• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 17:01:53    
Гадаадын үзэгчид, хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн олимпийн наадмын нээлтийг нааштай үнэлж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     8-ны орой, Хятадын киноны нэрт найруулагч Жан И мөүгийн найруулсан Бээжингийн олимпийн нээлтийн ёслол Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэн доторхи үндэсний биеийн тамирын ордон болох "Шувууны үүр"-т болов. Сүр далайцтай, гайхамшигт сайхан энэ өргөн цуглаан нь бүх талбай дахь 90 мянган үзэгчдэд гайхаш төрүүлж, гадаад орны үзэгчид болон хэвлэлийн салбарын зүтгэлтдийн магтаал сайшаалыг хүлээсэн байна.

     Үзэгчдийн үе үе гайхан урайлахад, олимпийн 29-р наадмын нээлтийн ёслолын оньсого тааврууд нэг нэгээр тайлагдаж, цагийн тоолол, зүүд зэргэлгээн шиг таван цагариг, түүхийн ул мөрөөс аваад цацрангуй соёл иргэншил, цацрангуй цаг үеийн хоёр бүлэгээр бүрэлдсэн уран сайханы тоглолт, эцэс сүүлд нь гал бамбар асаах хүртэл, нээлтийн ёслолын гогцоо болгон нь нэг нэгээ өлмийдөж, хүмүүсийн сэтгэлийг маш их хөгжөөж байсан юм.

     Хатагтай Накагава Миноко бол Японы Токио хотынхны 2016 оны олимпийн наадмын эрх олохоор өргөдөл дэвшүүлэгч зөвлөлийн олон улсын ажил эрхэлсэн эрхлэгч юм, тэрээр Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг тун их анхаарч, өндөр үнэлгээ хийсэн байна.

     Гайхалтай сайхан нээлт боллоо, энэ нээлтийн ёслол нь илт үзүүлэх хүчин чадалтай болж, хүмүүст Хятадын хүчнийг мэдрүүлэв. Бүх талбайн тоглолт нь Хятадын өвөрмөц өнө удаан түүх болон соёлын гүн зузаан үндэс суурийг харуулсанаараа үнэхээр ид хаваа гайхуулсан гоё нээлт болсон байна гэжээ.

     Испанийн Барселонагийн нэг сонины сэтгүүлч Грасиан Саура хэлэхдээ: Жан И Мөү маш гайхалтай сайхан найруулсан гэж би бодож байна. Зарим хэсэгт нь би гайхаш төрсөн. Би өнгөрсөнд маш олон ёслол сонирхож байлаа, гэвч тэдгээр ёслол нь бүр энэ нээлтийн ёслолд хүрэхгүй. Энэ нээлтийн ёслолыг би маш сонирхлоо. Жишээ нь сая эхлэх үед нь, хэнгэрэгийн дуугаар олимп эхлэх цагийг тоолж байсан болон Хятадын уран бичлэгийн урлаг зэрэг нь бүр Хятадын соёлын агуулгийг төлөөлөж байгаа юм гэжээ.

     Сидней Олимпийн эрэгтэйчүүдийн батудын алтан медалийн эзэн, Афины Олимпийн мөнгөн медальт ОХУ-ын тамирчин Москаленко хэлэхдээ: Нээлтийн ёслол эхэлснээсээ аваад дуустал миний сэтгэлийг догдлуулж байлаа. Хэнгэрэгчдийн тоглолтоор эхлэж, Ли Ниний Олимпийн бамбарыг асаатал маш гоё болсон. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол нь өнгөрсний Олимпийн наадмуудын дотор хамгийн гоё сайхан наадам болно гэдэгт би итгэж байна гэжээ.

     Оманы телевизийн биеийн тамир спортын сувгийн ерөнхий хянагч Малики Бээжингийн Олимпийн бамбарыг хилийн чанадад аялуулахад Оман өртөөний буухиалагч болжээ. Иймээс тэрээр Бээжингийн Олимпид тун сэтгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ: Олимпийн нээлтйн ёслол тансаг сайхан болж, хүний сэтгэл санааг сэргээлээ. Миний төсөөлсөн шиг хятадчууд өнөөдөр шинэ амьдрал олсон шиг байна. Үүнд би маш баярлаж байна. Учир нь Хятад улс бол Азийн орон, Хятадын ололт амжилт нь бидэнтэй нягт холбоотой юм. Бид бүгдээрээ ерөөл дэвшүүлэх ёстой юм гэжээ.

      Олимпийн бамбарыг асаах хэлбэрийг хүмүүс маш ихээр анхаарсаар байсан юм. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн бамбар асаах хэлбэр нь маш их сэтгэмжтэй болжээ. Оросын бизнесмен Макаров хэлэхдээ: Ли Нингээр бамбарыг асаалгасан нь Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо зөв сонголт хийлээ гэж би үзэж байна. Бамбар асаах энэхүү хэлбэрийг бид ерөөс хараагүй, надад гүн сэтгэгдэл төрүүллээ гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\