Энэ оноос Хятадын Монгол ангаах ухааны ахмад эрдэмтний мэдлэг туршлагыг өвлөн залгамжилсан хүмүүс Хятадын хэмжээний эрдмийн цол хамгаалах нэгдэлтэй шалгалтад оролцон үргэлжлэн сурхаар дамжуулан докторын зэргийг багтаасан ангаах ухааны мэргэжлийн цол хамгаалж болох юм байна. Энэ нь Монгол ангаах ухааны өндөр дээд зэргэллийн мэрэгжлийн боловсон хүчин бэлэтгэх шинэ арга хэлбэр болж, Монгол ангаах ухааны түүхэн дээр мэргжлийн цол байхгүй байсан хоосныг нөхөж, уламжлалт Монгол ангаах ухааныг хамгаалах болон өвлөн хөгжүүлэх шинэ зам нээсэн байна. Хятадын хэмжээний Монгол ангаах ухааны ахамад эрдэмтнүүдийн эрдэм шинжилгээний мэдлэг тушлагыг өвлөн залгамжлагч бэлэтгэн хүмүүжүүлэх ажил нь Хятадын хэмжээний Хятад ангаах ухааны ахмад эрдэмтнүүдийн эрдэм шинжилгээний мэдлэг туршлагыг өвлөн залгамжлагч бэлэтгэн хүмүүжүүлэх ажилтай хамт 1990 оноос эхлэн нийт гурван бүлэг мэргжлийн боловсон хүчнийг өвлөн залгамжлагч болгон бэлэтгэж, энэ онд мөн 4-р бүлэг өвлөн залгамжлагчдийг бэлэтгэн хүмүүжүүлэх ажил эхэлсэн юм байна. Хятад ангаах ухааны үндэсний удирдах газрын нааштай зохицуулга болон нийгмийн олон талын хүмүүсийн уриалгаар Хятадын Хөдөлмөр, боловсон хүчний яам, Боловсролын яам, Төрийн зөвлөийн Эрдэмийн цол тогтоох ажлын хэрэг эрхэлсэн комисс зэрэг 5 байгууллага хэмтран тогтоол гаргаж, Хятадын хэмжээний Хятад (Монгол, Түвд)ангаах ухааны ахмад эрдэмтний эрдэм шинжилгээний мэдлэг туршлагыг өвлөн залгамжлагч 4-р бүлгийн хүмүүс Хятадын эрдмийн цолын нэгдэлтэй шалгалтад оролцож болох бөгөөд тэнцэгсэд нь багшаа үргэлжлэн дагаж сурсан үндэс дээр харгалзсан эрдмийн цол хамгаалж болно гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл өвлөн залгамжлагч оюутанууд урьдаар магистер цол хамгаалж, дараа нь доктор цол хамгаалж болох юм байна.
Хятадын хэмжээний Монгол ангаах ухааны ахмад эрдэмтнүүдийн мэдлэг туршлагыг өвлөн залгамжлах төсөлд Өвөр Монголоос 7 мэргэжилтэн шилэгдэж, 14 хүн ангаах ухааны өвлөн задгамжлагчаар нэр бүрэтгүүлсэн бөгөөд түүний дотор 10 хүн нь магистерын зэрэг горилж, 3 хүн нь докторын зэрэг горилон сурх юм байна. Хятадын хэмжээний Монгол ангаах ухааны ахмад эрдэмтнүүдийн мэдлэг туршлагыг өвлөн залгамжлах төслийн ангаах ухааны мэрэгжлийн цолын Хятадын хэмжээний нэгдэлтэй шалгалт 10-р сард болох юм байна.
Зүйл зүйлийн шалтгаанаас болж, эмчилгээний олон жилийн туршлагатай, эрдэм шинжилгээний содон сайхан бүтээлтэй, нар хүнд бүхий ахмад Монгол эмч нарын мэдлаг туршлага хаягдах хэмжээнд хүрч, Монгол ангаах ухааныг хамгаалах болон өвлөн залгамжлах явдал нь тулгамдсан асуудал болоод байгаа юм байна. Ахмад эрдэмтэн нарын мэдлэг туршлагыг өвлөн үлдээх ажил 18 жил явагдаж, мэрэгжлийн цол хүртээх зэрэг аргаар өвлөн уламжлах ажлыг урамшуулж байгаа боловч мэргэжлийн цол ологох болон ульж ажиллуулах явдал хөндийрснөөс энэ ажил эрчимтэй хийгдэж чадаагүй юм байна. Өвлөн залгамжлагч 4-р бүлгийн хүмүүсийг бэлэтгэн хүмүүжүүлэх ажил эхэлсэн энэ ташрамд Төрийн зөвлөл өвлөн залгамжлах хүмүүст харгалзсан эрдмийн цол олгохоор тогтсон явдал нь ахмад эрдэмтнүүдийн мэдлэг туршлагыг өвлөн залгамжлах ажилд шинэ хүч сэлбэх нь дамжиггүй юм.
|