• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-11 16:35:37    
Нялх хүүхдийг асрах дөрвөн арга

CRI

       Нэг. Халдвараас урьдчилан сэргийлэх: Нялх хүүхдийн өрөөнд аль болох цөөн хүнтэй байлган, эргэж үзэхээр ирэх хүмүүсээс татгалзаж, ялангуяа өвчинтэй хүмүүсийг нялх хүүхдийн өрөөнд оруулахгүй байх хэрэгтэй. Нялх хүүхдийн өрөөнд байнга цэвэр агаар оруулж, дулааны хэмжээг нь тогтвортой байлгаж, цонхоо тогтсон цагтаа нээж, хааж байх хэрэгтэй. Нялх хүүхдийг тэвэрч ороолтыг нь солихдоо гараа сайтар угааж цэвэрлэнэ. Нялх хүүхдийн өтгөн шингэний нь нарийн нямбай цэвэрлэж, бүх биеий нь угааж арчин, суга, тахим, булчин махны нугалаа зэргий нь нэгбүрчлэн цэвэрлэж, арьсы нь тогтмол ариун цэвэр байлгах хэрэгтэй. Үүнээс гадна, хүйс нь нялх хүүхдийн биед бактери орох гол газар байдаг тул хүйсний хэсгий нь байнга ариун цэвэр байлгах хэрэгтэй.

      Хоёр. Биеийн халууны нь тогтсон хэмжээнд хэвийн байдалд байлгах хэрэгтэй. Нялх хүүхдийн гаднын халуун хүйтэнд зохицох чадавх нь сайн биш тул амархан өвчинд нэрвэгддэг. Нялх хүүхдийн өрөөний халууны хэмжээг 22℃-26℃ байлгавал хамгийн тохиромжтой бөгөөд шөнө өдрийн зөрөөг төдийлөн их байлгах шаардлагагүй. Өрөөний халууны хэмжээг тохируулахаас гадна, хөнжил дэвсгэр, өмсөх хувцасны зузаан нимгэнийг аятайхан тохируулж, хүүхдийн биеийн халууныг 36℃-37℃ байлгавал хамгийн тохиромжтой. Хэрэв хүүхдийн нүүр нь улайж, хөлс гарч, биеийн халуун нь 37.5℃-аас давж байвал, өрөөний халуун их, хучилга нь зузаан болсны шинж юм. Энэ үед нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Орчин тойрны халууны хэмжээнээс гадна, нялх хүүхдэд бас зохих чийгийн хэмжээ шаардагддаг. Өвөл хаврын улиралд, гэр өрөө хэтэрхий хуурай байдаг тул нойтон алчуураар шалаа арчиж, пийшин дээрээ савтай ус тавих юм уу, зуухан дээрээ тавьсан буцалсан усны таглааг нь авахад сайн нөлөө үзүүлнэ. Хэрэв агааржуулагч ба чийгжүүлэгчтэй бол нэн сайн юм.

      Гурав. Эхийн сүүгээр цатган эхийн сүүгээр тэжээх. Нялх хүүхдийг эхийн уургаар цатгахыг эрхэмлэх хэрэгтэй. Эхийн ангир уурагт төрөл бүрийн эсрэг биет элбэг агуулагдаж байдаг тул үүнийг заавал нялх хүүхдэд хүртээх хэрэгтэй. Угжиж байгаа хүүхдийг тогтмол хугацаатайгаар, 3 цаг болоод нэг удаа угжина. Хугацаа тогтоохгүйгээр тэжээж бас болно. Өөрөөр хэлбэл, нялх хүүхэд хэзээ идэхийг хүсвэл тэр цагт нь идүүлж болно. Энэ нь нялх хүүхдийн физиологийн шаардлагад тохирдог. Эхийн сүү нь нялх хүүхдээ үнэнхүү цатгаж дийлэхгүй үед үнээний сүү, хуурай сүү зэргээр угжиж болно.

      Дөрөв. Эмийг дур зоргоороо хэрэглэж болохгүй. Төрөл бүрийн эм бэлдмэлийг хэрэглэхэд хүний ходоод гэдэс, элэг бөөрөөр дамжин зохих эмчилгээний үүргээ биелүүлдэг юм. Гэвч нялх хүүхдийн элэг, бөөрний чадавх нь сайн биш болохоор эм хэрэглэхэд тун бэрхшээлтэй байдаг. Иймээс нялх хүүхдүүдэд эм бэлдмэлийг санааны эрхээр хэрэглэж яасан ч болохгүй. Эрхбиш хүүхдийн эмчийн заавраар, эм бэлдмэлийн хэм хэмжээг тогтоосон ёсоор нь хэрэглэх хэрэгтэй. Энэ ёс горимыг эс мөрдвөөс муу үр дагавар гарч болзошгүй юм.\Л.Буянтогтох орчуулав\