• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-07 16:55:06    
Олимпийн их гэр бүлийн гишүүд Бээжинд уулзан золголоо [Радио]

CRI

     Өнөөдөр бол 2008 оны 8-р сарын 7-ны өдөр, олимпийн 29-р наадмын нээлт болход ганц хоног үлдээд байна, энэ удаагийн олимпийн наадмыг эрхэлэн явуулах Бээжин хот сэвүүхэн салхинтай намрын анхны өдрөө угтлаа.

     7-ны өглөө, Бээжингийн олимпийн хотхонд олимпийн сүлд дууллын эгшгийн дагуу, өмнөд Африк, Норвеиги зэрэг орны төлөөлөгчид хамтаар далбаа мандуулах ёслол хийв. Энэ ёслолыг даргалсан олимпийн хотхоны жижүүр дарга ноён Чэнь Жянь хэлэхдээ:

     "Бид бүх хүчин чадлаараа олон төлөөлөгчидэд хамгийн сайн үйлчилгээ хангана, "Нэг дэлхий ижил мөрөөдөл" гэсэн бол Бээжингийн олимпийн наадмын уриа юм. Бид Бээжингийн олимпийн наадмаар дамжуулан адил бус орон болон ард түмний хооронд найрамдал ойлголцлын гүүр тавьхыг хүсэж байна" гэлээ.

     1896 онд орчин үеийн анхны олимпийн наадмыг Грект анх зохиосноос аваад одоог болтол энх тайван, найрамдал, дэвшлийн хүслэн нь биеийн тамирын тэмцээний хэлбэрээр дэлхийд уламжлагдаж ирсэн юм. 120 жилийн дараах 2008 онд, Хятадын нийслэл Бээжин нь олимпийн 29-р наадмыг эрхэлэн явуулах хот боллоо. 2001 онд, олимпийг зохион явуулах эрхийг амжилттай олсноос аваад одоод хүрч иртэл, Бээжин хот нь энэ удаагийн олимпийн наадмыг эрхэлэн явуулхыг төлөө маш их хүчин чармайлт гаргасан юм.

      Мөн 7-ны өдөр, Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал нь олимпийн олон олон хүндэт зочидыг угтан авч, тусгай нисэх онгоц, албан ажлын нисэх онгоц нь олон газардав. 7-ны өдөр, Бээжинд залгаагаар хүрэлцэн ирсэн олон улсын хүндэт зочидад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Оросын ерөнхий сайд Валадимир Путин, Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нар байна. Тэд нар Бээжинд хүрэлцэн ирж байгаа нь өөр өөрийн олимпийн мөрөөдөлтэй төдийгүй бас олон улсын хамтын нийгэмлэгийнхний олимпийн үзэл санааг халуунаар бахадан хайрлаж, хүсэн эрмэлзэлж байгаа сэтгэлгийг уламжилж байгаа юм. 8-ны орой, 80 гаран улс орны удирдах хүмүүс Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хамтаар оролцоно.

      Бээжингийн гудамжаар явахад, газар болгонд алаг цэцэг мяралзан дэлгэрч, "Нэг дэлхий, ижил мөрөөдөл" гэсэн үсэгтэй олимпийн наадмын өнгөт далбаа гудамжны хоёр талаар мяралзан намирна. Амьд цэцэг, өнгөт далбаа, Хятад зангиа, Хятад луу эдгээр бүхэн нь Бээжин хотыг баярын өдрийн засал чимэглээр чимсэн байна. Олимпийн наадам эхэлхээс нэлээд хоногийн өмнө Бээжинд ирсэн Голланд жуулчин Хенгв Бронкорст Юань Минюань, И Хэюань цэцэрлэгт хүрээлэн зэрэг Бээжингийн маш олон нэрт үзэмжит районоор жуучилсны дараа, чин сэтгэлээсээ бахадан баярлаж байлаа. Тэрээр сэтгүүлчидэд хэлэхдээ:

     "Бээжин ёстой гоё, юм бүхэн нь гоё байна. ёстой хүний сэтгэлийг хөгжөөж байна, би Голландын олимпийн наадмыг зохион байгуулах хороонд 5 жил ажиллаж өнгөрсөн, одоо Голландын явганаар аялах жуулчлалын нийгэмлэгт ажиллаж байна, энэ удаа Бээжинд ирсэн маань маш сайн боллоо, олимпийн наадмын уур амьсгалыг биерээр мэдэрч, Бээжингийн хүмүүсийн халуун сэтгэлийг ч мэдэрлээ. Би одоо хөл бөмбөгний тэмцээн болон нээлтийн ёслолыг маш их хүсэн хүлээж байна" гэжээ.

      Дэлхийн чанаратй олимпийн энэ өргөн наадамд Бээжин нь дэлхий дахинд эртний Бээжингийн нэрт үзэмжүүдийг харуулах төдийгүй, бас орчин үеийн шинэ Бээжингээ харуулах болноо.

     Бээжин хотын жуулчлалын албыг удирдах газрын төсөөлж байгаагаар, олимпийн хугацаанд, гадаадын 400 мянгаас 500 мянган жуулчид Хятадад аялан жуулчлах болно. Олимпийн наадамд оролцох дэлхийн олон орны хүндэт зочид, сэтгүүлч, тамирчин, дотоод гадаадын үзэгчид нийт бараг давхардсан тоогоор 6 саяас 7 саяд хүрнэ. Бээжин хот бялхам халуун сэтгэлээр найман зүгийн хүндэт зочидоо угтан авч, маргашаа угтан, олимпийн наадмын өргөн чуглааныг угтаж байна./Хүчит, Пэрлэймаа орчуулж, Цэцэн хянав/