• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 16:16:33    
Олимпийн хэвлэл мэдээлэлийн төв ашиглалтад орж дэлхийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд бэлтгэл ажлаа хийж эхэллээ

CRI

      Бээжингийн олимпийн хэвлэл мэдээлэлийн төв, олон улсын радио телевизийн төв, олон улсын хэвлэлийн төв олимп нээгдэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу 7-р сарын 25-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж, олон орны хэвлэл мэдээлэлийн хэрэгслийг хүлээж авч байна. хэвлэл мэдээлэлийн төв нь 24 цагаар ажиллаж байна. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, удахгүй эхлэх олимпийн наадмын үеэр хэвлэл мэдээлэлийн гол төв нь дэлхийн олон газраас ирэх олимпийн бүртэгсэн сэтгүүлчидийг хүлээн авах бөгөөд өдөр болгон гуч гаруй хэвлэлийн бага хурал хийлгэх юм байна.

      Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн төвд байрлах Бээжингийн олимпийн хэвлэл мэдээлэлийн гол төв болон олон улсын радио телевизийн төв бол Бээжингийн олимпийн хамгийн чухал иж бүрэн барилга байгууламжууд болно. Бээжингийн олимпийн хэвлэл мэдээлэлийн гол төв бол Бээжингийн олимпийн бүртэгсэн сэтгүүлчидийн ажилын гол байр болно. Энд дэлхийн олон орны сонинуудын 7000 гаруй сэтгүүлчийн хүлээж авах болно. Энэ төвийн Бээжингийн олимпийн дараа болох Параа олимпийн наадам улируулан ашиглах болно.

      Бээжингийн олимпийн хэвлэлийн мэдээлэлийн гол төв нь хэвлэлийн бага хурал хийлгэх таван танхимтай, тус тус 800 хүний багтаамжтай том танхим, 200 хүний багтаамжтай дунд зэргийн танхимь 80 хүний багтаамжтай бага танхимтай ажээ. Олимпийн үеэр энд өдөр болгон 30 гаруй удаагийн хэвлэлийн бага хурал болж, нийтдээ 500 гаруй хэвлэлийн бага хурал хийгдэх төлөвтэй байна.

      Олон улсын радио телевизийн төв нь олимпийн хэвлэл мэдээлэлийн гол төвийн зүүн талд байрлаж, 90 мянган ам метр талбайтай, үүнд нэвтрүүлэг дамжуулахад 40 мянган ам метр талайг ашиглаж, тухай үед телевизийн 16 мянга гаруй сурвалжлагч энд ажиллах юм байна.

      Олимпийн тэмцээнүүдийн телевизийн бүх нэвтрүүлэг эндээс дэлхий дахинд цацагдах бөгөөд дэлхийн 120 гаруй радио телевизүүд энд студитай байна.

      Бээжингийн олон улсын хэвлэл мэдээлэлийн төв нь Бээжингийн хойт хоёрдугаар тойрог зам болон хойт гуравдугаар тойрог замын хоорондохи Гэ Ху Кай Юань зочид буудалд байрлаж, Бээжингийн олимпийн бүртгүүлээгүй 10 мянга гаруй сэтгүүлчидэд үйлчлэх болно. Хэвлэл мэдээлэлийн төв нь дотроо хэвлэл мэдээлэлийн том тусгай газартай байж, Хятадын олон газрын шуудны код зэргийг бэлтгэж, гадаадын сэтгүүлчидийн Хятадыг ойлгоход дөхөм үзүүлсэн байна. Бүртгүүлээгүй сэтгүүлчидэд улс төр цагийн байдал, нийгэм, эдийн засаг, соёлын асуудал хариуцсан сэтгүүлчид багтах юм байна. 7-р сарын 8-ны өдрөөс 8-р сард олимп дуустал энд өдөр болгон хэвлэлийн бага хурал хийгдэж, Хяатдын эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хот тохижуулалт зэрэг халуун цэгийн асуудлаар холбогдох салбарын хариуцлагатадыг урьж сэтгүүлчидийн сонирхосон асуултад хариулах юм байна.

      Бээжингийн олон улсын хэвлэлийн төв нь Хятад улс болон дэлхий дахиныг харилцан нэн их ойлгуулахыг зорьсон байдаг юм.