• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-04 08:41:51    
Бээжингийн олимпийн наадамд үйлчлэх таксийн жолооч

CRI

      Бээжингийн зуны 29-р олимп хаяанд хүрээд ирлээ. Халуун зочломтгой Бээжингийн иргэд дэлхий нийтийн анхаарлыг татсан биеийн тамир спортын энэ өргөн цуглааныг угтах эцсийн бэлтгэлийг шамдан хийцгээж байна. Энд бид 100 мянга орчим таксийн жолооч олимпад бэлтгэж ирсэн байдлаас танилцуулъя. Олимпийн наадмыг угтаж, дэлхийн олон орноос ирэх зочдод халуун дотно, сайн сайхан үйлчлэхийн төлөө Бээжингийн таксийн жолооч нар үйлчилгээний түвшнээ дээшлүүлэхээр англи хэл сурцгаасан байна.

      Жолооч Мэн Ханьгуан бол Бээжингийн Шөү-дү буюу Нийслэлийн автобусын корпорацийн таксийн жолооч. Тэрээр өглөө бүр таксигаа гялайтал зүлгэж арчин, суудлын давуугаа сольж ажилдаа орно. Олимпийн наадмын сайн дурынхны нэгийн хувьд жолооч Мэн Ханьгуан өдрийн ажлаас гадна бас олимпийн наадамд үйлчлэх жолоочийн бэлтгэл дамжаанд суралцдаг.

      Олимпийн наадамд үйлчлэхийн төлөө манай компани тусгайлан ангил хэлний багш урьж бидэнд англи хэл заасан. "Та хаа очих вэ?" "Би таныг хүлээж болно". "Миний утас танд хэрэгтэй байж мэднэ, та бичиж авна уу?" гэх мэтийн дөхөм ярианы үгнүүдийг сурсан. Энэ нь жолооч болон үйлчлүүлж байгаа хүний хоорондын харилцааг маш ойр дотно болгодог гэж жолооч Мэн Ханьгуан хэлж байлаа. Олимпийн наадамд нэн сайн үйлчлэхийн төлөө тэр англи хэл чармайн сурчээ. Сурах явцдаа бас олон арга ухаан сүвэгчилсэн байна. Тэр зарим үг өгүүлбэрийг тогтоохын төлөө жижиг шар цаасан дээр бичээд өмнөө нааж, зав олдвол уншиж байдаг. Бас таксидаа тусгайлан МP3 тааруулсан байна. Эдгээр нь англи хэлний түвшингээ дээшлэхэд нь маш их тус болсон гэнэ. Өнөө тэр ойр зуур хэрэглэх англи хэлийг эзэмшиж, гадаадын зочидтой амархан ойлголцож чадах болсон төдийгүй бас англиар тэдэнд Бээжингийн түүхийг танилцуулж чаддаг болсон байна.

      Нэг удаа гадаадын зочныг суулгаад би Бээжингийн баруун өмнө байрлах хуучин Лү Гүчао гүүгийн хажуу дахь гүүрээр өнгөрөхдөө энэ хуучин Лү Гүчао гүүр 7 зуу гаруй жил болж байна. Түүний дээр тоогүй олон том жижиг арслангийн сийлбэртэй гэж танилцуулсанд гадаадын тэр хүн гүүрэн дээр очиж зураг авахыг хүссэн. Тэгээд бид хуучин гүүрэн дээр очиж зураг авхуулсан гэж жолооч Мэн Ханьгуан сурсан англи хэлээ практикт хэрэглэсэн тухайгаа ярилаа.

      Жолооч Мэн Ханьгуангийн ажиллаж байгаа таксийн компанид 10 гаруй мянган жолооч бий. Бээжингийн олимпийн наамдын зохион байгуулах хороо чанга шалгалт хийж, тэдний компанийн жолооч нараас 500 хүнийг олимпийн наадамд үйлчлэх сайн дурынхны эгнээнд сонгож авсан юм. Олимпийн сайн дурын жолоочийг шалган сонгох арга хэмжээ нь маш чанга юм. Жолоо барьсан хугацаа нь 5 жилээс дээш байх, ойрын хэдэн жилд зам харилцааны дүрэм зөрчсөн муу тэмдэглэл байхгүй бөгөөд бас англи хэлний зохих түвшинтэй байх учиртай. Жолоочийн мэргэжлийн ур чадварын хувьд нэн хатуу шаардлагатай. Энэ нь машин тэрэгний бүрхүүл хавтас дээр алчуур тавьж, дээр нь дүүрэн устай шаазан тавьж зохих зайд яваад шаазантай ус цалгихгүй байх шаардлагыг биелүүлэх хэрэгтэй юм гэж жолооч Мэн Ханьгуан танилцууллаа. Үүнээс гадна, олимпийн сайн дурын жолоочийн хувьд бас бэртэж шархдсан хүмүүсийн шархыг боох, хиймэл амьсгаа өгөх зэргийн түргэн тусламж үзүүлэх бэлтгэл сургалтад оролцон энэ талын мэдлэг, арга дэмийг сургах шаардлагтай юм байна. Олимп хаяанд хүрээд ирлээ. Жолооч Мэн Ханьгуан хоног тоолон хүлээж, өөрөө бас гарын авлага зохиожээ. Үүндээ олимпийн ордон, талбайн байрлах газар, ордон, талбайг англиар дуудах нэр, эдгээр ордон талбайд болох тэмцээн, жишээлбэл сагсан бөмбөг, гар бөмбөг зэргийг англиар яаж хэлэх, эдгээр ордон талбайд хүрэх хамгийн дөт зам шугамыг нарийн тэмдэглэж, алган дээрээ тавьсан юм шиг тодорхой мэдэх болжээ.

      Жолооч Мэн Ханьгуан бол олимпийн наадамд үйлчлэх хэдэн мянган таксийн жолоочийн нэг. Тэд Бээжингийн том жижиг гудамжаар давхихдаа Хятад орны мэндчилгээг хамгийн түрүүнд гадаадын зочинд дэвшүүлдгээрээ тэд бол нэг ёсондоо Бээжинчүүдийн төлөөлөгч мөн. Тэд олимпийн наадамд үйлчлэх таксийн жолооч болсондоо бахархаж явдаг.

      Жолооч Жанзэн бол бас ч олимпийн наадамд үйлчлэх таксийн жолооч. Тэр 17 жил жолоо барьж байгаа тул маш их туршлагтай . Гэтэл тэр олимпийн жолоочийн бэлтгэл дамжаанд оролцоод олон юм сурсандаа олзуурхаж явна.

      Бид улс орнуудын зан үйлийн тухай сурсан. Аль аль орон ямар нэгэн тоо, гарын тохиод дургүйцэх , Жишээлбэл Египет, Энэтхэг зэрэг орны хүн зочин тэргэнд суух, буухад ямар ч үйлчилгээ үзүүлэхэд дургүй байдаг. Өмнөд Солонгосчууд 4, 9-ийн тоод дургүй. Япончууд 4 гэсэн тоог цээрлэнэ. Мэндлэх талаар , Япончууд мэхэсхийн ёсолж, гар барих дургүй. Харин Америкчууд халуун дотноор гар барин мэндлэх заншилтай гэж жолооч Жанзэн танилцууллаа. Бид олимпийн төрөл бүрийн бэлтгэл дамжаанд оролцсоноос гадна, Бээжин хотын Засгийн газар таксийн жолооч бидэнд маш бүрэн үйлчилгээ үзүүлсэн. Жишээлбэл жолоочийн англи хэлний түвшин адилгүй байдалд чиглүүлэн таксийн жолооч бүрд "Бээжингийн олимпийн таксийн жолоочийн гарын авлага " олгож, зарим зүйлийг англиар илтгэж чадахгүй үед энэ гарын авлагыг гадаадын хүнд харуулбал холбогдох асуудлыг зохицуулж болно гэжээ.

      Жолооч Жанзэн: Бээжингийн олимп манай улс орны хөгжил дэвшилд, манай ажил төрөл бүхэнд маш их боломж авчирсан. Хотын зам улам өргөн болж машин унаа улам түргэн давхих болсон. Таксийн жолооч бид бүхний үйлчилгээний түвшин ихээхэн дээшилсэн. 2008 оны Бээжингитйн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг би сэтгэлийн угаасаа хүсч байна гэлээ. \Урангоо орчуулж бэлтгэв