нь ч цаг агаарын талаар ямар нэгэн тааламжгүй мэдээлэл аваагүй байна, хүнсний зүйлийн талаар ч гэсэн тийм байна. Олимпийн тосгонд хүнсний зүйл маш элбэг байж, Хятадын онцлогтой болон дэлхийн онцлогтой хүнсний зүйл элбэг байгаа мөртөө чанарын хувьд их өндөр баталгаатай тул манай төлөөлөгчид сэтгэл ханамжтай байна гэжээ.
Египетийн олимпийн төлөөлөгчидийн тэргүүн Шахин Бээжингийн олимп эхэлэхэд нэг жил үлдээд байхад гэргийн хамт Бээжинд айлчилж байсан юм байна. Тэр нэг долоо хоног байгаад буцсан байлаа. Тэрээр Хятад хоолонд дуртай, ялангуя шарсан нугасанд дуртай нэгэн байлаа.
|