• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-05 15:37:54    
Хятад улсад хөлслөгчид хамгийн их таалагддаг 9 зүйлийн ур чадвар

CRI

      Хүн ямар зүйлийн ур чадварыг эзэмшинэ гэдэг нь түүний дур сонирхол, оюун чадавхаас шалтгаалдгаас гадна бас түүний эзэмшиж бүхий нөөц боломж, ажил олох зорилтоос ч шалтгаалдаг байна. Гэвч эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв тогтворгүй байдгийн улмаас өөрийн ажил үйлстээ тус болхуйц ур чадварыг эзэмших нь маш чухал болдог учиртай. Хятад улсад өнөө дараах 9 зүйлийн ур чадвартай байхыг хөлслөгч их таалдаг байна:

      1. Асуудлыг зохицуулах чадвартай хүн

      Бид өдөр болгон ажил, амьдралын явцдаа ерөнхийлсөн асуудлуудыг зохицуулж байдаг. Асуудлыг илрүүлж түүнийг зохицуулан, бас түргэн шуурхай шийд гаргаж чаддаг хүн нь сайн үнэлгээ авдаг бөгөөд бизнес хийх, удирдамж зөвлөгөө өгөх, олон нийтийн удидлагын ажил хийх, шинжлэх ухаан, эм эмнэлэг болон төсөл боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг салбаруудад ийм хүмүүс ихээхэн хэрэгцээтэй байна.

      2. Тусгай мэргэжлийн ур чадвархтай хүн

      Өнөө, технологи нь хүн төрөлхтөний үйл ажиллагааны бүх салбарт нэвтэрчээ. Барилга байгуулалт, мэдээлэл холбоо, авто машин, зам харилцаа, агаарын тээвэр, сансар судлал зэрэг салбаруудад цахилгаан эрчим хүч, электроникийн болон механик тоног төхөөрөмжийг угсрах, турших, засварлах тусгай мэргэжлийн хүмүүс ихээхэн шаардлагатай байна.

      3. Бусадтай харилцахад чадварлаг хүн

      Бүхий л пүүс компаниуд бүр дотоодын ажилчнуудтайгаа хэрхэн харилцах асуудалд зайлшгүй тулгардаг. Нэг пүүс компанийн амжилтанд хүрч чадах эсэх нь олонхи байдалд бүх ажилтнуудтайгаа эв санаа нэгтэй хамтран ажиллаж чадах эсэхээс шалтгаалдаг байна. Иймээс хүний нөөцийн ажлын менежмент, боловсогн хүчний салбарын албаны хүн болон бодлого тогтоогч удирдлагын салбарынхан ажилчдын хүсэл шаардлагыг боломжийн дотор ойлгож, тэдний хүсэл шаардлагыг мөн боломжийн хирд хангасан байх ёстой.

      4. Компьютерын программ зохиох чадвартай хүн

      Компьютерын программ зохих аргыг эзэмшиж, пүүс компанийн онцгой хэрэгцээ шаардлагыг хангаж чадах юм бол, ажлын байртай болох нөхцөл боломж хувь дахинаар нэмэгдэх болно. Иймээс C++, Java, HTML, VisualBasic, Unix болон SQLServer зэрэг компьютерын хэлийг эзэмших нь тун чухал байдаг.

      5. Бэлтгэл сургалт хийх чадвартай хүн

      Орчин үеийн нийгэмд нэг өдөрт гарч байгаа, мөн цуглуулж олох баримт мэдээлэл нь эртний нийгмийн нэг жилийнхээс ч их байдаг. Иймээс боловсрол, хорооллын үйлчилгээ, удирдлагын зохицуулга болон бизнесийн үйл ажиллагаа зэрэг талаар бэлтгэл сургалт хийх чадвартай хүмүүсийг ажилд авах хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

      6. Банк санхүүгийн мэргэжилд мэргэшсэн хүн

      Хүний дундаж наслалтийн хэмжээ нэмэдэхийн хирээр, хүн болгон өөр өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө нарийн нямбай хянан боловсруулж, амьдралын ая тухатай байдлыг хангах болон тэтгэвэрт гарсны дараах амьжиргааны эх үүсвэрийн асуудлаа баталгаажуулах хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалтын брокер, үнэт цаас худалдаалагч, тэтгэвэр төлөвлөгч, нягтлан бодогч зэрэг ажил мэргэжлийн чадвартай хүнийг ажилд авах хэрэгцээ шаардлага үргэлжлэн өссөөр байна.

      7. Мэдээллийн ажлын удирдлагын чадвартай хүн

      Мэдээлэл бол мэдээллийн эрин үеийн эдийн засгийн системийн үндэс суурь нь юм. Мэдээллийн ажлын удирдлагын ур чадвартай байхыг зонхилох ажил мэргэжлийн салбарынханд бүр эрхбиш шаардагддаг зүйл юм. Системийн шинжээч, мэдээллийн техникч, баримт мэдээллийн баазын менежмент, мэдээлэл холбооны инженер зэрэг мэдээллийн ажлын удирдлагын ур чадвартай хүн ажлын байртай болоход маш амархан байдаг.

      8. Гадаад хэлэнд мэргэшсэн хүн

      Бид харь орноос байнга түүхий материал, бараа бүтээгдэхүүн импортоор авч байна. Үүний зэрэгцээ, бидний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ч экспортоор хилийн чанадын захад гарч байна. Нэг төрийн цаашлаад хэдэн төрлийн гадаад хэлийг эзэмшсэн байх нь ажлын байртай болох болоамжийг ихээр нэмэгдүүлж байна. Одоо, англи хэл, орос хэл, япон хэл, хятад хэл болон герман хэл сайн сурсан байх нь ихээхэн шаардагдаж байна.

      9. Бизнесийн ажлын удирдлагын чадвартай хүн

       Пүүс компанийг амжилттай ажиллуулах аргыг эзэмшсэн байх нь аж ахуйн нэжгид тун чухал болдог. Энэ талаарх хамгийн гол чухал ур чадваруудад нэг талаар хүн хүчний ажлын удирдлага, системийн ажлын удирдлага, нөөц баялгийн ажлын удирдлага, санхүүжилтийн чадвар хамрагдахаас гадна бас үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдгээр хэрэгцээ шаардлагыг нь бизнесийн боломж болгон түргэхэн ашиглах явдал багтдаг байна.