Олимпийн наадмын дараа Хятад улс Төв засгийн газрын хянан удирдаж байгаа төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүдийг дахин эмхлэн байгуулах алхааг түргэтгэж, 2010 он гэхэд төвийн аж ахуйн нэгжийг одоогийн 150 гаруйгаас хасаж, 80-100 болгоно гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын хорооны эрхлэгч ноён Ли Рүнрүн 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна. Төвийн үйлдвэр аж ахуйн нэгжүүд гадаад оронд хүрч хөрөнгийн захад хувьцаагаа борлуулахыг Хятад улс цаашид урамшуулна гэж тэрээр бас онцолсон байна.
2008 оны Бээжингийн олон улсын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын хорооны эрхлэгч ноён Ли Рүнрүн үг хэлж, төвийн аж ахуйн нэгжийг дахин эмхлэн байгуулах ажлыг Бээжингийн олимпийн наадмын дараа цаашид түргэтгэнэ гэж илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Олимпийн наадмын дараа нэг эргэлт гарах юм, даруй уул нь аж ахуйн нэгжүүд сайн дураасаа нэгдэж байсан бол төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын хорооны ахиуллаар нэгдэн нийлэх эргэлт гаргана. Учир юун гэвэл, нэлээд тооны аж ахуйн нэгжүүд нь төрийн эдийн засгийн амин судас болон төрийн аюулгүй байдалд холбоотой аж ахуйн нэгж биш болохоор, эдгээр аж ахуйн нэгжүүд зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөнд нэн олноороо оролцох ёстой юм гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Төвийн аж ахуйн нэгжүүдийн тоо 2003 онд 200 байснаасаа өнөө 150 гаруй болсон юм байна.
Аж ахуйн нэгжийн эрхлэлтийн орлого нэмэгдсэнээс гадна, дахин байгуулсаны дараа төвийн аж ахуйн нэгжийн олон улсад өрсөлдөх хүч ихээр дээшилсэн байна. Хятадын төмөр замын барилгын ерөнхий компаниар жишээ татаж ярьхад, 4 жилийн өмнө энэ компани нь төвийн аж ахуйн өөр нэгэн нэгж болох Хятадын барилгын нэгтгэлтэй бүтэцийн чанартай дахин байгуулалт хийсэн юм.
Хятадын Төмөр Замын Барилгын Компани нь дэлхийн барилга байгуулалт гэрээгээр хийдэг 225 том бизнесмены Зургаадугаарт жагсаагдаж, ажил төрөл нь бүх дэлхийн 50 гаруй улс орон болон бүс нутагт тэлэн өрөгжсөн байна.
Хятадын Төмөр Замын Барилгын Компанийн зөвлөлийн дарга ноён Ли Гүөрүй хэлэхдээ:
Бид голдуу гадаад дотоодын зах зээлийг зэрэг хөгжүүлж, хоёр талаар дамнан алгасах арга маягаар ажиллаж болох юм. 2007 онд бидний хүлээн авсан захиалгын данс нь бидний бүх захиалгын дансны 37%-ийг эзэлж байна. 5 жилийн өмнө бол зөвхөн 1% л байсан юм гэжээ.
Ли Рүнрүн хэлэхдээ, улс ардын аж ахуйн тохируулалтын дагуу, төвийн аж ахуйн нэгжийг хасагдуулж, 2010 он гэхэд 80-100 аж ахуйн нэгж болгох зорилт хувьраагүй.. Үүний зэрэгцээ, Хятад улс нь төвийн аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд гарахыг цаашид урамшуулна. Ингэж хийх нь гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашиг хүртээх төдийгүй, Хятадын аж ахуйн нэгжүүдэд ч удирдан эзэгнэх тэргүүний туршлага олгох болно.
Бид Америкийн Нью-Йоркийн зах зээлд бараг 68 аж ахуйн нэгжтэй, эдгээр нь цөмөөрөө төвийн аж ахуйн нэгжүүдийн шилдгүүд нь юм. Иймээс бид төвийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийн ачаар, Америкийн хөрөнгө оруулагчид юуны өмнө үр өгөөж хүртлээ гэж хэлж болох юм. Үүнтэй адилаар, аж ахуйн нэгжүүдийн компанийн цэгцлэлт болон удирдлага, ялангуяа эрсдэлийн удирдлага нь тун их сайжирсан байна. Иймээс бид төвийн аж ахуйн нэгжүүдийн гадаадын зах зээлд гарахыг цаашид урамшуулж байгаа юм гэжээ. \Пэрлаймаа Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|