• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-12 15:51:33    
"Хятадын ирээдүй"—400 сая залуу багачуудад Олимпикийн мэдлэг боловсрол хүртээж байна

CRI

     "Хятад улс 400 сая залуу багачуудын дунд Олимпикийн мэдлэг дэлгэрүүлж байгаа гэсэн энэ тоо сэлт нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь Олимпикийн үзэл санааны жинхэнэ учир утгыг харуулж, Москвад бидний хийсэн сонголт зөв болохыг гэрчилж байгаа юм" гэж Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Рогге Хятадын Олимпикийн боловсролын байдлыг үнэлэхдээ тэмдэглэсэн юм. 2008 оны 7-р сарын 21-ний өдөр Бээжингийн Олимпийн наадмын Хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Боловсролын Яамны Үндсэн боловсролын хэрэг эрхлэх хэлтсийн орлогч дарга Гао Хун танилцуулж хэлэхдээ, Хятад улс 400 сая залуу багачууддаа Олимпикийн боловсрол 3 жил гаруй хийсний дүнд, Олимпикийн мэдлэгийг дэлгэрүүлэх, Олимпикийн үзэл санааг уламжлах зэрэг талаар баялаг үр дүнд хүрч, Олимпикийн боловсрол нь сургуулийн хүрээн дэх гоё үзэмж болж, залуу багачуудын ташаалыг хүлээсэн байна гэлээ.

     2005 онд Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо болон Боловсролын Яам хамтран, "Бээжин 2008—дунд бага сургуулийн сурагчдын Олимпикийн боловсролын хөтөлбөр"-ийг боловсруулсан гаргасан юм. Олон Улсын Олимпийн Хороо "Олимпикийн түүхэн замнал" хэмээх сэтгүүлдээ "энэ бол асар том хөтөлбөр юм. Тэр нь Олимпикийн өртгийн тухай үзэл ойлголтыг Хятад улсад уламжилснаар дэлхийн аль ч газраас давсан юм" гэж үнэлэн тэмдэглэжээ. "Олимпиос суралцах, Олимпид оролцох" нь Хятадын дунд бага сургуулиудын шинэлэг тал, шинэ үзэмж, шинэ хэв суртал болж байна.

     2006 оноос эхлэн, Боловсролын Яам болон Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бүх Хятадын хэмжээнд Олимпикийн боловсролын үлгэр жишээ 556 сургууль байггуулж, Олимпикийн боловсролын хөгжлтийг ахиулсан байна.

     Олимпикийн боловсрол нь залуу багачуудын Олдимпийн наадамд оролцох, Олимпийн наадамтай биечлэн таницлахад өргөн их орой зай хангаж, баялаг агуулга хэлбэртэй арга хэмжээнүүдийг зохион явуулсан юм.

     Үүннэс гадна, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо бас Боловсролын Яамтай хамтран, Олимпийн боловсролын ном бичиг хэвлэж, сургуулиудын Олимпикийн заан сургалт хийхэд нь сурах бичгийн эх үүсвэрээр хангаж, бүх Хятадын дунд бага сургуулийн сурагчдад үнэ төлбөргүйгээр сая 100 мянган унших ном ба Олимпикийн мэдлэгийн иж бүрэн зурагт номыг 400 мянган ширхэг бэлэглэжээ. Олимпикийн боловсролыг сургуулийн ердийн заан сургалтын хүрээнд хамруулан, заан сургалтын зам сувгаар Олимпикийн хүмүүжил сургалт хийж, Олимпикийн мэдлэг дэлгэрүүлж, "сургуулиар суурь болгосон Олимпикийн боловсролын хэв загвар"-ыг бүрдүүлсэн юм.