4-ний орой, олон улсын олимпийн хорооны 120-р бүгд хурлын нээлтийн ёслол Бээжингийн төрийн том театрт боллоо. Нээлтийн ёслолд оролцсон Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадын засгийн газар болон Хятадын 1 тэрбум 300 сая хүн ардын өмнөөс хуралд оролцсон бүх гишүүдийг халуунаар угтаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятадын олимпийн хөдөлгөөний хөгжил, ялангуяа Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулахад дорвитай туслалцаа үзүүлсэн олон улсын олимпийн хороонд талархал илэрхийлсэн байна. Хү Жиньтао хэлэхдээ:
"Хятад улс олон улсын олимпийн их гэр бүлд буцан ирснээс хойш, олон улсын олимпийн хороо нь хоёр талын солилцоо хамтын ажиллагааг идэвхитэй дэмжин өргөжүүлж, Хятадын биеийн тамир спортын хөгжилд нандин туслалцаа үзүүлсэн юм. Ялангуяа Бээжин хот олимпийн наадам зохион явуулах эрхийг олохоор эрмэлзэлж байсан болон 29 дэх удаагийн зуны олимпийг бэлтгэх явцад олон улсын олимпийн хороо олон талаар чухал заавар өгч халуун дэмжлэг үзүүлсэн юм. Бээжингийн олимпийн наадмын бэлтгэх ажлын урагштай явагдахад энэ нь чухал баталгаа болсон юм. Энэ зашааныг ашиглан би дарга Жаскуес Рогге болон олон гишүүдэд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна " гэлээ.
Дарга Хү Жиньтао цааш нь хэлэхдээ:
"Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турш, Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар асар их амжилтанд хүрч, Хятадын биеийн тамирын үйлс мөн асар их амжилттай болсон юм. Хятадын биеийн тамирын салбарынхны олон улсын олимпийн хороо болон олон улсын биеийн тамирын салбар хоорондын солилцоо хамтын ажиллагаа нь байнга эрчимжлээ. Биеийн тамир спорт нь нэгэнт Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах чухал хүчин болж, Хятадын гадаадтай солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын ард түмний дэлхийн олон орны ард түмэнтэй ойлголцол найрамдлаа зузаатгах чухал гүүр болсон байна" гэжээ.
Хү Жиньтао үгийнхээ төгсгөлд Хятадын олимпийн хөдөлгөөнд хийсэн амлалтыг дахин нотлов.
"Бээжингийн олимпийн наадмыг өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй зохион явуулна гэсэн нь Хятадын засгийн газар болон ард түмний олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн төв хичээнгүй амлалт юм. Бээжингийн олимпийн наадмыг эрхлэн явуулахаар дамжин олон улсын олимпийн хөдөлгөөний хөгжлийг нэн дорвитай ахиулж, олимпийн үзэл санааг нэн өргөнөөр мандуулан, Хятад улс болон дэлхийн олон орны биеийн тамирын жич олон салбарын хамтын ажиллагааг нэн идэвхтэй өрнүүлж, Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмэнд хөгжлийн үр бүтээлийг хамтаар эдлүүлэх талыг нэн бүрэн харуулж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулах үнэнч эрэл хүслээ илтгэх гэсэн болно" гэжээ.
Олон улсын олимпийн хорооны дарга Жаскуес Рогге Хятадын засгийн газар болон ард түмний Бээжингийн олимпийг бэлтгэх ажилд гаргасан асар их хүчин чармайлтад баярлан талархаж, бас Хятадын ард түмний Сычуаний газар хөдлөлтийн гамшгийн үеэр гаргасан эрэлхэг зориг болон юунаас ч айхгүй үзэл санааг онцгойлон сайшаасан байна. Бээжингийн олимпийн наадам нь алс гүн түүхийн ач холбогдолтой юм гэж Рогге үзлээ.
"Олимпийн наадам Хятадад, бүх дэлхийн 1/5 хувийн хүн амтай энэхүү оронд болох гэж байна. Энэ бол ер бусын ач холбогдолтой учир юм. Энэ Баасан гаригт 1 тэрбум үзэгчид телевизийн шууд нэвтрүүлгээр олимпийн наадмын нээлтийн ёслолыг сонирхоно. Олимпийн наадам нь Хятад улсад маш эрхэм нандин өв үлдэнэ гэдэгт би итгэж байна, Өөрчлөлтийн замд байгаа Хятад улс нь гэгээн саруул ирээдүйтэй, асар их нөөц хүчинтэй, мөн сорилтуудад нүүрлэж байгаа юм. 2008 оны Бээжингийн олимпийн наадам нь Хятад улсыг хүмүүсийн анхаарлыг татсан хөгжил өөрчлөлтийн чухал бэлэг тэмдэг болгох юм гэдгийг түүх дахин гэрчлэх болно " гэжээ. \Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав\
|