Тогтвортой хөгжлийг биелүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд Хятадын Шаньдүн муж байгал орчины хамгаалалтын бодлогыг нарин хянамгай хэрэгжүүлж, асар их хүн хүч, эд матер, санхүүгийн оруулалат хийж, аж үйлдвэрийн бүтэцдээ тохируулалт хийж, байгал орчинг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлснээр илт үр ашиг олсон байна.
Шаньдүн мужийн цаас үйлдвэрлэх том аж ахуйн нэгжийн нэг Хуарүнь цаасны корпурац нодинон цаас үйлдвэрлэх хоцрогдонгуй тоног төхөөрөмжөө нэлээд тэргүүний техник тоног төхөөрөмжөөр солиж, гадагшлуулсан бохир усын органик нийлмэл бодисын хэмжээ нь өнгөрсний литр бүртээ 240 миллиграмм байснаас хасагдаад 60 миллиграмм болсон байна. Уг корпурацын зөвлөлийн дарга Жөү Фэн танилцуулж хэлэхдээ, байгал орчины хамгаалалтын шаардлага тасралтгүй нэмэгдэж байгаа нь аж ахуйн нэгжийн тэргүүний техник ашиглахыг шаардсан байна. Бид технологиэ эрс хэлбэрэлтгүй өөрчилснөөр, бохир бодис гаргах хэмжээ багассан байна. Ингээд их гарз хохиролтой болсон боловч, улс орны ашиг сонирхолыг хохироож болохгүй юм гэжээ.
Цаасны үйлдвэрийн бохир ус эь гол мөрөн нуур цөөрөм, далай тэнгисийг бохирдуулдаг гол ирэлт болох юм. Шаньдүн мужийн цаасны үйлдвэрийн цар хэмжээ нь Хятадын 1/4 хувийг эзэлж байдаг. Байгал орчины бохирдлыг багасгахын төлөө Шаньдүн муж 2006 оноос эхлэн усыг бохирдуулах бохир бодис гаргах стандарт хэрэгжүүлж, хамгаалалтын гол районы бохир усныурганик холимог бодисын агуулагдцыг литр бүрт 60 миллиграммаас доош байхын шаардсан байна. Шаньдүн мужийн байгал орчины хамгаалалтын газрын орлогч дарга Жан Бө танилцуулж хэлэхдээ, энэ бол Хятад улсын хамгийн чанга тогтоосон бохир бодис гаргах баримжаа болох юм гэжээ.
Энэхүү шинэ баримжааг хэрэгжүүлснээр Шанвдүн мужийн цаасны үйлдвэрт "ногоон хувьсгал" өрнүүлсэн байна. Энэхүү баримжаанд нийцүүлэхийн төлөө олон олон цаасны үйлдвэрүүд аж үйлдвэрийн бүтэцдээ зохицуулалт хийж, шинжлэх ухаан техникийн оруулалтаа нэмэгдүүлэн бохир бодис гаргах асуудлыг зохицуулсан байна. Их олон бага оврын үйлдвэрүүдийг хаах буюу дампууруулсан байна. Аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалт нь Шаньдүн мужийн цаасны аж үйлдвэрийн хөгжилд тус дөхөм үзүүлжээ. Нодинон Шаньдүн мужийн цаасны аж үйлдвэрийн эдийн засгийн ерөнхий гаргалт нь зуун тэрбум юаньд хүрч, татвар төлсөн хэмжээ нь 2006 оныхоос 20 хувь гаруйгаар нэмэгдэн, эдийн засгийн төрөл бүрийн үзүүлэлт нь Хятадад нэгдүгээр байринд жигсаагдсан байна.
Жан Бө танилцуулж хэлэхдээ, цаасны аж үйлдвэрийн "ногоон хувьсгал " нь Шаньдүн мужийн байгал орчины хамгаалалтын нэгхэн хэсэг болно. Сүүлийн жилүүдэд Шаньдүн муж байгал орчины чанд баримжаа тогтоож, байгал орчинд хяналт тавихаа эрчимжүүлэн бохирдол ихтэй аж үйлдвэрийг засан сайжруулж, эклогийн хамгаалалтын ажлаа эрчимжүүлсэн байна. Үүнээс гадна Шаньдүн муж бас байгал орчины хамгаалалтад оруулах хөрөнгө мөнгөө нэмэгдүүлж, бохирдал цэвэрлэх төслийг ихээр дэмжисэн байна. Эддгээр арга хэмжээ нь Шаньдүн мужийн эдийн засгийг тогтвортой хөгжлийн үндсэн дээр бохир бодис бага гаргах талаар үр бүтэмжтэй болгож, гол болох урасгалын районы байгал орчины чанарыг сайжруулж, байгал орчины хамгаалалтыг илт сайжруулсан байна гэжээ.
|