Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд болон холбогдох үйл ажиллагаанд оролцохоор ирсэн гадаад орнуудын зарим удирдагчидтай 11-ний өдөр Бээжинд уулзжээ.
Латвийн ерөнийлөгч Валдис Затлерстэй уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ: Латвитай бүх шатны хэлхээ холбоог хэвээр байлгаж, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намын хэлхээ холбоог эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зам сувгийг өргөтгөж, шинжлэх ухаан техник, соёл, гэгээрэл боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, олон улсын үйл хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа хэвээр байлгаж, хоёр талын харилцааны тал бүрээр хөгжихийг хамтаар ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Киприйн ерөнхийлөгч Деметрис Чристофиастай уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ: Киприйн талтай хамтаар хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, салбаруудын хамтын ажиллагааг өргөтгөн, НҮБ, Ази Европын хурал зэрэг олон улсын байгууллага болон олон талт үйл хэрэг дэх зохицуулалтаа нягт болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|