• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-05 19:57:03    
Нэрт хөгжимчин Лю Дэхай

Хятадын Олон Улсын Радио

        Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Пипа хөгжмийн алдарт хөгжимчин Лю Дэхай бол өнгөрөгч зууны 50-аад оны сүүлчээр бэлтгэн хүмүүжүүлсэн шилдэг хөгжимчдийн төлөөлөгч юм. Хүмүүс түүнийг Пипагийн мастер, төрийн эрдэнэ гэж нэрлэн, дотоод гадаадад маш их алдар хүндтэй хөгжимчин хүн юм.

        Лю Дэхай 1937 онд Шанхайд төржээ. Өвөг дээдэсийнх нь нутаг бол Хэ бэй мужийн Цан сиянь юм. Лю Дэ хай дунд сургуульп сурч байхдаа ардын хөгжимд маш сонирхолтой болж, хөгжмийн талаар гарамгай авьяас чадвартай байсан нь харагдаж байсан юм.1950 онд арван гуравхан настайдаа хууцар, линб зэрэг хөгжмийн зэмсэг хөгжимдэн сурч, Шанхайн Радиогийн сайн дурынхны үндэстний хөгжмийн ангид орсон юм. 1954 онд пипагийн алдарт хөгжимчин, Пүдүнгийн стельтай хөгжмийн үе залгамжлагч ноён Линь Ши чэнгийн шавь болсон юм. 1957 онд Лю Дэ хай Төвийн Хөгжмийн Дээд Сургуульд шалгуулан орж, пипа хөгжимдэхийг гол сурсан юм.

         Лю Дэхай пипагаа уянгалаг сайхан уран дэмтэй, сонсголонтой, хүний сэтгэлийг уяртал хөгжимдэж байдаг. Тэрээр Пүдүнгийн стельтай хөгжимдэх урь мэргэжлийнхээ үндэс дээр, бусад стелүүдийн хөгжимдэх аргийг өргөнөөр авч ашгалаад, сүүлээр нь Цүн мингийн стельтай хөгжимддэг ноён Цао Аньхэ болон Шанхайн Вань пай стелийн ноён Сүн Юйдэ, Жү ин стелээр хөгжимддэг ноён Ян Да жюнь нараас даруу хичээнгүй суралцан, тэдний сайн сайхан стелийг нь өөртөө шингээн авч, пипа хөгжимдэх үндсэн боловсролоо ихээр дээшлүүлэн хөгжүүлсэн бөгөөд уламжлалт хөгжмийн маш гүүн боловсролтой болсон байна.

         Лю Дэхай уламжлалт хөгжимдэх аргийн үндэс дээр, хөгжмийн агуулгийн шаардлагийн дагуу, хөгжимдэх арга болон хөгжмийг зохицуулах талаар цөөн бус бүтээлч шинчлэлт хийсэн юм. Жишээлбэл, зүүн гарын долоовор хуруугаа чөлөөлсөн явдал бол хөгжимдэх урь мэргэжлийн талын нэлээд их шинчлэлт болох юм. Тэхэд пипагийн уламжлалт товшуурын аргад бол товшуурын үүрэг гүйцэтгэдэггүй. Зүүн гарын долоовор хуруугаа хөгжимдэх ажилд оруулах нь пипагийнхаа бариулыг олон дахин сольдог байсаныг нь цөөтгөж, аялагуу хөгжмийн айжим урсам байх болон хөгжимдэх хурдыг нэмэгдүүлэн, пипагийн хөгжимдэх урлагийн илтгэх чадлыг дээшлүүлж чадсан байна.

        Лю Дэхай маш олон төрлийн хөгжим хөгжимдэж чаддаг. " арван талаас бөхлөө", " хаврын цас" гэх зэрэг эртний хөгжмөөс аваад " Лан яашан уулын таван баатар", " Ли үндэстний бүжгийн хөгжим", " нутгийн дуугаа намдаа өргөж байна" гэх зэрэг орчин үеийн хөгжмийг бүр хөгжимддэг байна. Түүний хөгжимдэх " Лан яа шан уулын таван баатар", " тал нутгийн бяцхан эгч охин дүү", " арван зүгээс бөхлөө" гэх зэрэг хөгжмийг сонсож суухад хүмүүст яг л пипагаар түүхийн үлгэр ярьж байгаа шиг сэтгэгдэл төрүүлж, түүний хөгжмийн аясын дагуу амьд юм шиг, товч тодруун үлгэрийн ертөнцөд өөрийн эрхгүй орчхосон байх юм. Лю Дн хайгийн урлагийн өндөр мэргэжлийг шагшин магтахгүй хүн цөөн.
Хөгжмийг страдчлахын төлөө Лю Дэхай " Лю ян хэ гол", " алсын зочин минь гэрт буугаарай", " партизаны дуу", " цахирма цэцэг дэлгэрлээ" гэх зэрэг олон дууг пипагийн гоцлол хөгжим болгон өөрчлөснөөр маш сонсголонтой болсон байна. Мөн " Ба Ван хуяг дуулгаа тайлсан", " Шүнь янгийн сартай шөнө" зэрэг пипагийн эртний хөгжмийг ч эмхлэн өөрчлөн найруулсан юм.

        Үүнээс гадна Лю Дэхай бас " хүний амьдралын эгшиг"- " хун", " өвгөд хүүхэд" зэрэг хөгжим, " хөдөөгийн эгшиг"- "эх нутгаараа явсан нь", " агшан зуур" гэх зэрэг хөгжим, " шашны эгшиг"- " тусал усны арьяабал", " баясгалант арш" гэх зэрэг философийн баялаг агуулгатай пипагийн үлэмжхэн хөгжим зохиосон юм. Пипагийн хөгжимдэх аргийн талаар өөрчлөлт шинчлэлт хийхээр хайж, хөгжмийн уран бүтээлийн талаар идэвхтэй нээлт хийгээд элбэг баялаг үр бүтээл олсон юм.

        1978-1981 онуудад Лю Дэхай Америкийн Boston-ны Симфонь Хөгжмийн Чуулга, Баруун берлиний Симфонь Хөгжмийн Чуулга болон алдарт удирдаач Seiji ozawa-тай хамтран, Бээжин, Америк, Франкфордад " тал нутгийн эгч охин дүү" гэсэн пипагийн тодруулалт хөгжим хөгжимдээд, дотоод гадаадын үзэгчдийн халуун сайшаалыг хүлээж, хятад Европ хөгжмийг уялдуулсан цацрангуй хуудас бичсэн юм.

         Лю Дэхай тусгай мэргэжлийн хатуу чанга боловсрол хүлээж, урт хугацаа тайзнаа тоглон, мөн хичээл сургалт хийж ирсэн болон өргөн мэдлэгтэй байдаг эдгээр бүхэн нь түүнийг хөгжмийн өндөр боловсролтой болгож,хөгжмийн агуулгаа илтгэх талаар маш шилдэг амжилттай ажиллаж чадах болгосон юм. Тэрээр одоо хятадын Хөгжмийн Дээд Сургуулийн профессор, Хятадын Хөгжимчдийн Нийгэмлэгийн байнгийн гишүүн, мөн уг байгууллагын дүрслэх урлагийн комиссын орлогч эрхлэгч, Хятадын Утга Урлагчдийн Холбооны гишүүнээр ажиллаж байна. Тэрээр урьд хожид гуч гаруй улс орон газар нутагт айлчлан тоглож, лекц хийж, пипааг симфони хөгжимтэй уялдуулах талаар тэр мөн үр ашигтай туршин амжилт олж, пипааг олон улсын соёлын солилцлогод оруулах талар шинэ амжилт гаргасан юм.