8-р сар гарснаас хойш, Бээжин хотод 3 хоног дараалан цэлмэг тунгалаг сайхан өдөр болж, агаарын чанар нь шилдэг зэрэглэлийн баримжаанд хүрсэн байна. Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яамны албан тушаалтан 8-р сарын 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Өнөө олимпийн наадмын хугацааны Бээжингийн цаг агаарын яс чанарын баталгааны арга хэмжээнд тогтооосон төрөл бүрийн ажил үүрэг нь үндсэндээ бүхнээрээ биелэгдсэн. Бээжингийн цаг агаар нь өнөө нэгэнт олимпийн хугацааны цаг агаарын баримжаанд чанарын стандарт хангасан байдалд байна гэжээ.
Олимпийн наадмын хугацааны цаг агаарын чанарын стандарт хангахыг баталгаажуулахын тулд, олимпийн наадамд бэлтгэх явцад, Бээжин хот болон Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яам түрүүтэй, Тяньжин, Хэ бэй зэргийг багтаасан Бээжингийн эргэн тойрны 5 муж хотын засгийн газар хамтаар агаарын бохирдлыг багасгах олон ажил хийсэн байна. Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яамны бохирдлыг тогтоон барих ажил эрхэлсэн хэлтсийн дарга Фань Юаньшэн 3-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн 5 муж хотын хамтаар зохион байгуулсан агаарын бохирдлыг багасгаж засах ажил нь ил тод амжилтанд хүрсэн байна гэжээ.
"Байгаль Орчныг Хамгаалах Яам нь Хянан Шалгах Яамтай хамтран энэ оны 4-р сар болон 7-р сард тус тус олимпийн наадмын агаарын чанарын баталгааны арга хэмжээний хэрэгжиж байгаа байдлаар хяналт шалгалт хийсэн байна. Аж үйлдвэрийн бохирдлыг өөрчлөн засах, бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг зогсоох, машины бохирдлыг тогтоон барих, шатахуун түгээх станцийн бохирдлыг тогтоон барих зэрэг талаар олон газрынхан үр ашигтай арга хэмжээ авч, ил тод амжилтанд хүрсэн байна. Баталгаажуулах арга хэмжээнд тогтоосон олон төрлийн ажил үүргийг үндсэнд нь биелүүлсэн байна" гэжээ.
Сүүлийн үеийн хяналт шалгалтын тоо баримтанд харуулснаар, энэ оны 1-ээс 7-р саруудад, Бээжингийн агаарын чанарын сайн баримжаанд хүрсэн хоногийн тоо нь 149 байж, энэ нь 1-ээс 7-р саруудын бүх өдрийн тооны 70 хувийг эзэлсэн байна. 7-р сар гарснаас хойш, нүүрсний исэл, нүүрстөрөгчийн давхар ислийн агаар дах хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 15 болон 27 хувиар буурч, тоос шорооны хэмжээ нь 24 хувиар багасаж, цаг агаарын чанар ил тод өөрчлөгдөн сайжирсан байна.
Олимпийн наадам болон параолимпийн наадмын хугацаанд, Бээжин хот нь одоогоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээг баримтлахын дагуу, нэн олон шинэ арга хэмжээг нэмэн хэрэгжүүлснээр цаг агаарын чанар стандарт хангахыг баталгаажуулах болно. Жишээлбэл, авто машны замын хөдөлгөөнд орохыг хязгаарлах, барилга байгууламжийн газрын удирдлага хамааралтыг эрчимжүүлэх, бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг зогсоох юм уу хязгаарлах, нүүрс шатаах төхөөрөмжийн бохирдлыг багасгах, органик бохир хий гаргах хэмжээг багасгах, олимпийн хугацаанд байгаль орчны хянат шалгалт болон үнэлгээг чангатгах зэрэг болно.
Үүнээс гадна, холбогдох салбар бас онц муу цаг агаарыг аргацаах, агаарын чанарыг баталгажуулах төсөл тогтоож, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг 3 муж хотын бохирдол бодис гаргах хэмжээг хязгаарлах арга хэмжээг улам чанга хэрэгжүүлж, олимпийн хугацааны Бээжингийн агаар мандлын сайн сайхан байхыг баталахаар чармайж байна. Үүний тухай Фань Юаньшэн хэлэхдээ:
"Агаарын бохирдлыг өөрчлөн засах нь зөвхөн засаг захиргааны салбарын ажил үүрэг төдий биш учраас, бүх нийтийн хамтын хүчин чармайлтайгаар биелэгдэх болно. Ниймээс бид Бээжингийн эргэн тойрны муж хотуудтай зохицуулалтаа үргэлжлүүлэн хийж байгаад, Хятадын умард нутгийн районы агаарын чанарын асуудлыг хамтаар зохицуулах болно. Үүний зэрэгцээ, бид олимпийн наадмын боломж тохиолыг ашиглан бүс нутгийн чанартай цаг агаарын бохирдлыг өөрчлөн засах ажлыг цаашид ахиулах болно" гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|