• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 16:17:47    
Хятадад төв байраа байгуулсан олон улсын чанартай анхны эмчилгээний байгууллага

CRI

      Хятадад төв байраа байгуулсан олон улсын чанартай анхны эмчилгээний байгууллага бол Дэлхийн зүү төөнөлгийн холбоо болно. Хятадын Эрүүл мэндийн яамны орлогч сайд Хү Шимин Дэлхийн зүү төөнөлгийн холбооны даргаар сонгогдов.

      Анхны Эх оронч эрүүл хамгааллын сар: Хятадын анхны Эх оронч эрүүл хамгааллын сар 1989 оны 4-р сард болсон байна. Үүнийг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Эх оронч эрүүл хамгааллын үндэсний хорооны дарга Ли Тэ-ин 1989 оны 3-р сарын 18-ны өдөр мэдэгдсэн юм. Эх оронч эрүүл хамгааллын сарын үйл ажиллагаа явуулахдаа эрүүл мэндийн хүмүүжил хийх болон хүрээлэн байгаа орчин ахуйгаа засан сайжруулах, эрүүл хамгааллаар гол болгож, хүчнээ төвлөрүүлэн орон нутгууд болон хотуудын нэг хоёр тулгамдсан асуупдлыг зохицуулах хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна.

      Анхны "Шүдээ хамгаалах өдөр": Хятадын анхны "Шүдээ хамгаалах өдөр"-ийн арга хэмжээ 1989 оны 9-р сарын 20-ны өдөр болсон юм. Үүнийг Эрүүл мэндийн яам, Эх оронч эрүүл хамгааллын үндэсний хороо, Боловсролын хороо, Соёлын яам зэрэг 9 яам хороо хамтран 1989 оны 7-р сарын сүүлийн арав хоногт зар буулгаж, жил бүхний 9-р сарын 20-ны өдрийг үндэсний "Шүдээ хамгаалах өдөр" болгохоор тогтоосон юм. Шүдний өвчин бол үргэлжийн их дэлгэрдэг өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шүд хорхойтох явдлыг дэлхийн голчлон сэргийлэн эмчлэх гурван их өвчний нэг болгосон юм. Хятадын шүдний өвчнийг сэргийлэн эмчлэх ажил их орой эхэлсэн учраас сэргийлэн эмчлэх ажил их буурай, хүн ардын шүдний эрүүл мэндээ хамгаалах үндсэн мэдлэг хумс, шүдний өвчнийг сэргийлэн эмчлэх үүрэг маш хүнд байгаа юм. "Шүдээ хамагаалах өдөр"-ийн арга хэмжээ өрнүүлсэн нь шүдний өвчнийг сэргийлэн эмчлэх ажлыг ахиулсан байна.

      Ялаа усатгах баримжаанд хүрсэн анхны хотууд: Хятадын ялаа усатгах баримжаанд хүрсэн анхны тэргүүний хотууд бол Эх оронч эрүүл хамгааллын үндэсний хорооны 1989 оны 10-р сард шалган тогтоосон Ляонин мужийн Даньдүн хот болон түүнээс өмнө нь тогтоосон Өвөр Монголын Улаанхад хот, Гирийн мужийн Гирийн хот болно. 1982 оноос хойш Даньдүн хот нь дараалан тав удаа Ляонин мужийн хотуудын эрүүл мэндийн 1-р байр болон цэвэр цэмцгэр эрүүл хамгааллын үлгэр жишээч хотын цолоор шагнуулсан байна. 1986 онд Хятадын хулгана усатгасан анхны хотуудын нэг болж, 1984 онд Цэргийн ангаах ухааны хүрээлэнтэй хамтран ялаа усатгах баримжаанд хүрсэн хот болох арга хэмжээ өрнүүлсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\