Хятадын баруун зүгийн нутгийн Шааньши муж гэж хэлэхтэй зэрэг хүмүүс түүний түүхэн дэх цэрэг дайны үйл явдал, Тан улсын үеийн хөгжил цэцэглэл, шар хөрст өндөрлөгийн хүмүүсийн сүр сүлд, ялангуяа 800 бээрийн Чиний баян тансаг зэргийг юуны түрүүнд санаанд ордог. Тэгэхдээ Шааньши бол мөн ч шилдэг сайн жимс гардгаараа дэлхийд нэртэй газар юм.
Бүртгэлээс үзэхэд, өнгөрсөн жилийн эцсийн байдлаар, Шааньши мужийн лирийн модны талбай 480 гад хүрч, 7 сая тонн лир авсан ба энэ нь Хятадын эх газрын лирийн ургац хураалтын гуравны нэг хувийг эзэлсэн байв. Ерөнхийд нь хэлбэл дэлхийн 9 лир бүрийн нэг нь Хятадын Шааньшигаас гарч байгаа аж.
2005 оноос эхэлж, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комисс холбогдох байгууллага нэгжүүдийг зохион байгуулж, Бээжингийн олимпийн наадмын жимс сонгуулж эхэлсэн юм. Бээжингийн олимпийн наадмын жимсний сонгуульд баримжаа нь маш өндөр байж, үйлдвэрлэлийн бааз нь зохих цар хэмжээнд хүрсэн бөгөөд бүтээгдэхүүн нь эрхбиш бүс нутгийн онцлог юм уу шилдэг зүйл байж, эрхбиш нэрт брендийнх байх ёстой ба бас бохирдолгүй органик зүйл мөн болох нотолгоотой байхыг шаардсан байна. Үүнээс гадна улсын зэрэглэлийн хяналт шалгалтын байгууллага нэгжийн чанарын хяналт шалгалт болон инженерийн академийн академич даргатай мэргэжилтэдийн хэсгийн Бээжингийн олимпийн наадамд зориулж үнэлэн шалгаруулж сонгон тогтоосон газар байх ёстой аж. Энэхүү хүчтэй шигшээнд Шааньши муж оройлон гарч, уг мужийн хэд хэдэн жимсний хүрээлэнг Бээжингийн олимпийн наадмын жимсний баазаар нотлон тогтоосон байна. Шааньши мужийн жимсчдэд авч хэлбэл энэ нь туйлын баярлууштай мэдээ байлаа.
Олимпийн жимсний баазын лирийн ургаж боловсрох бүх явцад 126 төрлийн аюулгүйн шаардлага хангах ёстой юм байна. Тарианы хор, бордоо зэргийг хүртэл хатуу чанга шигшин шалгаж, Яньаний жимсний корпурац нэгдэлтэй хурааж хүргэх юм байна. Үүний бүх явц ажлыг бүртгэн тэмдэглэж, техникчид, жимсчид хамтаар гарын үсэг зурсаны дараа хэрэглэх болно. Үүнээс гадна Шааньши мужийн Лүөчуань шяний засаг захиргааны бүх тосгонд бүр тарианы хорын шалгалтын цэгтэй байж, Бээжингийн олимпийн наадмын жимсэнд тогтмол хяналт шалгалт хийж байна. Жимсний хүрээлэнгийн бог өвс болон эргэн тойрны амьдралын хог хаягдлыг хүртэл цаг тухайд нь цэвэрлэн арилгаж, уг баазын үйлдвэрлэлийн орчин ахуйн ариун цэврийг баталгаажуулж байна. Үүнээс гадна лирийн том жижгийн хэмжээ, улаан ногооны байдал, чихир агуулсан хэмжээ нь 16% гаруйд хүрэх зэрэг нарийн хатуу шаардлагатай аж.
|