• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 16:31:04    
Хятад Өмнөд Солонгосын эдийн засаг, худалдаа, соёлын төлөө чармайн зүтгэж яваа хатагтай Жао Чэнхүй

CRI

      Өмнөд Солонгосын хатагтай Жао Сен Хэ Хятадын Аньхүй мужийн төв Хэфэй хотод 12 жил амьдарч, Хятад болон өмнөд Солонгосын эдийн засаг, худалдаа, соёлын харилцааг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирснээр Хятад улсын гадаадын иргэнд олгодог хамгийн дээд төрийн шагнал—Найрамдал шагнал хүртэж, бас 2008 оны Бээжингийн олимпийн бамбар дамжуулагчаар сонгогджээ.

      Энэ жил 50-тай Жао Сен Хэ Хятад улсад ирэхээс өмнө, хүүхдийн цэцэрлэгийн эрхллэгч, нөхөр нь компьютерын дэлгүүр ажиллуулж баян чинээлэг амьдарч байв. Хэдийгээр ийм боловч 1996 онд тэднийх гэр бүлээрээ ХэФэйд нутаглан ажил үйлсээ хөгжүүлэхээр шийджээ. Тухайн үед өмнөд Солонгосын олон хүн Хятадын тэнгисийн эрэг дагуу хотод ажил үйлс эрхлэх ихээхэн сонирхолтой байсан юм. Гэтэл Жао Сен Хэ хүүгийнхээ саналын дагуу, Хэфэйд ирж нөхөр гэргий хоёулаа орон нутгийн нэг их сургуульд солонгос хэлний багш болжээ.

      Хэфэй нь Хятад даяарт нэвтрэх зам харилцааны дөхөм нөхцөлтөй, юмны үнэ хямд, шинжлэх ухаан техник түрүүлэн хөгжсөн газар болохоор уг хот нь хөгжлийн маш их нөөц хүчинтэй гэж үзээд Хэфэйг сонгосон байжээ. Анх ирэх үед хэл нэвтрэхгүй, амьдралын талаар дасахгүй зэрэг бэрхшээлтэй учирч байсан. Хожим нь тэдний гэрийн хэн бүгдээрээ хятад хэл чармайн сурч, захаас хүнсний ногоо худалдан авах, дэлгүүр явах зэрэгт асуудалгүй болсон гэж тэрээр ярьж билээ. Үүний зэрэгцээ тэрээр нэг томоохон төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

      Тэрээр хэлэхдээ, 1996 онд биднийг анх Хятад улсад ирэх үед өмнөд Солонгост Хятадын зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа зөндөөн байсан. Иймээс өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн ч Хятадын зах зээлд орж ирэн, хүмүүс гоёл чимэглэл, гоо сайхны болон хүнсний жинхэнэ өмнөд Солонгосын бүтээгдэхүүнийг худалдан авах болоосой гэж би хүсч байсан гэжээ. Тэгээд тэр нэг талаар Хэфэй хотын холбогдох салбартай идэвхтэй харилцаж, нээн хөгжүүлэх районд өмнөд Солнгосын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулахыг түргэтгэж нөгөө талаар өмнөд Солонгосын нэн олон аж ахуйн нэгжүүдтэй харилцаж, орон нутгийн бизнесмен болон өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн хооронд уулзан харилцах нөхцөл боломж чармайн бий болгож өгчээ. Өнгөрсөн онд Жао Сен Хэгийн чармайн зүтгэсний ачаар Хэфэй дэх өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний анхны хотхон албан ёсоор байгуулагдан ажилласан байна. Энд өмнөд Солонгосын бэлэн хувцас, гоёлол чимэглэл, гоо сайхан, хүнсний зүйл зэргийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн байх бөгөөд хүнсний дэлгүүр, гуанз нь энд амьдарч байгаа өмнөд солонгосчуудад дөхөм төд үзүүлэн хятадын хэрэглэгчдийн сонирхлыг ч ихээхэн татаж байна.

      Жао Чен Хэ Хятад, өмнөд Солонгос хоёр орны эдийн засаг худалдааны хөгжлийг ахиулахаар чармайн ажиллаж ирсэн төдийгүй хоёр орны соёл, боловсролыг хөгжүүлэхэд ч хүчин зүтгэл гаргаж ирсэн байна. Түүний чармайлтаар, Хэфэйн хэд хэдэн бага, дунд сургууль өмнөд Солонгосын бага, дунд сургуулиудтай найрсаг харилцаа тогтоосон байна. Энэ бүхнээс үүдэн тэрээр гадаадын иргэнд олгодог Хятадын Засгийн газрын хамгийн дээд шагнал-- найрамдал шагнал хүртсэн билээ. \Урангоо орчуулж бэлтгэв\