Бээжингийн 2008 оны олимпийн наадмын ариун галыг 5 их тивийн 19 орны 19 хотод, Хятадын дотор газрын 30 муж, өөртөө засах район болон шууд харьяа хот жич Шянган Аомэнд дамжуулсаны дараа, 6-ны өдөр олимпийн наадмыг зохион явуулах хот, Хятадын нийслэл Бээжинд дамжуулах ажиллагаа эцэсийн бүлэгт эхэлсэн байна.
"Хятад улс чармай, Хятад улс чармай"
8 цагт Бээжингийн 2008 оны олимпийн бамбарыг Бээжинд дамжуулах ажиллагаа Хааны ордны Ү мэн хаалганы өргөн талбайгаас эхэлж, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Лю Чи, Олон улсын олимпийн хорооны орлогч дарга Ламбис В.Николао хамтаар олимпийн бамбарыг Бээжинд дамжуулах үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцсон байна. Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын гүйцэтгэгч дарга, Бээжин хотын дарга Гүө Жинлүн хэлсэн үгэндээ, Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажлыг бүхнийг хийж дууссан, өнөө олимпийн наадмын нээлт хүрч ирэхийг халуун сэтгэлээр угтан хүлээж байна гэж илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Олимпийн ариун галыг Бээжингийн өргөн уудам газар нутагт дамжуулан, дэлхий дахинд дорнодахины эртний нийслэлийн өнө удаан түүх болон цацрангуй соёлыг харуулж, Бээжингийн өөрчлөлт хийж нээлттэй байлгасанаас хойших 30 жилийн цацрангуй амжилт бүтээлийг харуулж, нийслэлийн ард түмний олимпийг мөрөөдөж, олимпид оролцох болон олимпид хүчин чадлаа зориулах гэсэн халуун сэтгэлийг улам хөгжөөж, өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй олимп эрхлэн явуулахад нэн их хүчин зүтгэл оруулах нь гарцаагүй юм гэжээ.
Бээжинд олимпийн бамбарыг 7 дүүрэгт дамжуулах юм. Ариун гал нь маш олон алдарт үзэмж эртний барилгаар өнгөрч, нийт 16.4 км зайд 433 бамбарчин бамбар дамжуулах үйл ажиллагаанд оролцох юм. Тэдний доторхи 4-р бамбарчин нь энэ жил 14-хэн настай Рэн И болно. Тэрээр омог бахдалтай хэлэхдээ:
Би бамбарчин болсондоо маш яруу алдартай, омогшин баярлаж байна. Миний хувьд авч хэлбэл, эрхэм дээд яруу алдар болох нь гарцаагүй. Гэвч миний бодохоор нэн олон тал нь хариуцалга болох юм гэжээ.
Бээжинд олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаанд оролцсон хүмүүст нийгмийн олон салбарын жирийн оршин суугчид байхаас гадна бас биеийн тамир спорт болон урлагийн салбарын одод байгаа юм. Жишээ нь Хятадын алдарт удирдаач Жан И му, алдарт төгөлдөр хуурчин Лан Лан зэрэг байна.
6-ны өдөр гэхэд Бээжингийн 2008 оны олимпийн наадмын нээлт болоход хоёрхон хоног үлдээд байна. 6-ны өдөр Бээжингийн агаар огторгуй цэлмэг тунгалаг, агаар цэвэр ариун, өөрийн сайн дураасаа Бээжингийн олимпийн бамбарыг угтахаар хүрэлцэн ирсэн Бээжин хотын иргэд ч маш сэтгэл өндөр байж, замын хоёр талаар халуун сэтгэл оргилсон үзэгчид "Олимпийн төлөө чармайцгаяа. Бээжин чармай" гэж уриа хасгирч байлаа.
8-р сарын 8-ны орой хамаг сүүлчийн бамбарчин хүмүүсийн хүсэл мөрөөдлийн харцыг булааж, үндэсний биеийн тамир спортын талбай- шувууны үүр дэх гол бамбарыг асаана. Хүний сэтгэл хөгжөөсөн энэ цаг мөч нь Бээжингийн 2008 оны олимпийн наадмын албан ёсоор эхэлсэнийг харуулж, үүний зэрэгцээ түүхэн дээр хамгийн урт хугацаагаар, хамгийн өргөн их нутагт, хамгаас олон хүн оролуцон дамжуулсан Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа ч бүрэн дүүрэн өндөрлөх юм. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|