БНСУ-ын Ерөнхийлөгч Лее Мун Бак 6-ны үдээс өмнө Сөүлд айлчлал хийж байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж.Буштай хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа зэрэг асуудлыг авч хэлэлцэв. БНСУ болон АНУ хоёр орны стратегийн холбоотны харилцааг бэхжүүлэх, хоёр тал Солонгосын цөмийн асуудал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөх зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрч, хэлэлцээ нь хоёр талаараа сэтгэл хангамжтай үр дүнд хүрлээ гэж хэлэлцээний дараа хоёр тал илэрхийлэв.
Бушийн энэ удаагийн БНСУ-д хийсэн айлчлал нь энэ оны 4-р сард Лее Мун Бакийн Америкт айлчилсны хариу айлчлал мөн. 4-р сарын Вашингтоны хэлэлцээгээр БНСУ болон Америк 21-р зуунд чиглэсэн стратегийн холбоотны харилцаа тогтоохоор нийтлэг ойлголотод хүрсэн юм. 6-ны өдөр Сөүльд болосн хэлэлцээгээр, хоёр тал хоёр орны холбоотны харилцааг бэхжүүлэн дээшлүүлэх их зарчимыг дахин нотолсноос гадна, хоёр талын хамтын ажиллагааг уламжлалт диполомат харилцаа болон аюулгүйн салбараас хүрээлэн байгаа орчин, эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан техник, бүс нутаг тэрчлэн даян дэлхийн асуудал зэрэг салбарт хүртэл өргөтгөх ирээдүйн бодитой хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголттой болсон байна.
Солонгосын цөмийн асуудал нь БНСУ болон Америкийн тэргүүн нарын энэ удаагийн хэлэлцээний чухал сэдэв болжээ. Хоёр тал хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл нийтэлж, Зургаан талт хэлэлцээний "9-р сарын 19"-ний хамтын мэдэгдлийн хоёр дахь үе шатны олсон ахицыг сайшааж байгаагаа илэрхийлээд эдгээр ахиц нь зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван аюулгүй байдалд ашигтай гэж үзэв.
Солонгосын цөмийн төлөвлөгөөгөө бүртгүүлэхэд туйлбартай шалгалт хийж, бүрэн гүйцэд, зөв оновчтой байхыг батлах ёстай гэж мэдэгдэлд цохон тэмдэглэв. Мэдэгдэлд Солонгос цөмийн төлөвлөгөөгөө орхихыг шаардсаны зэрэгцээ БНСУ болон Америк нь Зургаан талт хэлэлцээний бусад талуудтай хамтаар холбогдох арга хэмжээг нухцтай хэрэгжүүлэх болно гэж илэрхийлэв. БНСУ болон Америк Зургаан талт хэлэлцээнд цаашид нягт хамтран ажиллах болно гэж мэдэгдэлд бас тэмдэглэв.
БНСУ болон Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь энэ удаагийн хоёр орны тэргүүн нарын хэлэлцээний бас нэгэн гол сэдвийн нэг юм. Уг хоёр орон өнгөрсөн онд чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч хооёр орны конгресст батлагдаагүй байсан юм.
Ажилтны харилцааны талаар, энэ жилд багтаан БНСУ-ын иргэн Америкт түр хугацаагаар айлчлахад виз дархаас хэлтрүүлэх дүрмийг Америк зөвшөөрсөн бөгөөд жил бүр өмнөд Солонгосын 5000 оюутанд Америкт нэг жилийн хугацаатай сурч ажиллах үнэмлэх олгохыг зөвшөөрчээ. Үүнээс гадна, Америкийн Сансар судлалын газрын удирдсан саран бөмбөрцөгт хайгуул хийх төлөвлөгөөнд БНСУ идэвхтэй оролцож, хоёр орны сансарын салбар дахь шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж БНСУ амлав.
Буш БНСУ-д айлчлахаас өмнө, уг орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америк БНСУ-ыг дахин Афганистан болон Иракт цэргийн анги илгээхийг шаардах эсэх тухай нийдэм анхаарч байв. Ерөнхийлөгч Лее Мун Бак хэлэлцээний дараа хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Ж.Буш Афганистан, Ирак болон Ливанд цэрэг илгэхэд БНСУ-ын идэвхтэй оролцсонд талархал илэрхийлсэн байна.
Гэлээ цаашид цэрэг илгээх асуудлыг дурдаагүй гэжээ. БНСУ болон Америкийн харилцааг дээшлүүлэхийн төлөө , Америк хожимдоо Америкийн удирдсан Олон улсын зарим үйл ажиллагаанд БНСУ-ын түлхүүхэн оролцохыг шаардаж мэднэ. Гэвч хоёр тал энэ удаагийн уулзалтаар эдгээр эмзэг асуудлыг авч хэлэлцэхээс зайласхийсан нь хоёр талаараа хоёр орны харилцаа мөн маш эмзэг байгаа гэснийг таньж олсныг харуулсан байна. Санал зөрөлдөөнтөй асуудлыг зориуд тавьж, тэргүүн нарын уулзалтад эвсэг, найрсаг уур амьсгал бий болгон үүний уламаар БНСУ болон Америкийн холбоотны харилцаанд шинэ дарамт өгөхөөс зайласхийлээ гэж БНСУ-ын олон нийт үзлээ. \Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав\
|