Хятадын буудлагын нэрт эмэгтэй тамирчин Тао Лүна 2000 оны Сиднейн олимпийн алтан медалыг энгэртээ гялалзуулан, улсынхаа далбааг өндөрт мандуулан зогсож байсан тэр үед 16 настай Гүө Вэнжүний нэр хүмүүсийн сонорт хараахан танил биш байсан. Харин дээрх явдлаас 8 жилийн дараа, спортын тавцанд алхан гарсан энэ охин Бээжингийн олимпийн хийн гар бууны 10 метрын төрөлд, өрсөлдөгчөө залгаагаар ялж, шагналын дээд тавцанд алхан гарсан байна. Хүнд бэрх амьдралын түүх болон өөдрөг баясангуй зан чанар нь түүнийг тамирчин бүхний хүсэл мөрөөдөл болсон олимпийн алтан медалын эзэн болгосон юм. Одоо та бүхэн Гүө Вэньжүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу?
Бээжингийн буудлагын ордон талбайн аваргын тавцан дээр зогсохдоо, 24 настай Гүө Вэньжүнь алга ташилт нижгэнэсэн үзэгчид болон аппарат сэлтээ шар хийлгэсэн хэвлэл мэдээллийнхний өмнө сайн дасч амжаагүй байсан хэдий ч түүний царай дээр баярын инээмсэглэл тодорсон хэвээр байлаа. Итгэл зориг төгс харагдах түүний тэрхүү царайг хэн ч дууриаж үл чадна. Саяхан болсон тэмцээний тухайгаа ярихдаа Гүө Вэньжүнь баярлахын хажуугаар бас дөлгөөн тогтуун байлаа. Би тэр үед өөрийн ердийн хэр хэмжээгээ л гаргая гэж бодсоноос биш ерөөс алт авах горьдлого тавиагүй байсан гэж тэрээр ярьж байсан.
"Би одоо өөрийнхөө өмнөөс их баярлаж байна, тэмцээнд орохоос өмнө дасгалжуулагчтайгаа ярилцах зуур, намайг хэвийн байдлаараа оролцоорой гэж захиж байсан, би ч өөртөө ийм шаардлага тавьсан, ингээд амжилтад хүрчихлээ."
Аварга бүрийн ард ер бусын гэмээр түүх байдаг. Гүө Вэньжүний хувь заяа нь нэн сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн аж. Анх буудлагаар хичээллэж байхдаа, түүнд бусдаас гоц юм гэж байсангүй. Харин удаа дараа ялагдал хүлээж байжээ. 2003 онд Хятадын тав дахь удаагийн хотын спортын наадамд, Гүө Вэньжүнь азтай байсангүй. 2004 онд бүхэл нэг жилийн хугацаанд, Гүө Вэньжүнь Бүх Хятадын хэмжээний тэмцээнд оролцох эрхийг ч олж чадаагүй байсан. 2005 онд аз таарж, Шаньши мужийн багт элсэн орсон хэдий ч Арав дахь удаагийн спортын наадамд оролцох боломж түүнд тохиосонгүй.... эдгээр олон дарамтаас хүнд цохилт авч, Гүө Вэньжүнд зодог тайлах бодол эрхгүй төрсөн байлаа. Ингээд тэрээр өргөдөл дэвшүүлэн багаасаа гарч жил гаруй амарсан байв. Харин сүүлээр нь дасгалжуулагч болон гэрийн хүмүүсийнхээ хүчтэй дэмжлэг дор, Гүө Вэньжүнь зоригоо чангалан амьдралдаа шинэ эргэлт гаргахаар дасгалынхаа газарт эргэн очсон байна.
"Үнэнийг хэлэхэд миний туулж явсан зам их бартаатай байсан, тэгэхдээ би надад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байна. Уул нь би өргөдлөө өгч багаасаа гарсан байсан, харин одоо би дасгалжуулагч болон багийн дарга нартаа маш их баярлан талархаж байна, тэд нарынхаа дэмжлэгээр, би энэ тэмцээнд өөрийгөө харуулж, өөрийгөө гэрчилж чадсан."
Багаа орхисон тэр жил, Гүө Вэньжүнь гэртээ зүгээр сууж байснаа, дараа нь төрсөн нутаг Шаньшы мужийн Шы Ань хотын нэгэн дэлгүүрт спортын хувцасны худалдагч хийн өглөө үдэшгүй борив бохисхийлгүй ажиллах болжээ. Амьдралын хатуу бэрхийг бие сэтгэлээрээ амталсан тэрээр ядарч туйлдах үедээ дасгал хийж байсан тэрхүү жаргалт цаг мөчөө байн байн санагалзах болжээ. Одоогоор Хятадын үндэсний шигшээ багт ажиллаж байгаа Гүө Вэньжүний дасгалжуулагч Шуе Баочуань хэлэхдээ, яг тэрхүү хатуу бэрх түүх Гүө Вэньжүньд асар их эрч зориг өгсөн юм гэлээ. "Тэр цаг үе нь түүний амьдралд чухал их эргэлт гаргасан, үүнийг үнэхээр үгээр илтгэхийн аргагүй."
Хатуу бэрх амьдралын зам нь Гүө Вэньжүний олдошгүй үнэтэй эд хөрөнгө нь болж үлджээ. Өр зүхнээсээ хайртай гар буугаа дахин авч онилохдоо, тэрээр өөртөө юу байгаа, юуг хүсч байгаагаа тодорхой мэдэж байв. Сэтгэлээ тэгшилсэний дараа тэрээр амжилтын замаар замнаж эхэллээ: 2006 онд Хятадын үндэсний шигшээ багт саяхан элсэн орсон тэрээр шинэ орчиндоо даруй түргэн дасч, мөн жилийн сүүлчээр Дохад болсон Азийн спортын наадам дээр, олон улсын хэмжээний тэмцээнд анх оролцож эмэгтэйн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэв.
Түүний дараа, Азийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн цомын шувтаргын тэмцээнд залгаагаар түрүүлж, олон улсын буудлагын холбооны жил тутмын хамгийн шилдэг эмэгтэй тамирчны нэр дэвшигчээр Чэнь Ин, Дү Ли нартай мөр зэрэгцэн тодорсон байна. Энэ оны 3-р сард олимпийн наадамд оролцох тамирчдыг шалгаруулах Хятадын дотоодын тэмцээн дээр Гүө Вэньжүнь эмэгтэйн хийн гар бууны 10 метрын төрөлд 394 онооны ер бусын амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Энэ удаад, эх нутагт нь болж буй Бээжингийн олимпийн тэмцээний талбай дээр, Гүө Вэньжүнд жаахан ч айж сүрдээгүй. Шувтаргын тэмцээний хийн гар бууны 10 метрын төрөлд 492.3 онооны шилдэг амжилт үзүүлж алтан медалын эзэн болж тодорчээ.
Гүө Вэньжүний амьдралын уй гашуу, амжилт бүтээл бүхнийг нүдээр харж биеэрээ хамт өнгөрүүлж ирсэн Шы Ань хотын спортын албаны орлогч дарга Жан Гүй-ин Гүө Вэньжүньтэй эх үрийн гэмээр дотно харьцаатай хүн. Тэрээр Гүө Вэньжүний тэмцээнийг үзэхээр 10-ны өдөр Бээжинд тусгайлан хүрч ирсэн юм. Түүний үзэж байгаагаар, Гүө Вэньжүний өнөөдрийн энэ сайн амжилт түүний зан чанарт байгаа юм гэлээ.
"Түүний зан чанараас түүнийг би буудлагын спортоор хичээллэхэд яг тохирсон хүн болохыг анзаарсан. Тэр юунд ч бачимдаж сандардаггүй, бусад тамирчин сайн амжилт гаргаж чадвал, тэр бас өөрийгөө лавтай хийж чадна гэж боддог. Хэрвээ өөрөө сайн амжилт үзүүлж чадсангүй бол дараагийн алхамаа сайн боддог бөгөөд өөртөө нэн их итгэл зоригийг өгч чаддаг. Тэр хэзээ ч хүрсэн амжилтандаа ханадаггүй, харин дараагийн алхамаа л сайн боддог, түүний энэ тал нь маш эрхэм юм."
"Түүнтэй үнэхээр мөчөөрхөхийн аргагүй", Олон улсын буудлагын холбооны дарга Олегарио Рана тухайн тэмцээнийг харсаны дараа Гүө Вэньжүнд ийнхүү үнэлэлт өгсөн юм. Хатуу бэрх, муруй сарий замыг туулж ирсэн Гүө Вэньжүнь өнөөдөр олимпийн тэмцээн дээр дэлхийн шилдэг мастеруудыг ялж өөрийн олох ёстой орон байраа оллоо. Энэхүү өөдрөг баясангүй, чанга зоригтой охин ирээдүйн буудлагын тавцан дээр ч өөрийн гэсэн шинэ цаг үеийг бүтээн байгуулах буй за. \Алтаннавч редакторлов\
|