Хятадын хулгана сайн усатгасан анхны мужийн хот бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хот юм, 1986 оны 3 – 4-р сараас эхэлсэн хулгана усатгах олон түмэнч арга хэмжээ нь маш их амжилтад хүрч, хулгананы нягтцын хэмжээ нь хулгана усатгах арга хэмжээ өрнүүлхээс өмнө 17,7 байсан бол 0,04 хувь болж багсаж, Эх ороны эрүүл хамгааллын төв зөвлөлийн тогтоосон хулгана усатгах үзүүлэлтийн шаардлагад нийцсэн байна. Хөх-хот бол Хятадын хулгана сайн усатгасан хамгийн анхны мужийн хот мөн гэж Эх ороны эрүүл хамгааллын төв зөвлөл нотлон зөвшөөрсөн байна.
Хулгана сайн усатгасан анхны район: Хятадын хулгана сайн усатгасан анхны район бол Шаньдүн мужийн Хүйминь район (өнөө Биньжөү район гэж өөрчлөв)болно. 1988 оны 10-р сард Эх ороны эрүүл хамгааллын төв зөвлөл мэргэжилтнүүдийг зохион байгуулан тус районы 7 шянь, нэг хотод 4 хонгийн байцаалт хийгээд гэрийн нэг л хулгана олж, тариалангийн талбайгаас хулгана олсонгүй. Тус рйаоны хулгана усатгасан үзүүлэлт нь улсын тогтоосон үзүүлэлтээс хол өндөр байж, хулгананы нягтцын хэмжээ нь маш дор байлаа. Тус район нь 9910 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр, гурван сая 600 гаруй мянган хүн амтай, 1987 онд нийт 12 сая хулгана усатгасан нь олон улсын баримжаагаар тооцоолбол, хулгананы амнаас 105 сая килограм үр тариа булааж, тус районы үр тарианы жилийн нийт ургац хураалтын арваны нэг хувь орчим болсон байлаа.
Эдийн засгийн онцгой районы анхны "Улсын эрүүл хамгааллын далайн боомт": Хятадын Хайнаний Далайн боомтын ажил эрхэлсэн газрын харьяа Хайкөүгийн далайн боомт нь 1985 оноос хойш амьдралын тойрогоо ойжуулах, цэвэр ариун болгох, засан өөрчлөх ажил өрнүүлж, маш их амжилтад хүрчээ. 1991 оны 3-р сард Зам харилцааны яам, Эрүүл мэндийн яам нь мэргэжилтэн зохион байгуулан байцаалт шалгалт хийлгээд Хайкөүгийн далайн боомтонд "Улсын эрүүл хамгааллын далайн боомт" гэсэн цол олгосон байна. Ингээд энэ далайн боомт нь Хятадын эдийн засгийн онцгой районы анхны "Улсын эрүүл хамгааллын далайн боомт" болсон байна.
Хумхаа өвчнийг үндэсэнд нь усатгасан анхны мужийн шатны засаг захиргааны нэгж: Хятадын хумхаа өвчнийг үндэсэнд нь усатгасан анхны мужийн шатны засаг захиргааны нэгж бол Шанхай хот юм. Үүнийг Эрүүл мэндийн яамны шалган байцаах хэсэг 1987 оны шинэ жилйин шинийн нэгний өдөр мэдэгдсэн юм. Хумхаа өвчин бол Хятадад маш өргөн дэлгэрч байсан өвчин юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Шанхайд энэ өвчин хоёр удаа сүрхий дэлгэрч, хоёр сая гаруй хүн өвчилсэн байлаа. Иймээс тус хотын эрүүл мэндийн салбар нь хумхаа өвчнийг сэргийлэн эмчлэх явдлыг гол ажил болгож, тусгай ажлын хэсэг байгуулан, хяналтад авах арга хэмжээ авч энэ өвчнийг үндэсэнд нь усатгаж чадсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|