• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 15:41:35    
Биеийн тамирын од-Лю Шян

CRI

      Лю Шян бол Хятадын биеийн тамир спортын од юм. Тэрээр Адейны Олимпийн наадамд 12 скунд 91-ийн амжилтаар Английн нэрт тамирчин Крейн Жексоны хамгаалж ирсэн дэлхийн тэмдэглэлийг шинтгэсэн байна. Түүний энэ алтан медаль бол Хятадын эрэгтэй тамирчны олимпийн наадамд олсон хөнгөн атлетикийн анхны алтан медал болох бөгөөд Хятадын хөнгөн атлетикийн шинэ хуудасыг сөхсөн байна. 2006 оны 7-р сард Лауссанд болсон хөнгөн атлетикийн том тэмцээнд Лю Шян мөн 12 скунд 88-ын амжилтаар дэлхийн шинэ амжилт тогтоож, дэлхийг дахин доргиулсан байна. 2007 оны 8-р сард Лю Шян хөнгөн атлетикийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний аврага болж, олимпийн тэмцээний аврага, дэлхийн аврага шалгаруулах тэмцээний аврага болон дэлхийн тэмдэглэл бүтээгч зэрэг яруу алдрыг ганцаараа авсан байна. Энэ бол бас ч Хятадын эрэгтэй тамирчин дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд анх удаа дэлхийн аврага болж байгаа болно.

      Лю Шянгийн сүүлийн жилүүдэд тогтоосон амжилтаас тооцвол ийм байна.

      2001 онд бүх Хятадын биеийн тамир спортын наадам, зүүн Азийн спортын наадам, дэлхийн оюутадын спортын наадмын эрэгтэйн110 метрийн хашилттай тэмцээний аврага болов.

      2002 онд дэлхийн өрөөн доторхихөнгөн атлетикийн их шагналт тэмцээнд 60 мертийн тэгшхэн хашилттай тэмцээнд 7 скунд 55-ын амжилтаар Азийн тэмдэглэлийг шинтгэсэн байна.

      2002 онд Азийн аврага шалгаруулах эрэгтэйн 110 метрийн хашилттай тэмцээний аврага болов.

      2004 онд Осакад болсон хөнгөн атлетикийн их шагналт тэмцээнд Лю Шян Америкийн нэрт тамирчин Алан Жексонтой хамт уралдан гүйгээд түүнийг ялж, аврага болсон байна. Мөн 13 скунд 06-ын амжилтаар өрөөний гаднах 110 метрийн хашилттай тэмцээний Азийн тэмдэглэлийг шинчилсэн байна.

      2004 онд Адейнд болсон олимпийн наадамд эрэгтэйн 110 метрийн хашилттай гүйлтийн тэмцээний аврага болж, 12 скунд 91-ын амжилтаар Английн нэрт тамирчиний хадгалж ирсэн дэлхийн тэмдэглэлийг шинтгэсэн байна. Түүний энэ алтан медаль бол Хятадын эрэгтэй тамирчны олимпийн наадамд авсан эрэгтэйн хөнгөн атлетикийн анхны алтан медаль болох юм.

      2005 оны 5-р сард дэлхийн Лаоронсын биеийн тамир спортын хамаг шилдэг шинэ тамирчин шалгаруулах 6-р шалгаруулалтад хамаг шилдэг шинэ тамирчинаар шалгарсан байна.

      2005 оноос 2007 оны 8-р сарын 31-ыг хүртэл Лю Шян дэлхийн богино зайн гүйлтийн олон төрлийн уралдаанд нийт 13 удаа аврага болж, дэлхийн амжил тогтоосон хэвээр байна. \Пэрлаймаа орчуулав\