• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-06 17:06:57    
Бээжингийн Олимпын төлөө бид хамт байх болно

CRI

     2008 он болсоноос хойш Палестинаас Хятадад суугаа элчин сайд ноён Дяб Аллоух маш ажил ихтэй байлаа. Бээжинд болох Олимпын ажиллагаануудад оролцож, Хятадын холбогдох салбаруудтай хамт Олимпын аюулгүйн асуудлыг зөвшилцөн, Палестины тамирчидын төлөөлөгчдийг угтан авах ажлыг зохицуулж, Олимпын наадмын нээлтийн ёслолд хувь нэмэрээ оруулна хэмээн тэрээр мунгинаж байлаа.
тэрээр хэлэхдээ,

     "Бид Хятадын холбогдох талуудтай, онцогойлон Гадаад Харилцааны Яамтай аюулгүйн асуудлыг судлан хэлэлцэж, Палестины төлөөлөгчид угтан авахаар бэлтгэж байгаа, мөн хөгжөөн дэмжих баг болох Хятадын бага сургуулиар хүрч танилцалаа. Манай элчин сайдын Яамны хувьд Хятадын холбогдох салбаруудтай хамтын ажиллагаа өрнүүлэх бэлтгэлээ бүрэн хийж, Хятад Улс Олимпын Наадмыг амжилттай хийхэд тусламж хангах болно, энэ бол бас ч бид үүрэг хариуцалага юм" гэжээ.

     1998 онд Палестины үндэсний хороо Алжирт "тусгаар тогносон тунхаг"-аа нийтэлж, Палестин Улс байгуулагдасанаа мэдэгдэж, Хятад Улс ч түүнтэй пипломат харилцаа тогтоосон байдаг. 2005 оны 12-р сард ноён Дяб Аллоух Бээжинд ирж, Палестинаас Хятадад суух дөрөв дэх бүрэн эрхт элчин сайд болсон байна.

     Хэдийгээр өнөөдөр болсон ч тусгаар тогтонолоо үнэнхүү биелүүлсэн Палестин Улсыг хараахан байгуулж чадаагүй юм, гэвч дайн дажин, гаслан зовлон үргэлжилсэн нутаг дэвсгэр дээр Палестины үндэстний биеийн тамир эспорт устаагүй юм. Биеийн тамир бол эспортын төрөл, бас ч зориг санааны илрэл юм. Палестины ард түмэн өөрийн үйл ажиллагаагаараа хамгийн тохиромжтой тайлбар хийсэн юм.

     "Палестинд нягт зохион байгуулалттай маш том биеийн тамир эспортын салбар байдаг, Газа, Иордон голын хоёр эрэг, зүүн Иерусалим зэрэгт олон хэлбэрийн биеийн тамир эспортын клубтай. Хөнгөн атлатик гэсэнгүй хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг бүх төрөл нь цөм өөрийн нийгэмлэгтэй, Палестины биеийн тамир эспортын ажил төрөл нь урт удаан түүхтэй юм. ПҮЭБ-ын байгуулагдасан нь Палестины тамирчидыг хилийн чанад дах олон улсын уралдаан тэмцээнд оролцох болгосон байна, өнгөрсөнд энэ нь Израилд эзлэгдэсэн нутагийн эрх баригчидад хязгаарлагдаж байсан юм" гэжээ.

     Израил урт хугацаа хорио цээр тогтоож, эзэлж байсан Палестинд авч хэлбэл, эгэл жирийн хүний амьдрал ч цаашид үргэлжлэхэд хүнд хэцүү байж, мэргэжлийн биеийн тамир эспорт нэн хүнд бэрх байдалд тулгарч байсан юм. Дүрэмжсэн дасгал хийх гүйлтийн шугам байхгүй, стандарт хангасан умбалтын газаргүй, хангалттай хөрөнгө мөнгөний дэмжлэггүй байсан, шороон шуурга, элс тоос, цаашилаад бас Израилын цэрэгийн хяналт шалгалтын төв байсан юм. Тэрээр хэлэхдээ,

      "Биеийн тамир эспортын клубын бүрэлдхүүн дасгал боловсорол хийхээс гадна бас өдөр бүр ажиллахаар дамжин дасгал боловсоролд шаардагдах зардал мөнгөө олдог, Палестины засгийн газар юм уу хэсэг хүмүүсийн хангасан хөрөнгө мөнгөд түших нь хангалттай биш юм, эдгээр биеийн тамир эспортын хамтлагууд хөрөнгө мөнгөний оруулалт, дасгал боловсорол болон бүс нутгийн чанартай юм уу олон улсын урлалдаан тэмцээнд оролцох талаар цөм олон хүндрэл бэрхшээлд тулгардаг юм" гэжээ.

     Гэвч эдгээр хүчир бэрхшээл нь Палестины ард түмнийг Олимпын наадмаас тусгаарлаагүй юм.

     Элчин сайд Дяб Аллоух хэлэхдээ, Палестин Бээжингийн Олимпын наадамд оролцохоор шийдэсэн нь Хятадын найрсаг ард түмэнд Палестины ард түмний цагаахан сэтгэлийг хүргэх гэсэн юм гэжээ.

     Арабын соёл боловсон болон Хятадын үндэстнүүдийн соёл боловсонтой адил, өнө эртний түүхтэй, тэнгисийн болон эх хуурайн торгоны зам нь энэ хоёр том соёлыг уялдуулж зохицуулсан байна. Иймээс элчин сайд Дяб Аллоухт нэгэн хүсэл байдаг, тэр нь даруй Бээжингийн Олимпын Наадамын ёслол Арабын соёлын зүйлийг оруулж, Хятад Арабын соёл уялдаж байгаа гол сэдэвийг товойлгох гэсэн болно.

     Бидний нэвтрүүлэгээр дамжин, элчин сайд Дяб Аллоух Палестины ард түмэний Бээжингийн Олимпын Наадамд өргөсөн үнэнч ерөөлөө дэвшүүлсэн байна.

     "Би Хятадын ард түмэн Олимпын Наадамыг амжилттай зохион байгуулахыг ерөөж байна, энэхүү амжилт нь бас ч Палестины ард түмэн, Арабын ард түмэн болон бүх дэлхийн ард түмний амжилт болно, та бүрэнд, мөн Бээжинд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье " гэсэн байна.