Орос болон Гүржийн Өмнөд Оссетийн байдлаас болж үүссэн цэргийн мөргөлдөөн нь 10-ны өдөр мөн л үргэлжилсээр байна. Гүржийн албаны хүн 10-ны өдөр хэлэхдээ, Гүржийн нийслэл Тбилисийн Олон улсын нисэх онгоцны буудлын ойр байгаа нэг цэргийн нисэх онгоцны буудлыг Оросын агаарын цэрэг байлдааны нисэх онгоцоор бөмбөгдсөн байна гэжээ. Мөн өдрийн орой Гүржийн Гадаад харилцааны яам Оросоос Гүржид суугаа элчин сайдын яаманд 8-р сарын 10-ны өдрөөс эхлэн цэргийн үйл ажиллагааг зогсоох дипломат нот бичиг дэвшүүлсэн байна. Гүржийн цэрэг анги 10-ны өдрөөс эхлэн Өмнөд Оссетийн төв Цхинвалиас цэргээ татан гаргасан байна. Гэвч өнөө Өмнөд Оссетийн байдалд "Энх"-ийн чиглэл руу хөгжих үндсэн "Шилжилт" гарлаа гэж хэлхэд эрт байна, мөргөлдөөний бүсэд мөн л Гүржийн "гол хүчин" үйл ажиллагаа хийсээр байна гэж Оросын тал үзсэн байна. Өмнөд Оссетийн байдал хэрхэн хөгжих тухай хүмүүс анхаарлаа хандуулж байна.
Өмнөд Оссет бол Гүржийн нэг өөртөө засах муж болох бөгөөд Хойт Оссетийн Бүгд Найрамдах Улстай хил залгаж байна. Энэ удаа Өмнөд оссетийн байдал гаарсан явдал нь 8-р сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм. 7-ний өглөө эртнээс 8-ны өдөр хүртэл, Гүржийн цэрэг анги болон Өмнөд Оссетийн Өөртөө Засах Мужийн зэвсэг хүчин Өмнөд Оссетийн төв Тшинвали хотын орй орчимд дахин зэвсэгт мөргөлдөөн гаргасан юм. Гүржийн цэрэг анги их буу, танк, хуяагт тэргээр Цхинвалид дайралт хийсэн байна. 8-ны өдөр Гүржийн ерөнхийлөгч Саакашвили бүх иргэдэд телевизаар үг хэлж, Гүржийн цэрэг Өмнөд Оссетийн төв Цхинвалийн байдлыг бүрэмсэн хяналттаа авсан байна гэжээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрийн Медвечев 9-ний өдөр хэлэхдээ, Гүрж Өмнөд Оссетийг түрэмгийлсэн явдал бол олон улсын хуулиас зөрчсөн хүнд ноцтой асуудал болох юм, Орос өөрийн орны ахан дүүсийг хядсан хядагчдыг хуулийн гадна байлгахгүй гэжээ. Оросын ерөнхий сайд Путин Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцныхаа дараа Бээжингээс шууд Өмнөд Оссеттай хил залгаа Оросын Хойд Оссетийн Бүгд Найрамдах Улсын төв Владикавказд хүрсэн бөгөөд үг хэлсэн юм. Үүний дараа Оросын цэрэг Өмнөд Оссетийн мөргөлдөөнд бүх талаар оролцсон байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Оросын цэрэг уг мөргөлдөөнд орсон явдалд, Гүржийн ерөнхийлөгч Саакашвили 9-ны өдөр зарлигт гарын үсэг зурж, улс орон "Дайны онц байдалд орсон"-ыг зарласан байна. Гүржийн парламент мөн өдөр бүх саналаар энэх зарлигийг баталсан бөгөөд Гүрж 15 хоногийн онц байдалд орсон байна. Саакашвили 10-ны өдөр бүх иргэдэд телевизээр үг хэлж, бүх чармайлтаар Өмнөд Оссетийн хямралыг зохицуулхад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ –ын Аюулгүйн зөвлөл 10-ны өдөр Гүржийн байдлаар дөрөвдэх ээлжийн зөвшилцэл хийсэн боловч гал зогсоохыг уриалан дуудах асуудал дээр санал нэгдэж чадсангүй. Европын холбоо, Америк, Хятад, Англи, Япон, Полъш, Иран зэрэг орнууд тун саяхан Өмнөд Оссетийн байдал шат өгсөж байгаад анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд хүлээцтэй байж, нэн даруй гал зогсоохыг уриалсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Пэрлаймаа хянав.\
|