Нарны энерги нь бохирдолгүй дахин сэргээгдэж болох эрчим хүч болсны хувьд хөгжлийн алс хэтийн хэтийн төлөвтэй байна. сурвалжилагч саяхан Хятадын баруун хойт нутгийн Гансу мужаар сурвалжилаг хийж явах үед тухайн орон нутгийн шинжлэх ухаан судалгааны байгууллагууд нарны энергийн 130 гаруй төрлийн хэрэглээний техник судлан үйлдвэрлэж, олон улсын курс дамжаа эрхэлэх, төсөл шилжүүлэх зэрэг хэлбэрээр бусад улс орон бүс нутагтай солилцоогоо эрчимжүүлэн нарны энергийн техникийг нэн өргөнөөр ашиглах болныг ойлголоо.
2007 оны 11-р сарын эцсээр НҮБ-ын аж үйлдвэрийг хөгжүүлэх байгууллагын Олон улсын нарны энергийн техникийн төвийг Хятадын Гансу мужийн төв Ланжөү хотод байгуулж эхэлсэн байна. үүнээс өмнө олон улсын хамтын нийгэмлэг Нарны энергийн техникийн төвийг хаа байгуулах талаар маргалдаж байсан билээ. Тэгвэл энэхүү төслийг яагаад Хятадын Гансу мужид байгуулах болсон бэ? гэвэл Нарны энергийн техникийн төвийн дарга, Гансу мужийн байгалын эрчим хүч судлах хүрээлэнгийн дарга Ши Вэньхуа танилцуулж хэлэхдээ, Гансу муж нь хөгжингүй районд байрлаж, бохирдол нэлээд ихтэй байдгаас олон улсын энэ байгууллагыг энд байгуулж, тухайн орон нутгийн байгал орчинг сайжируулан, хүмүүсийг үзэл ухамсарыг өөрчлөж, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх зорилготой юм гэжээ.
Хятадын засгийн газар болон НҮБ-ын аж үйлдвийг хөгжүүлэх байгууллагын \联合国工业发展组织\ хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Нарны энергийн техникийн төвийг Гансу мужийн байгалы эрчим хүч судалах хүрээлэнгийн үндсэн дээр байгуулах юм байна. Гансу мужийн байгалы эрчим хүч судалах хүрээлэн бол Хятад улст хамгийн эрт байгуулсан, нарны энергийг цогцолбор судалгааг хамгийн анх хийсэн байгууллага болох юм. өнөө болтол уг хүрээлэн нэгэнт нэрны энергийг ашиглах 130 гаруй төрлийн техник судлан хөгжүүлж, 20 гаруй төрөл нь улсын болон мужийн зэргэлэлийн шагнал авсан байна. Гансу мужийн байгалын эрчим хүч судлах хүрээлэнгийн дарга Ши Вэньхуа танилцуулж хэлэхдээ, уг хүрээлэн нь урт хугацаагаар олон улсын курс дамжаа эрхэлж сайн нэр нөлөөтэй болсон нь Гасу муж энэхүү төслийг хэрэгжүүлэх болсны чухал нөхцөл мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, одоо болтол бид нэгэнт олон улсын курс дамжаа эрхэлж 700 гаруй хүнийг хамруулсан байна. тэд 5 их тивийн 96 улс орноос хүрэлцэн ирсэн юм. Үүнээс гадна бид хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа хийж, мөн гадаадад туслах төсөл зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгт ихээхэн нөлөө тусгалтай боллоо гэжээ.
Гансу мужийн байгалын эрчим хүч судалах хүрээлэнгийн орлогч дарга хатагтай Жан Лань-ин танилцуулж хэлэхдээ, курс дамжаанд хамрагдах хүмүүс байгалын нөхцөл байдал, эдийн засгийн хүчин зэрэг нь адил бус улс орноос ирсэн болхоор нэг л төрлийн агуулгатай хичээл нь тэдний шаардалгыг хангаж чадахгүй юм. Энэ оны сүүлчээр баригдаж гарах Нарны энергийн техникийн төв нь адил бус улс орноос хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан адил бус бүтээгдэхүүн, хөгжлийн төлөвлөгөө хангах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бидний эрхэлэх курс дамжаа нь техникийн солилцоо хийх цагтай байж, эдгээр ажиллагаагаар дамжин тухайн орны шаардалгыг ойлгож болно. Хамтран ажиллах хүсэлтэй байвал бид цаашид хэлэлцээ хийж болно гэжээ.
Нарны энергийн техникийн төв байгуулагдснаар өргөн олон хөгжиж байгаа оронд нэн хямд, нэн зохистой бүтээгдэхүү, техник, хөгжлийн төсөл хангах болно гэж Жан Лань-ин илэрхийлжээ. Хойшид Гансу муж нь нарны энергийн туслалцаа үзүүлэх курс дамжаа эрхэлж, бусад орон бүс нутагтай мэдээлэл солицох, техник шилжүүлэх, зах зээл нээн хөгжүүлэх зэрэг ажиллагаа өрнүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан туслалцахаа эрчимжүүлэн, нарны энергийг техникийг Гансу муж тэрчлэн Хятад улсын гадаадтай солилцоо хийх чухал зам суваг болгохоор чармайна гэж тэрээр бас илэрхийлжээ.
|