Нутаг дэвсгээр: 78866 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны 12-р сарын 3сүүлчий байдлаар 10 сая 220 мянга. Түүний дотор 90 гаруй хувь нь Чех үндэстэн, Сломвак үндэсэн 2,9 хувийг эзэлж, Герман үндэстэн 1 хувийг эзэлдэг, үүнээс гадна мөн цөөн тооны Прльшчууд байдаг. Албаны хэл нь Чех хэл, гол шашин нь Катулик шашин.
Нийслэл: Прага, 496 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 2004 оны сүүлчийн байдлаар 1 сая 170 мянган хүн амтай. 204 онд хотын тойрог нь хамгийн халуундаа 33,5 хэм, ойр хавийн нутаг нь 31,6 хэм. Хотын тойрог нь хамгийн хүйтэндээ хасах 17,2 хэм, ойр хавийн нутаг нь хасах 21,2 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Васлав Клаус, 2003 оны 2-р сарын 28-ны өдөр сонгогдож, 3-р сарын 7-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 10-р сарын 28-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын төв хэсэгт байдаг далайн гарцгүй орон. Зүүн тийш Словактай, амнаш Австаритай, баруун тийш Германтай, хойд зүгдээ Польштай тус тус хөршилж байна. Умардын сэрүүн бүсэд оршиж, тэнгис далайн уур амьсгалын нөлөө ихтэй, жилийн дундаж агаарын хэм 7,5 хэм, жилийн хур тундасны дундаж хэмжээ нь 674 мм.
5 – 6-р зуунд Славчууд баруунш нүүж, өнөөгийн Чех болон Словакын нутагт хүрч, манай эрний 830 онд энэ нутагт эзэнт улс байгуулав. 9-р зууны сүүлч, 10-р зууны эхээр өнөөгийн Чехийн нутаг дээр Чех вант улс байгуулав. Дэлхийн 1-р дайны дараа Чех болон Словак нэгдэж, 1918 оны 10-р сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Чех-Словак Улс байгуулав. 1939 оны 3-р сард Германд эзэлгдэж, 1945 оны 5-р сарын 9-ний өдөр Зөвлөлтийн улаан армийн тулалцаагаар чөлөөлөгдөв. 1948 оны 2-р сараас Чех-Словакын Коммунист Нам эрх бариж, 1960 оны 7-р сард улсын нэрээ Бүгд Найрамдах Социалист Чех-Словак Улс гэж өөрчлөв. 1989 оны 11-р сард тус улсын улс төрийн байдалд огчом өөрчлөлт гарч, олон намтай парламентын ардчилсан тогтолцоо хэрэгжүүлэв. 1992 оны 12-р сарын 31-ний өдөр Чех-Словакын холбоо задрав. 1993 оны 1-р сарын 1-ний өдрөөс Чех болон Словак нь тус тус бие даасан бүрэн эрхэт улс болжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|