Зуны Олимпийн 29-р наадам 8-ны өдрийн оройн 8 цагт Бээжинд албан ёсоор эхэлж, өргөн их нээлтийн ёслолоороо дэлхийн үзэгч түмний мэлмийг мялаалаа. Улс орнуудын үзэгчид нээлтийн ёслолын шууд нэвтрүүлгийг оргилом халуун сэтгэлээр анхаарч, Олимпийн баяр цэнгэлийг хамтдаа хувиалцсан байна.
Цагийн зөрүү болон Америкийн телевизийн дамжуулах тохируулалтаас болж, америкчууд Бээжингийн Олимпйин нээлтийн ёслолыг 12 цагийн дараа хүлээн авч үзсэн байна. Гэвч үүнээс болж нээлтийн ёслолын хүмүүсийн сэтэглийг догдлуулж, хөгжөөсөн ид шид буураагүй. Америкийн Марилан муж улсын нэг хятад рестаронд найзуудтайгаа хамт нээлтийн ёслол сонирхож байсан америк хүн Ercu Gorgul хэлэхдээ: Бээжингийн Олимпийн нээлтийн ёслол хүний сэтгэлийг маш догдлуулж байна. Бичлэг1 Нээлтийн ёслол тансаг сайхан болж байна, хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ. Наадмын талбай сүр жавхаа төгөлдөр, бүжгийн найруулга маш гарамгай болсон байна. Ийм олон хүн ингэж бүрэн төгс тоглоно гэдгийг санахын аргагүй байна. Эдгээр бүжиг маш дүрслэг болохоор би ойлгосон гэжээ.
Мехико хотын олон үзэгчид нээлтийн ёслолоор харуулсан Хятадын соёлд сэтгэл догдолж байна. Мехико хотын нэг сургуулийн захирал 50 насан сүүдэр зооглож яваа Jose Garcia хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол Олимпийн түүхэнд хамгийн чухал тоглолт болно гэж би бодож байна. Нээлтийн ёслол нь хятадчуудын зохион байгуулах чадвар, сахилга бат, үндэстний соёл, үндэстний үзэл санаа, энэ 4 том агуулгыг харууллаа. Нээлтийн ёслол дээр хүн төрөлхтний агуу их багш--Хятадын Күн Зийг харуулсныг дурдууштай. Өнөөдрийн нээлтийн ёслол бол өнгөрсөн удаагийн Олимпуудын доторхи хамгийн тансаг сайхан нээлт боллоо гэжээ.
Германы нийслэл Берлин хотод, Германы олон салбарын төлөөлөгч Германд суугаа Хятадын элчин сайдын яамд хуран цуглаж олимпийн наадмын нээлтийн ёслолын шууд нэвтрүүлгийг сонирхов. Тун гоё сайхан уран сэтгэмжтэй нээлтийн ёслол нь Германы Хууль зүйн яамны сайд хатагтай Бригет Жуприэст гүн суугдал үлдээсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятадчууд билэг оюун төгөлдөр, бүтээлч чадавхтай, хязгааргүй хүчинтэй үндэстэн юм байна, тэд нар энэ бүхнийг бодит зүйл болгосоныг өргөн их сүр жавхаат нээлтийн ёслол дахин харууллаа. Нээлтийн ёслол нь дэлхий дахинд Хятадыг нэн гүнзгий ойлгууллаа гэжээ.
Хятадаас Лондонд суугаа элчин сайдын яамд, шууд нэвтрүүлгийг сонирхож байсан Английн соёлын нийгэмлэгийн албаны хүн Горден.Славен хэлэхдээ: Нээлтийн ёслол маш гоё сайхан болжээ. Миний хүсэж байсан Хятадын охь шилдэг зүйлүүдийг харуулсан байна. Миний хүсэж байсанаас ч гоё болсон байна. Нээлтийн ёслолд өнгө будаг нь үнэхээр гоё, бүх талбай ч сүрлэг үзэсгэлэнтэй мөртөө өвөрмөц онцлогтой байна. Хятадын өнө удаан түүх болон цацрангуй соёлыг нээлтийн ёслол нь маш сайхан харуулсан төдийгүй харуулсан хэлбэр нь ч хүмүүсийн сонирхлыг их татсан юм гэжээ.
Италид нээлтийн ёслолын шууд нэвтрүүлгийг бүхэнээр нь сонирхсон ноён Кабреле Лесегра: нээлтийн ёслол нь дэлхийн хүн ардын Хятадын тухай сэтгэгдлийг өөрчилж чадна гэж үзсэн байна.
Швейцарын Лозанна хотод байрлаж байгаа олимпийн музей 8-ны өдөр олон нийтэд төлбөргүйгээр үүдээ онгойлгож, Швейцарын хэдэн зуун иргэн болон Швейцарт амьдарч байгаа хятадын харьяат болон хятад иргэн телевизийн том дэлгэцээр нээлтийн ёслолыг сонирхов. Үзэгч Заводник хэлэхдээ:Үнэхээр гайхамшигтай сайхан байна. Хятадчууд өөрөө ийм өргөн их тоглолт зохиосон нь гайхалтай юм. Бамбар асаах ёслол надад хамгийн гүн суугдал үлдээлээ. Дахин талбайн дундах тэрхүү таван өнгөөр туяарсан, Хятадын өвөрмөц онцлогтой дэнлүүгийн дүр маш гоё байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|