Хятадын баруун бүс нутгийн Шаньши мужийн Ши Ань хотоод умарш Хятадын эртний баруун хань улсын хаадын бунхад буй. Үүний дотор Хань ян бунхан нь 1200 гаруй жилийн түүхтэй. Хань ян бунхны буйран дээр Хятадын орчин үеийн хөрсөн доорхи анхны музей байгуулагджээ.
Хань ян бунхан 20-оод хавтгай дөрвөлжин метр газар эзэлжээ. Хятадын эртний баруун хаант төр нь Хятадын хоёрдохь феодалын хаант төр болох бөгөөд 11 хаан төр барижээ. Хань ян бунхан нь баруун хань улсын 4-р хаан Жинди хаан Лю Чи-д зориулан байгуулжээ.
Хань ян бунхан нь Хань жин хаан "Лю Чи" хаан ширээнд суусны 4 жилийн дараагаас эхэлж байгуулжээ. 12 жилийн дараа Хань жин хаан тэнгэрт халив. Түүнээс хойш Хань жин хааны хүү Лю Че болон хааны хатан Ван овогт хамтаар байгуулжээ. Бунхныг байгуулахад 28 жилийн хугацаа хэрэгсэв. Хань ян бунхны районд арван мянгаад дагуулан оршуулсан бунхад байгаагаас 1900 гаруйгий нь илрүүлээд байгаа. Хань ян бунхны хамгаас үзүүштэй нь хааны бунхнны гадна тал дахь оршуулгын булшуудын танхим болно. Дагуулан оршуулсан булшууд нь бүр зүүнээс баруунш урт дөрвөлжин хэлбэртэй, 3 митр гүн, 2,4 митр өргөн байгаа. Дотор нь олон шаазан хүүхэлдийтэй. Хүүхэлдийн биеий нь шаазангаар, гары нь модоор хийжээ. Хувьцсы нь торго, хөвөн, олс, арьсаар урлан үйлджээ. Эдгээр хүүхэлдий нь нөгөө ертөнцөд Хань улсын Жинди хааныг дагуулан оршуулахад төрөл бүрийн хүмүүсийн үүрэг ролийг гүйцэтгэжээ. Эдгээр дагуулан оршуулсан булшнаас гарсан шаазан хүүхэлдий цэргүүд нь Чин ши хуан хааны "сэрvvн ордны жагсаал"-ын цэрэг морьдын дараа илрүүлсэн Хятадын эртний дагуулан оршуулсан цар хэмжээгээр хамгийн том шаазан хүүхэлдийнүүд болно. Чин ши хуан хааны "сэрvvн ордны жагсаал"-ын цэрэг морьдын төрх байдал нь төв чанга, хэцүү дүртэй бол Хань ян бунхны шаазан хүүхэлдий нь баяр баясгалант дүр байдалтай байгаа. Энэх дүр байдал нь тухайн үеийн нийгэмийн эв найрамдуутай холбоотой. Улс орон баян чинээлэг, ахуй байдал амар амгалан, ард иргэд тайван аж төрж байжээ. Иймээс дархчууд шаазан хүүхэлдий үйлдэхдээ, өөрийн баярлангуй сэтгэлээ хүүхэлдэйн нүүрэн дээр тодруулан гаргажээ.
Эдгээр шаазан хүүхэлдийг хаа үйлдлсэн юм бол? Хань ян бунхнаас ойрхон Хань улсын Чан ань хотын буйрын малталтаас шаазан хүүхэлдийн хэвийг олон гаргажээ. Эдгээр шаазан хүүхэлдийг Хань улын Чан ань хотод хийгээд, хань ян бунханд авчирч оршуулсныг энэ нь гэрчилж байна. Хань ян бунхны гадна оршуулсан бунхдад амьдралын хэрэгслийн багаж төхөөрөмж, зэр зэвсэг, нэхмэл бүтээгдэхүүн, үр тариа үлэмж олон байгаа. Энд маш олон түүхийн дурсгалт зүйлс хадгалагдаж байгаа.
Хань ян бунхныг бүгдийг малтаж гаргабал наанадаа 150 жилийн хугацаа хэрэгсэх юм байна. Хань ян бунхныг уул төрхий нь хамгаалах арга авч, хөрсөн дээр барилга байгуулахгүйгээр уг музейг хөрсөн доор байгуулсан байна.
|