• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-12 15:48:33    
Газар хөдлөлтийн дараах Хятадын эдийн засгийн байдалд хүмүүс маш их анхаарал тавьж байна

CRI

      5-р сарын 12-ны Вэньчуаний их газар хөдлөлт нь Сычуань зэрэг олон газарт маш их хохирол үзүүлсэн юм. Мөн үүний улмаар хүмүүс газар хөдлөлтийн дараах Хятадын эдийн засгийн байдалд маш их анхаарал тавьж байна.

     5-р сарын 12-ны Вэньчуаний их газар хөдлөлт бол 1949 оноос хойш Хятадад гарсан, хамарсан цар хэмжээгээрээ хамгийн их газар хөдлөлтийн гамшиг юм. Энэ нь Сычуаниас гадна Хятадын баруун бүсийн Шааньши, Ганьсү, Чүнчин, Юньнань, Гүйжөү зэрэг олон муж хотыг адил бус хэмжээгээр хохироосон юм. Өнөөгийн байдлаар, энэ гамшигт 60 мянга гаруй хүн ард эндэж, эдийн засгийн шууд гарз хохирол 200 тэрбум гаруй юаньд хүрсэн байна.

      Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Хятадын ардын банк зэрэг эрх хүнд бүхий салбарын нийтэлсэн мэдээнээс үзэхэд, Вэньчуаний их газар хөдлөлтөд эдийн засгийн хүнд гарз хохирол үзэж, үйлдвэрлэл амьдралын хэвийн журмаа сэргээх шаардлагатай болсон боловч, хүнд гамшигдсан нутгууд нь уулархаг районд байж, гамшигт учирсан нутгуудын эдийн засгийн бүх Хятадын эдийн засагт эзлэх хэмжээ нэлээд бага тул энэхүү гамшиг нь Хятадын макро эдийн засгийн үндсэн хөгжилд нөлөө болохгүй юм байна.

      Сэтгүүлчийн мэдээлснээр, Сычуаньд хөрөнгө оруулан аж ахуй эрхэлж байгаа гадаадынхан хөрөнгө оруулалтын талаар мөн итгэл төгөс байгаа аж. Чэндү хотын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх комиссын уг хотын гадаадын хөрөнгө оруулалттай 1000 аж ахуйн нэгжийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, газар хөдөлсөний 10 хоногийн дараа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 80% орчим нь үйлдвэрлэлээ сэргээсэн байв. Сычуань мужийн төв Чэндү хотод хөрөнгө оруулсан дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон 130 гаруй аж ахуйн нэгжийн мөн 80% гаруй нь хэвийн үйлдвэрлэл эрхлэлтээ сэргээсэн байв.

      Гамшгийн дараах сэргээн босголтын явцад, эх баялгийн чанартай болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зайлашгүй жаахан өсөх болно. Иймээс Хятад улс макро эдийн засгийн бодлогод учирсан асуудлыг зохицуулахын төлөө, нэг талаар засгийн газраас гамшгийн дараах сэргээн босголтод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, итгэмжийн зээлийн хорио хязгаарлалыг зохих хэмжээгээр султгана. Нөгөө талаар газар хөдлөлтийн энэ гамшигт хэрвээ эрчим хүч, уурхайн хүдэр, хар төмөрлөг, хөдөлмөр хүчний цалин хөлс зэрэг нь цаашид үнэ өсөх юм бол барааны үнэ өсч, цаасан мөнгөний ханш унах дарамтыг цаашид ихэсгэж мэдэх юм байна.