• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-08 17:47:57    
Их наадамд зориулж Хятадын ард түмний байгуулсан цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй танилцъя

CRI

     1. Олимпийн нээлтийн ажиллагаа болох "Шувууны үүр" нэртэй Beijing National Stadium-ийн барилгын ажил 2003 оны арванхоёрдугаар сарын 24-нд эхэлжээ. Засгийн газар шинэ стадион барихаар болж, тендер зарласны дагуу Швейцарийн Herzog & de Meuron Architekten AG компани Хятадын Архитектор, дизайны судалгааны бүлэгтэй хамтран "Шувууны үүр"-ийг бүтээх болсон. 80000 хүний суудалтай энэхүү байгууламжийг эвхэгддэг дээвэртэй бүтээсэн аж. Гэвч мөнгө санхүү болон аюулгүй байдлын улмаас эвхэгддэг дээвэртэй барих саналыг 2004 онд цуцлах дөхөж байсан. Тус хүрээлэнд нээлт, хаалтын ажиллагаа явагдахаас гадна хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт гэх мэт зарим чухал арга хэмжээг зохиох юм. 258.000 ам метр талбай эзлэх, 68 метр өндөртэй "Шувууны үүр" зургадугаар сарын 28-нд нээлтээ хийсэн. Тус стадионы ханыг бороо, дуу чимээ, салхи нэвтрүүлэхгүй тусгай матераилаар бүтээжээ. Энд наймдугаар сарын 8-нд 20.08 цаг найман секундэд эхлэх нээлтийн ажиллагаанд Канадын дуучин Селин Дион, Тайванийн Жэй Чау нар ая барих юм. 15000 хүн оролцох нээлтийн ажиллагаа нь олимпийн түүхэнд байгаагүй үзүүштэй арга хэмжээ болно гэнэ.

     2. 80900 ам метр талбайг эзлэх National Indoor Stadium 18000 хүний суудалтай. Тэнд гимнастик, гар бөмбөг, паралимпийн тэмцээн зохион явуулах юм.

     3. "Шувууны үүр"-ийн хажууханд орших усан спортын тэмцээн зохиох National Aquatics Center нь "Усан шоо" нэртэй. Хятадын ард түмний эв нэгдлийг бэлгэ тэмдэг болсон энэ байгууламж нь тус улсын иргэдийн хандивын хөрөнгөөр боссон юм. 17000 хүний суудалтай "Усан шоо"-ны барилгын ажил "Шувууны үүр"-тэй цуг эхэлж, зэрэг дууссан.

     4. 270000 ам метр талбай эзлэх Olympic Green Convention Center-т буудлага, туялзуур сэлэмний тэмцээн явагдаж, олон улсын хэвлэл мэдээллийн төв байрлах юм. Наадмын дараа энд олимпийн үзэсгэлэн байгуулах аж.

     5. Olympic Green Hockey Stadium нь талбайн хоккей, хөлбөмбөгийн заалтай, 17000 хүний суудалтай.

     6.2005 оны гуравдугаар сарын 29-нөөс эхлэн баригдаж, энэ оны нэгдүгээр сарын 11-нд ашиглалтад орсон, 18000 хүний суудалтай Beijing Wukesong Culture & Sport's Center нь 63000 ам метр талбайг эзэлнэ. Энд бейсбол, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах юм.

     Энэхүү байгууламжууд нь их наадмын дараа иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, их спортыг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болох, олимпийн өв болон үлдэх юм.