• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 17:04:36    
Дарга Хү Жиньтао өргөн их дайллага базааж хүндэт зочдыг угтав [Радио]

CRI

     8-ны үдэд, Хятад улсын дарга Хү Жиньтао болон түүний гэргий олимпийн 29-р наадмын нээлтийн ёслолд оролцох хүндэт зочдод зориулан Бээжинд төрийн өргөн их дайллага хийлээ. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, Бээжин олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх болон бэлтгэх явцад талуудын үзүүлсэн дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн олимпийн наадамд оролцохоор дамжин олимпийн нягтрал, найрамдал, энх тайванч үзэл санааг бадрааж, улс түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

     Яруу сайхан хөгжмийн эгшиглэлтэйгээр дарга Хү Жинтао болон түүний гэргий Олон улсын олимпийн хорооны дарга Ж.Рогге зэрэг хүндэт зочдын хамт Ардын их хурлын ордны төрийн дайллагын танхимд орж ирэв. Ж.Буш, В.Путин зэрэг зуу гаруй орны төр ба засгийн газрын тэргүүн тэрчлэн Тайланд, Англи, Испани зэрэг орны вангийн угсаагийн бүрэлдэхүүн нар ч хамт орж ирлээ. Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол болохоос хэдхэн цагийн өмнө, Хятад улсын дээд удирдагчийн хувьд Хү Жиньтао Хятадын ард түмний хамгийн онцлогтой уламжлалт зочин угтах хэлбэрээр таван тив дөрвөн далайн хүндэт зочдыг хүндэтгэн зочлов.

     Дарга Хү Жиньтао юуны өмнө хэлсэн үгэндээ, хүндэт зочдын морилон саатсанд баярлан угтаж байгаагаа илэрхийлээд талуудын Бээжингийн олимпийн наадамд үзүүлсэн дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлжээ.

      Бээжин олимпийн эрх авах ба бэлтгэх явцад Хятадын засгийн газар болон ард түмэн олон орны Засгийн газар ард түмний халуун дэмжлэгийг олж, Олон улсын олимпийн хороо болон Олимпийн хамтын нөхөрлөлийн дорвитой дэмжлэг туслалцааг хүлээсэн байна. Энд миний бие та нар болон та нараар дамжуулан Бээжингийн олимпийн наадамд хүчин зүтгэл гаргасан хүмүүст чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлж байна гэжээ.

     Дарга Хү Жинтао хэлэхдээ, олимп бол биеийн тамир спортын өргөн наадам мөн. Гэвч тэр нь мөн соёлын солилцооны их тавцан мөн. Олон улсын олимпийн хөдөлгөөн адил бус улс орон, адил бус үндэстэн ястан, адил бус соёлыг нэг дор цуглуулж, дэлхийн улс түмэн хоорондын ойлголцол найрамдлыг нэмэгдүүлсэн байна. Өнөөгийн дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй хөгжлийн боломжид нүүрлэж байна. Бас ч урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Өнөөгийн дэлхий ертөнц нь нэн харилцан ойлголцож, хамтран ажиллах шаардлагатай байна. Бээжингийн олимпийн наадам нь Хятад улсад боломж тохиол болох төдийгүй мөн дэлхий дахинд боломж тохиол болох юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Бид олимпийн наадамд оролцохоор дамжуулан нягтрал, найрамддал, энх тайванч олимпийн үзэл санааг бадраан, дэлхийн ард түмний сэтгэлээ мэдэлцэн, олйголцлоо нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө тэвчиж, урт удаан энх тайван тогтоон, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий байгуулахыг ахиулах ёстой гэжээ.

     Дарга Хү Жинтао тэмдэглэхдээ, 2001 онд Бээжин олимпийн наадам зохион байгуулах эрхийг амжилттай авснаас хойш, Хятадын засгийн газар болон ард түмэн Олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, хөхрөн ногоорсон орчин ахуйтай, шинжлэх ухаан техникийн өндөр түвшинтэй, хүмүүнлэг энэрэнгүй олимп зохион байгуулах үзэл баримтлалыг баримталж ирсэн байна. Үнэндээ, Хятад улсын төрөл бүрийн бэлтгэл ажлаа гарамгай биелүүлснийг олон орны удирдагчид өндрөөр үнэлэн сайшаасан байна гэжээ.

     Дарга Хү Жиньтао хүндэтгэлийн дайллага дээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, талуудын хамтын чармайлттайгаар Бээжингийн олимп нь өөрийн онцлогтой, өндөр түвшинтэй олимп болох юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Олон улсын олимпийн хороо болон Олимпийн хамтын нөхөрлөлийн дэмжлэг дор бид Бээжингийн олимпийн наадмыг онцлогтой, өндөр түвшинтэй олимп болгон зохин байгуулж чадна гэдэгт би итгэж байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\