• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 17:03:47    
Хятадын засгийн газар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Түвдийн иргэдийн амьдралын орчин нөхцөлийг сайжруулж байна

CRI

      Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс нааш, ялангуяа түвдийн тухай Хятадын төв засгийн газрын гуравдугаар хурлаас хойш, төв засгийн газар түвдэд оруулах хөрөнгөө тасралтгүй нэмэгдүүлж, түвдийн олон үндэстний ард түмний амьдрал хөгжлийн орчныг цаашид сайжруулсан байна. Өнөөдөр дэд бүтцийн тасралтгүй боловсронгуй болохын хэрээр олон иргэн үр өгөөжийг нь хүртсэн өндөрлөгийн шинэ амжилтнуудыг шинэчилсээр иржээ.

     Цастын өндөрлөг хэмээгдсэн түвд район нь далайн төвшнөөс дунджаар 4000 метр өндөрт өргөгдөж, агаар сэйрэг хүчилтөрөгч дутдаг учраас урт хугацааны турш эдийн засгийн хөгжлийг боогдуулж байсан юм. 50 гаруй жилийн турш Хятадын нутаг нутгаас ирсэн техникийн мэргэжилтнүүд түвдэд хуран цугларч, энд тэнд тархасан чухал төслүүдийн гал фронтд хүчин чармайлт гаргасаар иржээ.

     Өнгөрсөн зууны тавиад онд, Хятадын хамгийн урт авто зам болон далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн авто зам нь чөлөөлөх армийн офицер дайчдын Түвдэд орохыг дагалдан өндөрлөг тийш сунгасан байна. 20 гаруй үндэстний бүрэлдхүүнтэй 110 мянган ажилчид далайн төвшнөөс 4000 гаруй метр өндөрт өргөгдсөн газарт 4000 гаруй километрийн замыг зэргээр тавижээ. Тэр үеэс эхлээд Азийн хэвэлд битүүмжлэгдсэн эх хуурайн өндөрлөг нь эх оронтойгоо нягт холбогдсон байна. Өнөөдрийн байдлаар Түвдийн өөртөө засах районд Лахс хотоор гол болгосон авто замын сүлжээний нийт урт нь 48 мянга 600 гаруй километрт хүрчээ.

     Эрчим хүч зам харилцаагаар гол болгосон дэд бүтэц нь эдийн засгийн байгуулалтын чухал хүчин зүйл болно, мөн Хятад улсын шинэ амжилт хамгийн олон төвлөрч байгаа салбар болсон байна. Ян Жөү Юн нуурын цахилгаан станц нь Түвдийн түүхэн дэх хамгийн их цар хэмжээтэй усан аж ахуйн барилга болно, энэ төсөлд улсаас 2 тэрбум юаний хөрөнгө оруулж, нийт цогцолбор хүчин чадал нь 90 мянган киловатад хүрчээ.

     Олон улсын агаарын тээврийн салбарынхан Түвд нутгийг агаарын хориотой район гэж үзсээр иржээ. Энэ тээврийн шугамыг нээхийн тулд ганч 1946 оны 6-р сараас 12-р сар хүртлэх хагас жилийн хугацаанд гадаадын 160 гаруй нисэгч амиа алдсан байна. Шинэ Хятад улс тунхлагдсаны хойно, нисэлгийн хамгийн бэрэхшээлтэй энэ шугамыг Хятад улс өөрөө нээсэн бөгөөд Лахс нисэх онгоцны буудалыг Хятадын далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн орчин үеийн боомтын нисэх онгоцны буудал болгон байгуулсан юм.

     Олон төрлийн дэд бүтцийн байгуулалтыг анх алхам байгуулсаны дүнд элбэг баян эх баялагтай Түвд район нь Хятадын олон нутгийн тусламжийн дагуу эх баялагийн давуу талыг эдийн засгийн нэмэгдлийн шинэ цэг болгосон байна. Үүнийг дагалдан нэн олон амжилт шинэчлэгдсээр ирсэн юм. Яан Ба Жингийн цахилгаан станц, Лөү Бү Сагийн уурхай, Ма Ча Лагийн нүүрсэн уурхай, Шуан Ху нарны энергийн цахилгаан станц, Чян Тангийн байгалийн дархан цаазтай район зэрэг нь бүгд бодит жишээ болно.