Орос Куба тэрчлэн дэлхийн бусад орон дахь байр сууриа сэргээх ёстой гэж Оросын ерөнхий сайд Путин 4-ний өдөр Засгийн газрын тнргүүлэгчдийн хурал дээр хэлсэн байна. Энэ бол сүүлийн үед Оросын хагмгийн нэр хүнд бүхий хүн Оросын Куба дах байгаа мөн тэрчлэн холбогдох бүс нутаг дахь байр суурийн тухай илэрхийлэлт болох юм. Путин ингэж хэлж байгаа нь Америк Зүүн Европд пуужингийн товтолгоноос эсэргүүцэн хамгаалах систем байршуулах тухай Оросын тусгал болох бөгөөд түүний санаа нь Америкийг хязгаарлан хөтөлж, пуужингийн товтолгоноос эсэргүүцэн хамгаалах асуудалд дээр санаачлагтай байр суурь тэмцэн олхын төлөө юм гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн өдрүүдэд, Оросын парламент болон цэргийн зүтгэлтэд "Арга ухаан" гаргаж, Америкийн "хойд айл" Кубад Оросын орших байр суурийг дахин сэргээхийг санал болгосон юм. Оросын Төрийн Думын Олон улсын үйл хэрэг хариуцсан хорооны орлогч дарга Климов тун саяхан хэлэхдээ, Куба маш чухал бүс нутгийн стратегийн байр суурьтай юм. Орос өнөө Куба зэрэг Латийн Америкийн орнуудад эдийн засаг тэрчлэн цэргийн байр сууриа сэргээж байна. Америк Оросын хил орчимд Пуужингийн товтолгоноос эсэргүүцэн хамгаалах систем байршуулах гэж байгаад хариу дусгал болгож, Орос Кубад цэргийн хүчнээ байршуулж маш болзошгүй байна гэжээ. Үүнээс өмнө, Оросын "Изсевтия" сонинд тэмдэглэхдээ, Оросын агаарын цэргийн стратегийн сөнөөгч нисэх онгоцыг Кубад дахин очуулж болзошгүй байна гэжээ.
Оросын агаарын цэргийн командлагч байсан хуранда генерал Петер Деинекин хэлэхдээ, Орос стратегийн сөнөөгч нисэх онгоцыг Кубад дахин очуулах бол Америк пуужингийн товтолгоноос сэргүүцэн хамгаалах систем байршуулха гэж байгаагын эсрэг хамгийн сайн хариулт болох юм гэжээ. Оросын цэргийн тал сүүлд нь "Известтия" сонинны мэдээлэл үнэн биш гэж илээр мэдээлсэн боловч Оросын хариу арга хэмжээ авч, Америкийн пуужингийн товтолгоноос эсэргүүцэн хамгаалах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа нь ил тод болсон байна. Энэ удаа Оросын ерөнхий сайд Путин Куба тэрчлэн дэлхийн бусад бүс нутагд Оросын байр суурийг сэргээх ёстой гэж илэрхийлсэн явдал нэн ч их ач холбогдолтой болсон байна. Тун саяхан, Оросын ерөнхий сайдын орлогч Сечин болон Оросын Холбооны Аюулгүйн Зөвлөөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев тэргүүтэй төлөөлөгчид урид хожид Кубад айлчилж, Кубын удирдагчтай хоёр орны олон салбар дахь уламжлалт хамтын ажиллагааны харилцааг сргээх, өргөтгөх, гүнзгийрүүлэх тухай хэлэлцээ хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд, Америк бүх дэлхийд хүчнээ өргөтгөж, ялангуяа Зүүн Европын зарим орон НАТО-гийн гишүүн орон болсны дараа Америк болон НАТО-гийн "Хүчний хүрээ" нь зүүнш 700 килметр ахиж, Оросын стратегийн орон зай дарамтад нүүрлэж, өдрөөс өдөр багассан байна. Иймээс Америкийн эдгээр хүчин зүйлийг хязгаарлан зогсоож, пуужингийн товтолгоноос эсэргүүцэн хамгаалах асуудал дээр санаачилгатай байр суурь олж авах бол Оросын тулгам үүрэг болсон байна. "Кубад Орос цэргийн хүчнээ байршуулах болно" гэж хэлсэн үг нь мөн л ийм орчинд бий болсон юм. Америкийн "ар айл"-ыг хүндэх бол Оросын санаачилгат байр суурь авч байгаагийн шинэ эхлэл болох юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|